Шинэ мэдээ

Канадад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 25. 13:20Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог9 сар 25. 12:19БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа9 сар 25. 12:03Луисвиллд цагдаагийн хоёр ажилтан буудуулжээ9 сар 25. 9:49НҮБ, Их Британи уур амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ9 сар 25. 9:48Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо9 сар 24. 15:43Ачит Ихтын ойр түүх9 сар 24. 14:04“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна9 сар 24. 10:32Шинжаанаас зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ9 сар 24. 10:09Японы шинэ Ерөнхий сайдын үед ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна9 сар 24. 10:08Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд САНАМЖ БИЧИГ байгууллаа9 сар 24. 9:47Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна9 сар 23. 16:33МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ9 сар 23. 14:22Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ9 сар 23. 10:46Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5,0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө9 сар 23. 10:41Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна9 сар 23. 10:00Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа9 сар 23. 9:42Тээвэрчид "Өвөлд бэлэн" байна9 сар 22. 12:35Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой9 сар 22. 11:46"Азын" гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно9 сар 22. 10:52Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ9 сар 22. 9:40Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 21. 13:10Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганы үеэр цахимаар үг хэлнэ9 сар 21. 9:52Тайландад олон мянган хүн жагсжээ9 сар 21. 9:50"Урвагч Л.Болдын гэрийн хатавч"-нд Ардчилсан нам нүүж очжээ9 сар 18. 16:16Зайсангийн баячууд дулаангүй болохнээ9 сар 18. 11:41Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно9 сар 18. 10:27Хятадын тэрбумтанд тансаг амьдрахыг хоригложээ9 сар 18. 9:53АНУ Тайваньд 7 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж байна9 сар 18. 9:52Хаана байна, аз жаргалтай Улаанбаатар9 сар 17. 11:54

Хүчингийн хэрэгт холбогдсон Д.Гантулга У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжиж байна

/9-р сарын 15/  -  9 цаг 57 минут
Хамгийн залуу гишүүн гэх имижээ “бандаашны хэргээс” болж алдсан УИХ-ын гишүүн Д.Гантулга Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүний нэг. Хүчингийн хэрэгт нэр холбогдож олон нийтийн шүүмжлэлийн бай болсноосоо хойш хэвлэлийхнээс дөлөх болсон тэрбээр Өглөөний сонинд ярилцлага өгчээ.

Ярилцлагадаа  “Монголд хэрэгжиж байсан бүх том төсөл таг зогссон. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын танхим огцорсон бас нэг гол шалтгаан бол Монголын нийгэмд үүсээд байсан их хүлээлтийг яаравчлан ажил хэрэг болгож, зоригтой шийдмэг ажиллаж үнэхээр чадаагүй. Том төслүүдээс алийг нь ч хөдөлгөөгүй. Мэдээж олон бүлэглэлүүдтэй хэл амаа ололцож улстөр, эдийн засгийн зоригтой шийдвэр гаргах нь хувь улстөрчийн эр зориг, шийдэмгий байдлаас шууд шалтгаална.  Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат энэ тал дээр үнэхээр ямар ч идэвх гаргаагүй.

Харин Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийн хувьд Монголын улстөр болон олон нийтэд нэгэнт танигдсан улстөрч. Тэгээд ч өнөөдөр хэн бүхэнд тодорхой болсон улстөр, эдийн засгийн бүлэглэлүүдтэй хэл амаа ололцож зоригтой шийдвэр гаргах чадвартай.

Би анхнаасаа л У.Хүрэлсүх сайдыг дэмжсээр ирсэн, хойшид ч тууштай дэмжинэ.Яг одоогийн нөхцөлд Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад хамгийн тохирох улстөрч бол У.Хүрэлсүх сайд” гэх зэргээр ярьжээ.

Харин  хүчингийн хэргийнхээ  талаар “Улсын ерөнхий прокуророос шалгах үүрэг өгсний дагуу Баянзүрх дүүргийн прокурор дээр хэрэг бүртгэл хийгдэж шалгагдсан. Надтай холбоотой гэгдсэн энэ хэрэгт хэрэг бүртгэл явуулах ажлын хэсэг томилогдож улмаар Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаахаар болсон талаар сонссон. Уг нь бол энэ хэрэг болсон гэх өнгөрсөн зургаадугаар сарын 12-ны орой нь хохирогч гэгдээд байгаа бүсгүй өргөдлөө буцаан авч маргааш нь хэрэг хаагдсан юм.

Гэтэл хохирогчийн эгч Ч.Саранзаяа долоодугаар сарын 28-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт “УИХ-ын Д.Гантулгад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү” хэмээн өргөдөл гаргасан юм билээ. Дээрх өргөдлийн дагуу прокурор хэлэлцээд Баянзүрх дүүргийн прокурорт шалгуулах ажлын хэсэг гарган томилох үүрэг өгсөн байдаг. Үүний дагуу Шүүх эмнэлгийн нотлох баримт болон дүрс бичлэгт дуу таниулах шинжилгээ хийж, хохирогчийн хувийн байдал болон хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулсан юм билээ.

Гэтэл томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар хүчиндэх гэмт хэрэг тогтоогдоогүй бөгөөд нотлох баримтад хийсэн шинжилгээгээр ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл нотлогдоогүй гэдгийг мэдэгдсэн. Энэ ч үүднээс хэргийг хааж байгаа болов уу” гэх тайлбар өгчээ.

Тэрбээр удахгүй энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа аж. Олон нийт түүнийг хуулийн байгууллагаар гэм буруутай эсэх нь тогтоогдсоноос үл хамааран ёсзүйн хариуцлага хүлээж УИХ-ын гишүүний ажлаасаа татгалзах, эсвэл УИХ-аар эргүүлэн татах эсэхийг хэлэлцэх ёстой гэх байр суурь илэрхийлж буй. Гэвч эрхэм гишүүн хүчингийн хэрэгт холбогдсоноо юман чинээ тоохгүй яваа бөгөөд чанга дуугарч эхэлжээ.
 
Б.Сондор

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.