Шинэ мэдээ

Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09

“Энканто”-гийн нууц тохироо

/9-р сарын 14/  -  12 цаг 21 минут

Ямар ч үнээр хамаагүй Ж.Эрдэнэбатыг огцруул гэсэн У.Хүрэлсүхийн УИХ дахь хүчээр багцалсан 30 кноп амжилтад хүрлээ. АН-тай нийлж байгаад Мэргэжлийн Засгийн газрыг хавсарч унагав. Өөрөө Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болох гэж Б.Жавхлан гишүүнээр УИХ-ын чуулган дээр үг дайж явуулсан ч хуулийн хоригт тээглээд хүсэл нь талаар болсон. Их санасан газар есөн шөнө хоосон хонодгийн үлгэрээр У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын суудал улам л алсарч байгааг МАН дахь дотоодын эх сурвалжууд нь ярьж эхэллээ.

Яагаад гэвэл У.Хүрэлсүх намаасаа ч, хүчээр багцалсан УИХ дахь 30 гишүүнээсээ ч итгэл хүлээх улс төрийн чадамжгүй нэгэн болж хувирч байгаа аж. Саяхан л Ардын намын аврагчаар тодорч, дараагийн даргад нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байсан У.Хүрэлсүх эргээд буланд шахагдах болсон шалтгаан тун энгийн. Ерөнхий сайд болох гэж зүтгэсэн тэр мөрөөдлөө дарахаас өөр аргагүй байдалд өөрийнх нь найруулсан “Тагнуултай кино” нь оруулж байгаа юм байна.

  1. Задрал

Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан, нэг ёсондоо У.Хүрэлсүхийг дагагч УИХ-ын гишүүдийг дотор нь дор хаяж гурав хувааж болохоор байгаа юм. Нэг хэсэг нь түүний босгосон НАМЗХ, Зүүн хүчний холбоогоор дамжиж улс төрд орсон учраас өр төлөх байдлаар явж байсан. Нөгөө хэсэг нь Засгийн газар унагах замаар дараагийн албан тушаалын хуваарилалтад орох сонирхолтой, нэг ёсондоо гомдогчдын бүлэг байсан юм. Харин дахиад нэг хэсэг нь Ерөнхий сайд нь Шадар сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулж, тагнуулаар мөрдүүлээд байхдаа яахав дээ гэсэн итгэл үнэмшлээр У.Хүрэлсүхийг дагагчид байлаа. Тэгвэл өөр, өөр сонирхолтой, өөр өөрөөр асуудлыг харсан 30 гишүүний механик нэгдэл задарч байгаа нь ердөө л цаг хугацааны асуудал байжээ. Эхний хэсэг нь У.Хүрэлсүхэд үнэнч үлдэж болох ч хоёр дахь хэсгийнхэн хоолондоо орох гэж дор бүрнээ хуваагдаж байгаа нь нууц биш. Одоо тайлбарлая.

Ерөнхий сайдыг УИХ-аар огцруулахаас өмнө Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, санал дүгнэлтээ УИХ-ын хаалттай чуулган дээр мэдээлсэн. Энэ хурлуудын дараа нэлээд олон гишүүний итгэл үнэмшил эргэсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Яагаад гэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийг нь тагнуулаар мөрдүүлж байна гэх детектив зохиолын автор нь У.Хүрэлсүх өөрөө  байсныг нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо бараг л “тогтоочихсон”.

Гүйцэтгэх ажилтай холбоотой асуудал учраас л Сү.Батболд албан ёсны тайлбар өгөхөөс цааргалж, хэвлэлийнхнээс холуур зугтсаар өнөөдөртэй золгосон болохоос эрүүл нүдээр харахад бүх юм ил болоод байгаа билээ. Тухайлбал, Тусгай хяналтын дэд хорооны тэр хурал болсны дараа УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ноцтой мэдэгдэл хийснийг хүмүүс санаж байгаа байх. Тэрбээр Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийн талаар юу ч яриагүй боловч “АТГ-ын  Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогийн хийсэн мэдээлэл баталгаажлаа” гэх үгийг амнаасаа унагасан. Тэгэхээр Э.Идэрцог юу гэж хэлж байсныг л санахад л болох нь.

Э.Идэрцог 2017 оны наймдугаар сарын 25-нд мэдээлэл хийхдээ “... У.Хүрэлсүх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийгөө тагнасан гэх мэдээллийг хэвлэлээр тараасан” гэх үгийг хэлсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын хаалттай чуулганы талаар цухас өгүүлсэн нь бий. Тэрбээр “...Тусгай хяналтын дэд хорооны мэдээллийг сонслоо. Төрийн байгууллагад үүрэг өгч тагнаж чагнаагүй юм байна” гэж хэлсэн юм.

  1. Нэгдэл

Дэмжлэг нь буурлаа гээд У.Хүрэлсүх бууж өгөх хүн биш. Өөрөө биш юм гэхэд өрөөлөөр засаг удирдуулаад цаанаас нь залуурдаж суух хувилбар руу тэр шилжиж байгаа аж. Иймээс ч хэсэг бүлгээрээ энд тэнд МАН-ынхан тохироо хийж байгаа бололтой. Сингапурын, Сэлхийн гэх нууц уулзалтуудын тухай мэдээлэлтэй зэрэгцэн “Энканто”-гийн нууц тохирооны тухай яриа Тусгаар тогтнолын ордны цагаан байрнаас халиад Төрийн ордноор яригдаж эхэлжээ.

Нам дахь дэмжлэг, Төрийн ордон дахь тулгуур нь суларсан У.Хүрэлсүх нэгэн шинэ нэгдлийг бий болгохоор “Энканто”-д уулзалдсан гэх мэдээ байна. Тэр уулзалтад У.Хүрэлсүхийн гэх тодотголтой залуус, УИХ-д хэдэнтээ сонгогдсон цөөнгүй гишүүн ирсэн юм байна. Ингээд хэнийг дараагийн Ерөнхий сайд болгох вэ гэдэг дээр багагүй яриа хөөрөө өрнөжээ. У.Хүрэлсүх өөрөө нэгэнт нийгмийн ч, намын ч дэмжлэггүй болсон учраас хэд, хэдэн нэрэн дээр тогтож ярьсан байна. Эцэст нь У.Хүрэлсүхийн санал давамгайлж УИХ-ын гишүүн, намдаа нэр хүндтэй, намын их бага хурлууд дээр олны дэмжлэг авах магадлал зэргийг нь харгалзаж Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд болгох хувилбар дээр санал нэгдсэн аж.

Н.БАЯР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.218.85Zochin   • 2017, 9 сарын 15. 10 цаг 18 минут

Turuus tursun hulgai hiij terbumtan bolson Hurelbaatar demii bizdee tenderiin hulgaich shuudee

66.181.191.199иргэн   • 2017, 9 сарын 14. 19 цаг 49 минут

яах гэж ингэж худлаа юм бичдэг байна даа. Манангийнхан хүрэлсүхийг гарчих вий гэж сандарч байгаа юм байна. танай намыг 20 онд чирж гарах ганц хүн чинь хүрэлсүх шүү

103.26.193.110Зочин   • 2017, 9 сарын 14. 19 цаг 08 минут

UNEN NEREE CH BICHICHIJ CHADAHGUI BAYAR GESEN ENE GULUG HENII GULUG VEEE

122.201.24.228Зочин   • 2017, 9 сарын 14. 18 цаг 01 минут

Монголын уул уурхайн баялаг гадаадын эдийн засгийн луйварчдын гар хөл болсон монгол ардын нам, ардчилсан намын бүлэг хулгайчидын эсрэг зогсож байгаа 30 гаруй гишүүд болон У.Хүрэлсүх нарыг монголын жирийн малчин, багш, ажилчин, инженер, эрдэмтэн, төрийн албан хаагчид дотроо дэмжиж байгаа шүү. Сионий мэргэдийн протокол буюу Белденбергийн хорооны нууц проттоколд Монголыг яаж задалж яаж хувааж авах талаар бичсэн байдаг. Эдний эсрэг дэлхийд өнөөдөр Оросын Путин, Хятадын Си жинпин нар зогсож байна.

202.179.27.99Зочин   • 2017, 9 сарын 14. 18 цаг 21 минут

хэн нэг хүн ард олныг төлөөлж чадахгүй шүү дээ өөрийнхөө үзэл бодлоо бичвэл амьдралд ойр.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.