Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу

/9-р сарын 22/  -  11 цаг 06 минут

Нэг урвасан хүн хоёр дахиа урвадаг гэсэн хэлц бий. Энэ хэлц МАН-ын өнөөгийн дотоод зөрчил дээр улам тод харагдаж байна.

Ардын намыг хаяж явсан, эсвэл АН-аас дүрвэж ирсэн гишүүд нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гол дүрд тоглоцгоолоо. Нам нь ялагдчихсан байх үед УИХ-ын гишүүний албан тушаалаасаа татгалзаж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээс зугтсан У.Хүрэлсүх гэхэд л МАН-ын өнөөгийн зөрчлийн галыг парламентын гадна талаас өрдөж байгаад Засгийн газрыг огцрууллаа.

Тэгвэл энэ сарын 25-нд товлогдсон МАН-ын Бага хурлын сонголтоос олон зүйл хамаарах нь. Бага хурлын өмнөх МАН-д одоо юу болж байна вэ. Удирдах зөвлөлийн хурлын явцаас харахад Бага хурал Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулаад, ирэх сарын 2-нд нээлтээ хийх УИХ-ын ээлжит чуулганаар 30 дахь Ерөнхий сайдыг УИХ-аас томилох нь. Өөрөөр хэлбэл, МАН-ын Их хурлаас сонгогдох шинэ дарга хэн байхаас үл шалтгаалж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын нэр энэ сарын 25-нд болох МАН-ын Бага хурлаас гарч ирэх нь.

Мэдээж МАН улс төрийн туршлагатай хүчний хувьд Төрийг тогтвортой байлгах үүднээс шинээр сонгогдох Ерөнхий сайд нь МАН-ын дараагийн дарга болох магадлал өндөртэй хүн байх нь гарцаагүй биз ээ. Иймээс л хөшигний ард талд улс төр буцалж буй өдөр хоногууд яг одоо үргэлжилж байна.

Сингапурын, Сэлхийн, Тэрэлжийн, “Энканто”-гийн гээд МАН-ын гишүүдийн бүлэглэсэн уулзалтууд хаа сайгүй болж байгааг хэвлэлүүд мэдээлж байгаа энэ үед дараагийн Ерөнхий сайдад нэр дэвших магадлалтай 10 гаруй хүний нэрс гарчээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр нэрсийн жагсаалт дотор намынхаа байгуулсан Засгийн газрыг огцруулах кноп дарсан гишүүд давамгайлж байх юм. У.Хүрэлсүхээс гадна Сү.Батболд, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр гээд энэ нэрс  хөвөрсөөр л, тэлсээр л байна. Харин салбарын сайд болохоор горилж байгаа хүмүүс гэвэл Засгийн газраа унагасан МАН-ын 31 гишүүн бараг бүгдээрээ байх юм. Албан тушаалын төлөө яваагүй гэсэн Т.Аюурсайханаас эхлээд л Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Н.Учрал, Х.Нямбаатар, Я.Содбаатар гээд бүгд дор бүрнээ Ерөнхий сайд биш юм гэхэд, сайдын суудалд санаархаж яваа сурагтай. Эндээс дүгнэхэд, МАН-ын Бага хурал дараагийн Ерөнхий сайдыг тодруулахдаа Засгийн газрыг унагах кноп дарсан 31 гишүүнээс сонголт хийхгүй байх нь өөрөө хамгийн том зарчим байх ёстой юм. Яагаад гэвэл нэг урвасан хүн хоёр дахиа урвах нь батлагдчихсан зүйл шүү дээ!

Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь Засгийн газрын гишүүдээ УИХ-д санал болгож томилуулдаг хууль Монголд үйлчилж байгаа. Хуулийн энэ алтан зарчмаас харвал хэн Ерөнхий сайд байхаас хамаарч танхимын гишүүд нь тодорхой болох юм. Хэрэв мэргэжлийн Засгийн газрыг огцруулах кнопыг АН-тай хавсарч дарсан 31 дотроос шинэ Ерөнхий сайд тодорвол дараагийн Засгийн газар бүхэлдээ тийм л танхимтай болно. Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн гэх Засгийн газрын тодорхойлолтуудтай жишвэл шинэ Засгийн газар “Урвагчдын Засгийн газар” болж хувирах юм. Жишээ татъя. Ерөнхий сайд нь 31 дотроос тодорчихвол Засгийн газарт урвагчдаас хэн хэн орж ирэх бол. Сангийн сайдад нэр нь хүчтэй яригдаж байгаа хүн л гэхэд Ц.Даваасүрэн байна. Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах кноп дарсан тэрбээр улс төрийн ямархуу замнал туулсан билээ. МАН-ын нэрээр УИХ-д анх орж ирчихээд 2012 оны сонгуулиар бие даан гарч ирсэн байдаг. Дугуй дугуйгаа олно гэдэг шиг МАН-аас урвасан Х.Болорчулуунтай хамтдаа АН-тай наймаалцаж, 2012-2016 онд МАН-ыг буланд шахаж явсан л хүмүүс. Гэсэн ч тэднийг МАН буцааж авч, УИХ-д гаргаж ирчихээд өнөөдөр Засгийн газраа огцруулаад сууж байгаа нь бодит үнэн.

Урвадаг, шарвадгаараа алдартай Ч.Улаан ч бас МАН, МАХН-ын хооронд хэдэнтээ гүйж, албан тушаалын хуваарилалт болгонд орж явсан хүн. Одоо яаж байна. Засгийн газрыг огцруулах кноп дарсныхаа шанд дараагийн танхимд сайд болох тохироог хийж явна. АН-д сүр дуулиантайгаар элсч, ҮЗХ-д нь сууж явсан А.Сүхбатыг Ардын намын дэргэдээ авч, УИХ-д оруулж ирсэн. Нэг урваж болсон юм чинь хоёр дахиа урвахад юу байхав. Тэр бас л Засгийн газрыг огцруулах кноп дарж, дараагийн Засгийн газрын сайд хийхээр зүтгэж байна.  Ингээд жагсаагаад байвал наймааны 31-ээс хэн нь ч Ерөнхий сайд, тэр байтугай салбарын сайд хийх ёс зүйгүй хүмүүс юм. Хэрэв Ерөнхий сайд засгаа унагасан 31 дотроос доторвол дараагийн Засгийн газрын оноосон нэр нь “УРВАГЧДЫН ЗАСГИЙН ГАЗАР” байх нь гарцаагүй билээ.

Эх сурвалж: gogo.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.142Улс тор судлаач.   • 10 сарын 2. 13 цаг 26 минут

Шадар сайд хийж хариуцлагыг хамтран хулээж байснаа Еронхий сайдыгаа огцруулж улмаар оорийнхоо Засгийн газраа огцруулчихаад, эцэст нь оороо Еронхий сайд болох гээд цутгэдэг нь хир зэрэг шударга явдал вэ? МАН нь "Булэглэл"-ийн гарт орж чадвар муутай, цэргийн бага даргаар удирдуулахдаа хурээ юу. Ер нь У.Хурэлсух нь "Бурэн толовшоогуй, ДОВЧИГНОСОН, СЭЛЭМ ТОГМОД шиг хун шуу дээ. Цаашид У.Хурэлсух нь АН-тай нийлж МАН-ыг БАЛЛАХ тул тун удахгуй бид зов хунийгээ Еронхий сайд болгож, МАН-ынхаа дарга болгоно.

202.179.26.47Амар   • 9 сарын 30. 16 цаг 22 минут

Миеэгийн идэж уугчдын эсрэг тэмцэл чинь яахаар урвалт болдог байнаа? Харин ч эх орноосоо урвагчдын эсрэг боссон эх орончдын тэмцэл биз дээ.Аан?

202.179.26.6зочин   • 9 сарын 27. 19 цаг 58 минут

урвагч гэж юугаа бичээд байгаа юм бэ.зөв тэмцэл хийсэн

202.72.245.204зочин   • 9 сарын 25. 12 цаг 02 минут

Ми овогтын бузар гараас гарах цаг нь болжээ, Энэ хүнийг дэмжиж байгаа хүмүүсийг огт ойлгохгүй байна. Үнэхээр зөв хүмүүс бол Ми болон түүний нөхөдийн хийсэн үйлдлийг яагаад ч зөвтгөх боломж алга даа, Үүнийг олон хүмүүс ялгаж салган ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүний эсрэг явж байгаа гишүүдэд үнэхээр баярлаж байна. Эх оронч гэж үүнийг хэлнэ,

103.9.90.53Зочин   • 9 сарын 25. 11 цаг 17 минут

Ө.Энхтүвшин гишүүнээ дэмжиж байна. Шударга , оюунлаг ийм хүмүүс олон болоосой.

66.181.181.171Зочин   • 9 сарын 24. 10 цаг 20 минут

МАН-ын гаднаас байтугай дотроос М.Энхболдын тал буюу хотын фракц нэрээр намын хамгийн шилдэг гишүүдийг гутаах, дайрах ажиллагаа эрчимтэй явуулж байна. Чухам тэд л намаа төдийгүй улсаа авч явж чадах хэсэг нь юмаа. Үүнийг МАН-д анзаарах нөхөд байгаа юм уу. Хамгийн тодорхой жишээ гэвэл, сая Засгаа хуйвалдаж огцруулсан хэдийг хар даа. Ноён нуруугүй, албан тушаал зүүдэлсэн юмнууд л байна шүү дээ

103.229.122.216Зочин   • 9 сарын 22. 20 цаг 53 минут

МАН тараад дахин эмхлэгдэж Ми овогт мэт бузар амьтдаасаа салах нь дээр бус уу?

202.179.26.38зочин   • 9 сарын 22. 13 цаг 55 минут

Аюурсайхан Содбаатар 2 бол шудрага сайн боловсролтой зоримог залуучууд байна лээ. Эд нараас сонгох хэрэгтэй дээ. Монголчууд минээ. Ажил даалгаж залуу хүмүүсийг ирлэх хэрэгтэй шүү дээ. Түүнээс 27 жил төрд гараад юу ч биш болгосон хууччуул одоо бол буе буе .Та нарт хайран 27 жилээ төр бариуллаа.

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.