Шинэ мэдээ

Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 цаг 55 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31Р.Эрдоган: Туркийн боловсролын чанарыг сайжруулна9 сар 11. 9:05Орчин цагийн хэлмэгдүүлэлт “60 тэрбум”9 сар 10. 15:54Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ9 сар 10. 14:02Монголоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх асуудлыг судлахыг үүрэг болгожээ9 сар 10. 10:03Их Британид ээлжит бус сонгууль явуулах асуудлаар дахин санал хураана9 сар 10. 9:21Турк, Ираны төлөөлөгчид Сирийн асуудлаар хэлэлцжээ9 сар 9. 14:07Японд хүчтэй аадар бороо орж болзошгүй9 сар 9. 9:22Мексик цагаачдын урсгалыг ихээхэн бууруулжээ9 сар 9. 9:21ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ9 сар 7. 11:11Иран уран баяжуулалтаа 20 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтой9 сар 6. 9:37ОХУ, Энэтхэгийн харилцааг шинэ түвшинд хүргэнэ9 сар 6. 9:34Мексикийн эрх баригчид 170 гаруй цагаачийг баривчилжээ9 сар 5. 15:36БНХАУ, АНУ худалдааны хэлэлцээгээ үргэлжлүүлнэ9 сар 5. 15:19АНУ дунд зайн тусгалтай баллистик пуужин турших бодолтой байна9 сар 5. 12:10Алс Дорнодын хөгжлийн сан 15 хэлэлцээр байгуулна9 сар 5. 9:27Украины Ерөнхий сайдыг Германд айлчлахыг урьжээ9 сар 5. 9:25БНХАУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцжээ9 сар 4. 17:35Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алджээ9 сар 4. 9:34Хийн нийлүүлэлтийн аюулгүй байдлын тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ9 сар 3. 11:33БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Японыг хасна9 сар 3. 11:10Төв аймагт 5 дунд сургууль, 10 цэцэрлэг шинээр ашиглалтанд оржээ9 сар 2. 13:00Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ9 сар 2. 9:32

МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу

/9-р сарын 22/  -  11 цаг 02 минут

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо дэмж­сэн­гүй. Хэдийгээр цөөнх У.Хүрэлсүх тэргүү­тэй урвагч нарт хүч нэмсэн ч гишүүдийн олонх Засгийн газраа тогтвортой ажиллуулахын талд зогслоо. Үүнд Т.Аюурсайхан нарын хоёрдугаар ээлжинд хоолонд орохыг хүсэгчид их л зэвүүцэж, суух байхаа олж ядаж байгаа нь олны нүдэнд ил байлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Засгийн газрыг цөөнх биш олонх өөрөө огцруулдаг юм шүү, Та нар хоорондоо учраа ол хэмээн сануулав. Хатуу ч гэсэн үнэн л үг. Тавлаж хэлсэн энэ үгийг эрх баригчид чихнийхээ хажуугаар зүгээр өнгөрөөж хэрхэвч боломгүй. УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа МАН Засгийн газраа түлхэн унагах хуйвалдаанаас болоод үндсэндээ хоёр хуваагдчихаад байна. Нэг хэсэг нь монголчуудын олонхийн өгсөн итгэлийг зүтгэлээр хариулж, амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орныхоо эдийн засгийг өөд татах зорилгодоо үнэнч зогссоор. Харин нөгөө хэсэг нь өөрсдийнхөө байгуулсан Засгийн газраар туг тахиж, өөрсдийнхөө шуналыг барьж дийлэхгүй албан тушаалын бялуу хуваахаар улайрч байна. Монголын улс төрийн өнөөдрийн дүр зураг ийм л байна.

 
Засгийн эрх барьж байгаа МАН-ын хуваагдал эхнийх биш. Өмнө нь бас л өнөө У.Хүрэлсүх тэргүүтэй хүмүүс МАН-ын удирдлагад ажиллаж байхдаа Н.Энхбаяртай зарлаагүй дайн өдөөж МАН-ыг хоёр хуваасан. Дотоод эв нэгдлээрээ бусдаасаа хол тасарсан МАН У.Хүрэлсүхийг намын удирдлагад байх тэр цаг мөчид МАХН хэмээх хүсээгүй “хүү” төрүүлж, түүний дараахан болсон УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж цөөнх болсон. Энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эгэл жирийн мянга мянган гишүүд энэхүү хуваагдлаас болоод гудамжинд лааз өшиглөсөн дөө. Энэ гунигтай хагарлын буруутнууд хариуцлага хүлээгээгүй, гадаад руу гарч биеийн жаргалаа хөөсөн. Одоогийн МАН-д үүсээд байгаа бодит нөхцөл байдал, засгаа унагах гэсэн У.Хүрэлсүхийн бослого, намынхаа нэр хүндийг шороотой хутгаж орхиод албан тушаалд очихыг хүссэн хүмүүсийг харахад МАН гурав дахь удаагаа хуваагдал, хагарал, бутралын ирмэг дээр зогсож байна. Хэрэв МАН гурав дахь удаагаа хагарвал Монголын улс төрд баттай эзэлсэн байр сууриа алдана. Цаашлаад 2020 оны болох бүх шатны сонгуульд өмнөх гашуун түүхээ давтаж ялагдал хүлээж, лааз өшиглөх зам руугаа шуударна.
 
МАН-ын хэсэг ахмад гишүүн санаачлаад хоёр хуваагдсан намаа бүтэн болгочих гээд зүтгээд байгаа. МАН, МАХН гэх хоёр нам бол нэг түүх, нэг амь. Гэтэл У.Хүрэлсүх, Т.Аюурсайхан нарын эсэргүү явдалтнууд МАН-ыг гурав дахиа хуваахаар улайран зүтгэсээр байгаа нь жирийн гишүүдэд нь таалагдахгүй байгаа нь лавтай. Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтсэн, бондын өрөнд идэгдсэн, монголчуудын амьдрал нийтээрээ дордсон энэ цөвүүн цагт улс төрийн хамгийн тулхтай гэгддэг МАН-д хуваагдах эрх байхгүй. Хэрэв унасан эдийн засгаа маш богино хугацаанд татаж босгож чадсан одоогийн Засгийн газрыг огцруулбал, засгийн эрхийг бүх шатанд барьж байгаа МАН-ыг гурав дахиа хагалбал Монгол Улс орших уу, эс орших уу дээрээ тулж туйлдана. МАН-д алдаа оноо аль аль нь байвч Монголынхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалсаар ирсэн улс төрийн хүчин гэдгийг мартаж болохгүй. Албан тушаалын төлөө хоёр нүдээ ухахаас ч сийхгүй яваа У.Хүрэлсүхтэнгүүд лав л Монголоо тэврэхгүй. Хамгийн хэцүү цаг үе тулж ирэхэд урьдын адил сурсан зангаараа гадаад руу нисээд амиа хоохойлно. Урвагчдын бусдаас ондоошдог зан төлөв бол нөхдөө хаяад амиа боддог араншин юм.
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.26.171Бат-эрдэнэ   • 2017, 10 сарын 19. 18 цаг 32 минут

Шинээр байгуулагдсан төрд ажлын их амжилт хүсье

103.57.95.181Бид мартаагүй.   • 2017, 9 сарын 26. 1 цаг 41 минут

Нэг хэсэг нь... мөрийн хөтөлбөртөө үнэнч зогссоор гэж шаадаг байна ш дээ. Ямар ичдэггүй сохор бичээч вэ? Засгийн газар нь давхар дээлнээс эхлээд бүх амлалтаа зөрчсөн.Р.Оюун нэртээ, бид мартаагүй.

202.72.245.204ДЭМЖИГЧ   • 2017, 9 сарын 25. 12 цаг 09 минут

ҮНЭН ШҮҮ, ҮҮНИЙ ЭСРЭГ ЗӨВХӨН ХҮРЭЛСҮХ л ТЭМЦЭЖ ЧАДНА. ЭНЭ М. ЭНХБОЛД, ЖУНАЙ,С.БАЯР гэх мэт хүмүүсийг МОНГОЛЫН төрөөс зайлуулах хэрэгтэй, таныг олон хүмүүс дэмжиж байгаа, ТА шүү, урагшаа

103.229.122.216Иргэн   • 2017, 9 сарын 22. 20 цаг 55 минут

МАНАН-г сарниулж төрд бугшсан олигархи хулгайчуудыг зайлуулбал гавьяаг нь хөвчин Монгол мартахгүй

66.181.165.38МАН ГИШҮҮН   • 2017, 9 сарын 22. 13 цаг 42 минут

МАН-Д БАЙСАН АЛБАН ТУШААЛЫГ МӨНГӨӨР ҮНЭЛЭХ ТОГТОЛЦООГ ХАРСААР БАЙЖ ЧАДАХГҮЙ ЗАСАГТ ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭХ АРГА НЬ ЭНЭ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД ХАРААД Л БАЙХ ЁСТОЙ БАЙСАН УУ. БИТГИЙ ХУЦ ГЭЖ ХЭЛЬЕ ХҮРЭЛСҮХ НАРЫН ЗӨВ ТЙМ Л ИХ ХҮН ХАМГААЛАХ ДУРТАЙ ЮМ БОЛ МОНГОЛ ТӨРИЙГ МӨНГӨНИЙ ХЭРЭГСЭЛ БОЛГОСОН БАЯР. БАДАМЖУНАЙ ЭХХБОЛД НАРЫН ХОХЬ Л ГЭЖ ХЭЛНЭ ДЭЭ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.