Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

Хараагүйчүүдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа

/9-р сарын 20/  -  12 цаг 44 минут

Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр /ХХСҮ/-ийн хараагүй ажилчдын 90 айлын орон сууц бэлэн болж өнөөдөр оршин суугчдаа хүлээн авлаа. Барилгын ажил нь өнгөрсөн 2015 оноос эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар улиралд ийнхүү бүрэн ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн аваад байна. Тус барилгын нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, тус яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдлага, төлөөллүүд оролцлоо.

Хараагүй иргэдийн 90 айлын орон сууц нь улсын төсвийн  4 тэрбум 850 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар баригдсан юм. Ингэхдээ 2015 оны улсын төсвөөс 4 тэрбум төгрөг, 2016 оны 9-р сард улсын төсвийн тодотголоор 850 сая төгрөгийг нэмж суулгаснаар барилгын ажил бүрэн дуусах боломж бүрдэж 90 айл өнөөдөр шинэ орон сууцтай болж буй юм.

Энэ үеэр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр"ХНХЯ-наас харааны бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудал болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон ажил хийж хэрэгжүүлсэн. Тэдгээр ажлын нэг том хэсэг нь тус орон сууцны ажил юм. Бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх барилгын нэн шаардлагатай байгаа төсөв хөрөнгийг шийдвэрлэж ийнхүү ашиглалтад орууллаа" гэсэн юм.

1986 онд хараагүй иргэдэд зориулсан анхны 48 айлын орон сууц байгуулж байсан бол үүнээс 31 жилийн дараа дахин хараагүй иргэдэд зориулсан орон сууцны бүтээн байгуулалт хийж байгаа нь энэ юм.

Монгол Улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 116 мянган иргэн байгаагаас цөөхөн хувь нь Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалтын үндэсний төвд хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ нь хараагүй иргэдэд төрөөс халамжийн үйлчилгээ үзүүлэхээс илүүтэй хөдөлмөр эрхлэх, баялаг бүтээгч болоход нь бодлогоор дэмжих ажил дутагдаж байгаагийн илэрхийлэл ажээ. Тиймээс энэ Засгийн газар үүнд анхаарч, шаардлагатай байсан төсөв хөрөнгийн асуудлыг нь шийдвэрлэж өгснөөр ийнхүү шинэ барилга ашиглалтанд орлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих тэдний амьжиргааны түвшинг баталгаажуулах асуудал нь Монгол Улсын төрийн бодлогын салшгүй чухал хэсэг юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, хамгааллын асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой асуудал билээ. Монгол Улсад 2016 оны байдлаар 100993 буюу нийт хүн амын 3.7 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Үүнээс 11 мянга орчим нь харааны бэрхшээлтэй иргэд.

Эх сурвалж: ХНХЯ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.