Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

/9-р сарын 21/  -  10 цаг 27 минут

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалтыг ХНХЯ-ны харъяа ХАБЭМТөвөөс зохион байгууллаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв түүхт 50 жилийн ойгоо угтаж олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь дээрх хэлэлцүүлэг юм. Хэлэлцүүлэгт ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ХАБ хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ, тус газрын ХАБ-ын стандартын асуудал хариуцсан мэргэжилтэн Нарангарав, нийслэл, орон нутгийн 55 сургалтын  байгууллагын удирдлагууд оролцлоо. Энэ үеэр ХНХЯ-ны ХХБХЗГ-ын ХАБ-ын асуудал харицсан ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиг  хандлагын талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр жижиг дунд үйлдвэр эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал орхигдож байгааг дурьдаад сургалтын стандарт, холбогдох журмуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг онцолсон. Мөн газар тариалан эрхэлж буй хүмүүст ХАБЭА-н сургалтыг хэрхэн хүргэх, сургалтын журмаа сайжруулах талд анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Мөн энэ талаар ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид “Газар тариалан эрхлэгчдийн холбоотой хамтарч ажиллаж байгаа.  Энэ хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал түүний соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн нэлээд ажлуудыг хийхээр төлөвлөж байна.  Цаашид газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБЭА-н сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна” гэдгийг дурьдсан.

Энэ үеэр оролцогчдыг гурван бүлэгт хуваан “ХАБЭА-н сургалтын эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах, ХАБЭА-н сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм. MNS4969:2000 стандартыг хэрхэн шинэчлэх, сургалтын төвийн багш нарыг хэрхэн чадвахжуулах, ХАБЭА-н соёлыг төлөвшүүлэхийн тулд сургалтын хөтөлбөрийг хэрхэн өөрчлөх” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлэгт хүн бүрийг жигд хамруулснаар  оролцогчид идэвхтэй санал бодлоо солилцож байлаа. Дээрх хэлэлцүүлгийн үеэр салбарын бодлого үйл ажиллагаатай уялдах олон санал санаачлага гарч байсан.  Тухайлбал, сургалтын төвүүд нэгдсэн баазтай болох асуудлыг хөндөх хүмүүс цөөнгүй байв. Мөн салбар салбарын эрсдэлтэй ажлын байрны жагсаалтыг гаргаж тус жагсаалттай уялдуулан сургалтын хөтөлбөрөө шинэчлэх санаачлага гарч байлаа. Ерөнхийдөө багшлах боловсон хүчний залгамж халааг бэлтгэх,  сургалтын нэгдсэн бааз бий болгох, салбарын эрсдэл, үйл ажиллагааны онцлогт нийцүүлсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сургалтыг анхан ба ахисан гэсэн хоёр шатлалтай болгох,  сургалтын төвүүдийг чадамжаар нь 2-3 ангилах, Олон улсын ХАБЭА-н сургалтыг өөрийн орондоо зохион байгуулах, сургалтын төвүүдийг чадвахжуулах зэрэг олон, сонирхолтой санал санаачлага гарсан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо хэмээн ХАБЭА-н газрын дарга Г.Нямдэжид тодотгосон. ХАБЭМТөв нь ХАБЭА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 сургалтын байгууллагатай хамтран дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь төр хувийн хэвшлийн үр дүнтэй хамтын ажиллагааг харуулсан чухал арга хэмжээ боллоо.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.