ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ
Х.БАТТУЛГА ТАНАА ӨРГӨХ НЭЭЛТТЭЙ ЗАХИДАЛ
Хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон энэхүү захидлыг болгоон уншиж буй нийт ард иргэд , уншигч та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.
БЗД-ийн иргэдийн хувьд дүүрэгт үүссэн өнөөгийн нөхцөл байдалд ундууцан бухимдаж, олонхи иргэдийн санал бодлыг төлөөлөн аргагүйн эрхэнд энэхүү захидлыг илгээхэд хүрлээ.
2016 оны 10-р сард болсон орон нутгийн сонгуулиас хойших хугацаанд БЗД-ийн ИТХ болон ЗДТГ нь намуудын талцалд хуваагдан төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зарчмыг умартан цалгардуулсанаас болж иргэд бид ажил амьдрал, бүх талаараа хохирсоор ирлээ.
Дүүрэг хороодын захиргааны хаалга давангуут хий хоосон улс төржсөн яриа эсвэл төр захиргааны үйлчилгээ үзүүлэх ёстой газар, хэлтсүүдэд суудлаа хамгаалан үлдэхээр өөр хоорондоо тэмцэлдсэн маргаанаас өөр ид шид харагдахгүй байна.
Баянзүрх дүүрэгт засаглалын хямрал нүүрлэжээ !!!
Өнгөрсөн 4 жил Баянзүрх дүүрэгт Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга Д.Пүрэвдаваа гэгч этгээд эрх мэдлээ ашиглан дураараа авирлаж, хувийн ашиг сонирхлоор ажилласан нь намынх нь гишүүд болон жирийн иргэдийн дургүйцлийг хүргэж түүний явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа, хууль зөрчсөн увайгүй үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцсээр олон сарыг үзэж байна.
Д.Пүрэвдаваагийн удирдсан 4-н жилийн хугацаанд дүүргийн хөгжил хоцрогдож хогондоо дарагдлаа, хороодын үйл ажиллагаа зогсонги байдалд орж иргэдийн төрийн үйлчилгээ авах эрх бүрэн хязгаарлагдлаа.
Нийслэлийн хамгийн том дүүргээр тоглож, ард иргэдээ доромжилсон Д.Пүрэвдаваа гэгч эрхэмийн ганц хийдэг ажил нь албан тушаалын наймааг найз нөхдөөрөө хуйвалдан цэцэглүүлэх бөгөөд энэ нь ил болж хэвлэлийн баатар болсоор удлаа.
Гэтэл дээрх увайгүй нөхөр дүүргийн Засаг даргын албан тушаалаас зугтан алга болж Монгол Улсын Ерөнхийлөгч Таны Зөвлөхөөр ажиллахаар болж нуувчинд орсоныг саяхан сонсоод туйлаас их харамсаж байна.
Бүхэл бүтэн дүүргийг улс төрийн ашиг хонжооны үүр уурхай болгосон хүнээр Монгол улсын төрийн тэргүүн зөвлүүлээд суух нь хэр зохистой үйлдэл вэ?
Баянзүрх дүүрэгт үүссэн засаглалын хямралыг дээд цэгт нь тулгасан таны зөвлөх Д.Пүрэвдаваад хэн хариуцлага тооцох вэ?
Дүүргийн одоогийн хууль бус удирдлагууд нь Боловсролын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Газрын алба гэх мэт иргэдэд хүртээмжтэй ажиллах ёстой салбаруудынхаа үйл ажиллагааг хаан боогдуулж тамгын газраасаа хөөж гаргасан байдал юуг харуулж байна вэ?
Дүүргийн Ардчилсан нам нь ч тэр, Ардын нам нь ч тэр олон удаагийн жагсаал цуглааныг хийсээр иргэдийн дунд зөрчилдөөн улам ширүүсч газар авсаар байна. Энэ нь цаашдаа юунд хүргэхийг төрийн тэргүүн, Ард түмний эв нэгдлийг эрхэмлэгч Монгол улсын Ерөнхийлөгч танд хамгийн их хамааралтай гэж бодож байна.
Энэхүү нээлттэй захидлаар дүүргийн МАН болон АН-ын аль нэгнийх нь үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, буруу зөвийг шүүх гэсэнгүй.
Гагцхүү хууль ёсны дагуу дүүргийн иргэдийн сонголтоор сонгуульд ялсан нь бүрэн эрхээ хэрэгжүүлж, олонхи болж чадаагүй нь дүүргийн иргэдийн эрх ашгийг хүндэтгэн хамтран ажиллах зарчимийг хангаж, засаг захиргаа, төрийн албаа эмхлэн байгуулахыг дүүргийн иргэд шаардсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл ахиц гарсангүй.
Баянзүрх дүүрэгт төрийн хууль хэрэгжихгүй, хууль ёсны Засаг даргагүй, Иргэдийн төлөөлөгчидийн хурал нь бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй нэг жилийг үдэж байгааг анхааралдаа авч, ард иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах үүднээс Намын эрх ашигийг ангид орхиж, төрийн тэргүүний ухаалаг бодлогыг Баянзүрх дүүрэгт чиглүүлж өгнө гэдэгт найдан Танд энэхүү нээлттэй захидлыг хүргүүлж байна.
Таныг хүндэтгэсэн:
БЗД-ийн 2 дугаар хорооны иргэн Балжиннямын Галбадрах
3 дугаар хорооны иргэн Балингийн Бат-Очир
3 дугаар хорооны иргэн Жанчивдоржийн Өсөхбаяр
6 дугаар хорооны иргэн Намжигийн Дулмаа
9 дүгээр хорооны иргэн Нэргүйн Болормаа
2017 оны 09 дүгээр сарын 12
8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
amjilt hvsiy bvh zvil tanii gart yu hiimeer bna
hovsgoliin zasag darga huuli zorchij tomilogdsoniig tsets togtoojee odoo yaraltai solih heregtei biz dee huujia sain morduuleerei eronhiilogch mini ee biznes hiideg toriin alband ajillaj baigaagui hun shuu dee yg ni toriin alband ajillaagyi huniig tomilohgui gedeg baihaa
элбэгээ баяр шоронд орох ёстой баттулгаа шударга ажил чадахгүй бол ажилаа чадах хүнд өгсөн шулуун ард олон шаардаж байн үнэн штээ
гдорж баярыг шоронд хийж зг төрөө төр шиг болгооч ийм ерөнхийлөгч гэж байдаггүй байх шүү дахин хэлье шударгаар шоронд хий ялтай хулгаачид капла с зоригийн хэрэг байгаа шүү оффшор хаус маш их нотой хулгаачид шүүдээ шоронд хий өөр юм байхгүй
БАТТУЛГАА ТА ШУДАРГА ТӨРИЙН ТӨЛӨӨ ГЭЖ БАЙСАН ОДОО ХААНА БАЙНАА БАЯР ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛДОО ШУДАРГААР ШОРОНД ХИЙЧИХ ТЭГЭЭД АРД ТҮМНЭЭС ОНОО АВ ОЛОН ТҮМЭН ХЭЛДЭГ ЮМ ЭНГЭЖ Л ШУДАРГА ТӨР БОЛНО ТЭГЭЭГҮЙ БАЙЖ ШУДАРГА ҮГИЙГ ХУДЛАА БҮҮ ХЭЛ АРД ТҮМЭН ДҮНГЭЭ ТАВИН ШҮҮ МӨНХ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛНО ГЭЖ БАЙХГҮЙ СОНГУУЛЬ БОЛНО ДАХИЖ Л СОНГОГДОН ГЭЖ БАЙХГҮЙ ШУДАРГА ШОРОН ХИЙ
aaaasdasdf
asd asdg
SONGINO HAIRHANTAI JISH BAGA HUNTEI