Шинэ мэдээ

Эрдэнэт үйлдвэр зардлыг бууруулж өөрийн өртгийг багасгана9 сар 26. 10:00Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд ХЭБЭА-н сургалтыг зохион байгууллаа9 сар 26. 9:30Д.Галбаатар : Эрдэнэт үйлдвэр хариуцлагатай, найдвартай ажиллаж байна9 сар 24. 12:11“Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэхэд баялаг туршлагатай мэргэжилтэн чухал9 сар 24. 11:19У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш9 сар 23. 11:57Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ9 сар 22. 11:38МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 22. 11:06МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу9 сар 22. 11:02Үйлчилгээний байгууллагын хүн бүр заавал үзээрэй9 сар 22. 9:40УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс МАН-ын журмын нөхдөдөө илгээх захидал9 сар 22. 9:35Залуу дуучин Н.Ундралын шинэ уран бүтээл "Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх"9 сар 21. 16:44НИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан дэмжигдэх магадлал бусдаасаа өндөр9 сар 21. 11:19“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо9 сар 21. 10:27"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт9 сар 21. 10:09Мэдэгдэл9 сар 21. 9:56Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн асуудлаар АТГ-т дуудагдсан9 сар 20. 18:35Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй9 сар 20. 17:16Худалдаачид өлсөглөн зарлана гэдгээ мэдэгдлээ9 сар 20. 13:25Хараагүйчүүдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа9 сар 20. 12:44Мордохын хазгай9 сар 20. 10:44Ж.Эрдэнэбатын Засгийн газар ба үр дагавар9 сар 20. 10:39УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр АТГ-т дуудагджээ9 сар 20. 9:15Ерөнхий сайдад яригдаж байгаа "Хүрэл"-үүдийг тунгаавал...9 сар 19. 11:43НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ9 сар 19. 11:37Микро автобус осолдож долоон хүн гэмтжээ9 сар 19. 11:33Шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцогчдын бүртгэл эхэллээ9 сар 19. 11:20Улсын чанартай замыг байнгын хяналттай болгов9 сар 19. 10:33Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй9 сар 19. 9:30Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна9 сар 19. 9:00“Шөнийн бороо” дуу 60 жилийн дараа дахин дуулагдлаа9 сар 18. 17:15

Хөлчүү оюутнуудын хөлд дарагдсан шөнийн цэнгээний газрууд

/9-р сарын 12/  -  11 цаг 27 минут

Зуны гурван cap чимээ шуугиан нь бага зэрэг намжаад байсан нийслэл хот оюутан, сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдлаа. Угтаа бол есдүгээр сарын 1 эрдмийн баяр байлтай. Гэтэл манайд 9 сарын 1 оюутан залуусын уулзалдсанаа тэмдэглэж амаар гартлаа архиддаг баяр болсон гэхэд хилсдvvлэг болохгvй. Үүнийг дагаад хулгайн болон архи согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.

Учир нь сүүлийн өдрүүдэд хотоор нэг согтуу залуучууд холхилдож, шөнийн цэнгээний газрууд хөл гишгэх зайгүй болсон гэнэ. Энэ нь манай улсад архины эсрэг хууль, тогтоомж маш сул байдагтай шууд холбоотой. Уг нь одоо байгаа хуулиндаа 21 насанд хүрээгүй эсвэл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно гэж заасан байдаг. Гэвч энэхүү хуульд захирагдаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага нэг ч алга гэхэд хилсдэхгүй.

Дэлгүүрийн худалдагч нар ашиг, орлогоо бодон согтуу хүн битгий хэл арван настай хүүхдэд ч архи өгөөд гаргачихдаг гэдгийг бид мэднэ. Жилийн жилд өсвөр үеийнхэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэж хамгийн их дуулддаг үе нь хичээлийн шинэ жилтэй давхацдаг. Улмаар архидалт ихэсч, баар цэнгээний газрууд оюутан, сурагчдын хөлд дарагдана. Энэ бол бичигдээгүй хууль. Ядаж энэ үед хяналт шалгалтаа жаахан ч гэсэн чангатгаж, ядаж л 21 нас хүрээгүй хүүхдүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байж болохгүй гэж үү.

Өчигдөрхөн нэг танил маань надад “Чи захын нэг бааранд ороод хараарай, ихэнх нь арван жилийн сургуулийн сурагчид, оюутнууд байна лээ. Бид ч баар, саванд орохоосоо өнгөрч дээ. Ямар тэр жаахан хүүхдүүдийн дунд нь оролтой биш бушуухан ичээд гарсан ш дээ. Энэ “бацаанууд” бүр арай хэтэрч байна аа. Зарим нэг нь бүр “хотод ирээд 10 хоног дараалан шоудлаа. Төлбөрийн мөнгөөрөө шоудаад дуусгачихсан одоо яанаа” гэж байна лээ” хэмээн их л бухимдангуй хэлсэн юм. Уг нь томчууд биш багачууд л бааранд орохоосоо ичмээр юм. Гэтэл багачуудаасаа томчууд нь ичдэг болсон “цөвүүн” цаг иржээ.

Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.194.176.98зочин   • 9 сарын 14. 15 цаг 48 минут

Монгол улс бүр бодлогоороо Телевизүүдээрээ худлаа хэлдэг хүнд бол өдөр шөнөгүй Пивоо Сэрүүхэн, жимстэй амттай гээд суртчилаад байхаар чинь хүүхэд залуусийн цөс хөөрөх нь аргагүй л дээ /Хүүхэд/ ,Залуусын Тархийг угаагаад байхаар аргагүй биз дээ

103.194.176.98зочин   • 9 сарын 14. 15 цаг 26 минут

Яахав Архи Пивоны үйлдвэрлэгч ченж нарт л бөөн орлого ер нь Архи Пивоны ченжүүдийг улс бодлогоороо дэмжээд байгаа шүү дээ.Монголд хамгийн ашигтай наймаа бол Тендэр, Архи Пиво, газрийн наймаа ШТС - ченжүүд дээр нь нэмэгдээд Хар тамхи хүчээ авч байгаа нь гашуун үнэн хүний наймаа өсвөр насны онгон охид маш өндөр үнэд хүрч байгаа шүү

103.194.176.98зочин   • 9 сарын 14. 15 цаг 13 минут

Телевиз зар суртчилгаагаар архи согтууруулах ундаа пивоо Сэрүүхэн жимстэй амттай гээд л 12-30 насны Хүүхэд залуусын Тархийг нь угаагаад байхаар тэгэлгүй дээ.Бүр цаанаасаа бодлогоор нь Хууль мэт хэрэгжүүлж байгаа хойно яах билээ.

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.