Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

Ерөнхий сайдад яригдаж байгаа "Хүрэл"-үүдийг тунгаавал...

/9-р сарын 19/  -  11 цаг 43 минут

Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ, хэзээ томилогдох вэ гэдэг нь хамгийн том хүлээлт болов.  Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад одоогоор олон хүний нэр дуулдаж байна. Хамгийн хүчтэй яригдаж байгаа таван хүн  бий. Тэдгээр нь У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Хаянхярваа нар.  Эдгээрээс одоогоор хамгийн магадлалтайд тооцогдож байгаа нь Ч.Хүрэлбаатар. Яагаад  гэдгийг хойно өгүүлэх болно. Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа хүмүүсээс энэ удаад "Хүрэл"-үүдийг буюу У,Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нарыг онцлон хүргэж байна. Энэ хоёр эрхмийн хувьд тоолбол нас чацуу шахуу, одоо 50 насны босгыг алхаж яваа нэгэн үеийнхэн.  Харин ажлын туршлага, эзэмшсэн боловсрол мэргэжил, эрхэлж байсан албан тушаалын хувьд нэлээд ялгаа бий. 

Шадар сайд У.Хүрэлсүх

Ээлжит бус чуулган  Ерөнхий сайдыг огцруулсны дараа У.Хүрэлсүхэд ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгүүлэх хүсэлтийг Б.Жавхлан гишүүн гаргаснаараа гарын үсэг зурсан 31-ийн төлөвлөгөө “гэрэл цохьсон”. Энэ бол тэд дараачийн Ерөнхий сайдаа нэрлэсэн хэрэг. Гэхдээ У.Хүрэлсүхийг намын гишүүд нь гавьяатан гэж харах уу,  гай чирсэн гэж тооцох нь уу гэдэг одоогоор тодорхойгүй. Гэхдээ Засгаа цагийг нь олж бужигнуулаагүйнхээ төлөө иргэдийн дунд үнэлэмжээ тодорхой хэмжээгээр гээж,  нэр хүндээрээ “шатсан” байж болзошгүй. 

Үүх түүх, уугуул суугуул нутаг ус гээд ярьвал тэрбээр Батлан хамгаалахын Их сургууль төгссөн. Хожим МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Харин ажлын туршлагын хувьд  МАХН-ын төв аппаратад улстөрийн ажилтан, хожим нь  намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Түүнчлэн Онцгой байдлын болон Мэргэжлийн хяналтын сайдаар ажиллаж байсан туршлагатай.

УИХ-д хоёр удаа сонгогдож, нэг удаа жагсаалтаар орж байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Шадар сайдаар ажиллаж байгаа. Түүний хувьд Ерөнхий сайдын суудлыг хараалж  яваа ч Шадар сайдын хувьд хариуцаж буй салбар нь өнөөдөр хамгийн хүнд эрсдэлтэй байна. Тухайлбал,  өнгөрөгч зуны турш ой хээрийн түймэртэй өнжсөн бол одоо Улаанбаатарын эргэн тойронд малын гоц халдварт шүлхий өвчин бүсэлчихээд байна. Хариуцдаг цөөн хэдэн салбарынхаа ажлыг  ингэж хумьж базаж гартаа оруулж чадаагүй яваа хүн Ерөнхий сайдын суудалд очвол улсын хэмжээгээр том харж, сэтгэж ажиллаж чадах уу гэдэг нь тодорхойгүй. Ерөнхий сайдын ажил бол эдийн засаг бас дахин эдийн засаг. Тийм болохоор эдийн засгийн ойлголт мэдлэг, аж ахуйг эрхлэн хөтлөх арга ажиллагааны наад захын туршлага мэдлэг, улсын төсвийнхөө хэдэн тоон дотор төөрч мунгинаад байхааргүй чадвар хэрэгтэй болно. Ерөнхийдөө ол хэлэхэд амархан ч хийхэд  хүнд алба байж таарна.

Намаа талцуулж, хажуудах нөхдөө "түгжилдсэн"  шигээ Засгийн газар, яам агентлагаа бужигнуулаад аль эсвэл чагналаа, тагналаа гэж хардаж сэрдээд байхгүй биз гэсэн болгоомжлол төрнө.

Одоогоор түүнд хамгийн ойрхон боломж нь Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг. Түүнчлэн УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдийн кноп түүний төлөө байгаа. Ингэж сөрөг хүчний дэмжлэгээр Ерөнхий сайдад  дэвшээд гараад ирлээ гэхэд ач санаж аяганы хариу барих хэрэг гарна. Энэ нь 2020 оны сонгуулиар МАН “гудамжинд гарах” эрсдлийг  хүссэн хүсээгүй бий болгоно. Нөгөө талаасаа Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсон тохиолдолд дараагийн Засгийн газар тун хэврэг байх болно гэсэн сануулга яваад байгаа нь бодох л асуудал. 

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар

    Харин эдгээр таван нэр дэвшигчээс хамгийн боломжтой хувилбар нь Ч.Хүрэлбаатар байж болох юм. Яагаад гэвэл эзэмшсэн мэргэжил нь эдийн засагч, энэ чиглэлээрээ санхүүгийн төрийн захиргааны төв байгууллагад Төрийн нарийн хүртлээ дэвшин ажиллаж байсан, хожим нь Монгол улсын эдийн засгийн хамгийн том салбар болох Түлш эрчим хүчний сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан гэх туршлага мэргэжлийн хослол нь түүнд том дэмжлэг болох магадлалтай. Үндсэндээ түүний хашиж байсан алба Ерөнхий сайдын албан тушаалын эргэн тойронд үргэлжилж байсан гэж болно.

Тэрбээр ОХУ-ын Ленинград /хуучин нэрээр/  хотын Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн, ирээд МУИС-д мэргэжлээрээ багшилж,  Үндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажил хийж ажлын гараагаа бүр анхан шатнаас нь эхэлж байсан.  Түүнчлэн 2000-2003 онд Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан болохоор энэ талаар бэлтгэгдсэн хүн гэж тодотгож болмоор. 

Түүнчлэн УИХ-ын гишүүнээр гурван ч удаа сонгогдож, үүнээс хоёр сонгуулийн хугацаанд УИХ-ын төсвийн байнгын хороог тэргүүлж байгаа болохоор эх орны эдийн засгийн амьдралын талаархи бэлэн зэлэн мэдээлэл, тоо  толгойд нь эргэлдэж буй.

Хоёрдугаарт, Эдүгээ Засгийн газрыг огцруулсаны улмаас хөрөнгө оруулагчид тэр дундаа ОУВС-ийнханд эргэлзээ үүсчихээд байгаа. Одоо олон улсын энэ байгууллагын итгэлийг эргүүлж авчрах хүн нь яах аргагүй Ч.Хүрэлбаатар мөн. Яагаад гэвэл тэр УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын хувьд ОУВС-ийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэхэд анхнаас нь гар бие оролцож байсан, цаадах наадахаа мэдэх хүний хувьд түүнд итгэх магадлал өндөр.  

Гуравдугаарт,  тэрбээр төвийг сахигч, зүгээр нэг тохьтой томоотой гэм халгүй нэгэн бас биш юм. Тэрбээр хэлье гэсэн хэнээс ч эмээлгүй хэлчихдэг, намынхандаа хандсан хатуу сануулга шүүмжлэлийг хааяа хэлчихдэг зарчимч талдаа хүн шиг анзаарагддаг. Аливаад, тэр дундаа улсын эдийн засгийн асуудалд тооцоо судалгаатай ханддаг, зорьсноосоо эргэж хургаад байдаггүй иймэрхүү зан чанар нь зоригтой шийдмэг ажиллах магадлалтай хэмээн харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн итгэл үнэмшил, үүнийхээ төлөө зогсч чаддаг гэдгээ харуулсан. Ерөнхий сайдад байх нэг чанар нь ийм биз.

Хувь хүний хүчтэй байр суурь нь хүүхдийн мөнгө болон төсвийн хуваарилалт дээр хэдэнтээ илэрч байсан санагдана. Ямартай ч хэлэх гэснээ нэг их жийрхээд байлгүй хэлчихдэг  шударга талдаа хүн байх.

Хожим нь Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ  "бид бие биенийхээ дал мөрийг алгадаад найзан дундаа яваад байх уу. Ингээд явж болох л байх. Харин ард түмэн бидний мөрөн дээр алгадах уу, үгүй юу" хэмээн байр сууриа илэрхийлж байсан. 

Ямартай ч тэрбээр Байнгын хорооны даргаа хийгээд гэм халгүйхэн шиг “дал мөрөө алгадаад найзан дундаа явах”-аас татгалзаж, магадгүй үүнийхээ төлөө сайн муу үг сонсоод явж байгаа байх. Ажил амьдрал дээр, аливаа зөв хандлагаараа өөрийгөө харуулж чадсан хүн Ерөнхий сайдад яригдаж байгаа нь сайшаалтай. Мэдээж, тэр хүн  л юм болсон хойно алдаа оноо аль аль нь байж таарна. Харин аль талдаа жин илүү дарах вэ, Засгийн газрыг тэргүүллээ гэхэд шийдэмгий хурдтай ажиллаж чадах уу гэдэг нь мөн чанар байх болно.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.95.181Зочин   • 9 сарын 26. 0 цаг 46 минут

Энэ чинь Залуу комоос ч илүү МАНгарын, тэгэх тусмаа УВС бүлэглэлийн сайт юм

202.72.245.204Дэмжигч   • 9 сарын 25. 12 цаг 05 минут

ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИЖ БАЙНА. ТА ШҮҮ

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.