Шинэ мэдээ

Өвөрхангай аймгаас нярайн цогцос олджээ9 цаг 58 минутын өмнөСүүлийн үед ихээр үйлдэгдэх болсон гэмт хэргүүдэд судалгаа хийх баг байгуулдан ажиллаж эхэллээ2 сар 22. 17:26Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумьяагийн эмээ, өвөө 2 очир эрдэнийн хуримаа хийжээ2 сар 22. 17:17ШУА Америкийн монгол судлалын төвтэй хамтран ажиллана2 сар 22. 14:50Өвлийн олимпиос 14 медаль хүртсэн гайхамшигт амжилтын эзэн2 сар 22. 14:47​С.Бясман: Гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан ч ирээгүй. Удахгүй албадан ирүүлнэ2 сар 22. 14:34Хоол тэжээлээс хамааралтай эмгэг өндөр байгааг тогтоожээ2 сар 22. 14:29Автомашины татвар, төлбөрийг цахимаар төлөх боломжтой2 сар 22. 14:19Соёл, урлагийн байгууллагуудад шалгалт хийв2 сар 22. 14:16Б.Наранхүү чуулган тасалсан үзүүлэлтээрээ "Бүх цаг үеийг тэргүүлж" байна2 сар 22. 14:14Нийслэлийн “Цасны баяр”-аар автобус 35 минутын зайтай үйлчилнэ2 сар 22. 14:12Пүүжээ 5 кг хасжээ2 сар 22. 12:28Д.Гантулгын гэх хэргийн мөрөөр: Алга болсон нотлох баримтууд “Үнэн бүхэн илчлэгдээсэй гэсэндээ явууллаа” гэсэн бичигтэйгээр эргэж иржээ2 сар 22. 11:57Агуйг тансаг шөнийн клуб болгон тохижуулсан нь2 сар 22. 11:53Германы хотод гудамжаа архичдаар цэвэрлүүлж, төлбөрт нь шар айраг өгдөг2 сар 22. 11:51"Пёнчан-2018"-ын хаалтын ёслолд Д.Трампын охин оролцоно2 сар 22. 11:49Өвлийн олимпоос хамгийн олон медаль хүртсэн тамирчид2 сар 22. 11:36Булган аймагт 640 хүүхдийн сургууль барина2 сар 22. 11:35Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд2 сар 22. 11:33Японы бүсгүйчүүд багийн уралдаанд алтан медаль хүртлээ2 сар 22. 11:31Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн 6.1 хувь нь “Тасартлаа ууж үзсэн”2 сар 22. 11:27Нийслэлд өчигдөр нийт дөрвөн объектын түймэр гарчээ2 сар 22. 11:23Элэг, бөөрний Энэтхэг эмч нар ХСҮТ, нэгдүгээр эмнэлэг дээр үнэгүй үзлэг хийнэ2 сар 22. 11:14Шилдэг цаатанг шалгаруулдаг болжээ2 сар 22. 11:12Дорнод аймгийн Халхгол суманд алга болсон 10 настай хүүг олжээ2 сар 22. 11:11Ээжүүдийн 50 мянган төгрөгийг олгож эхэлжээ2 сар 22. 11:09Дэлхийн шилдэг амттан импортлогчдын анхааралд!!!2 сар 22. 11:08А.Батбаяр: Сэтгүүлчдийн дунд хот, хөдөө гэсэн ялгаа байх ёсгүй2 сар 22. 10:58Допинг хэрэглэсэн таван бөх хэн бэ2 сар 22. 10:33Сүлжээний улс төр2 сар 22. 10:31

У.Хүрэлсүхэд үл захирагдах “Ы ажиллагаа”

/9-р сарын 12/  -  9 цаг 29 минут

Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын бүлгийн 31 гишүүн АН-ынхнаас “тусламж гуйж” Засгийн газраа огцруулан хэний ч төсөөлөөгүй ялагдлыг өөрсдөдөө авчирч өглөө. Эхлэлийн цэгийг нь Шадар сайд У.Хүрэлсүх хатгаж “Ерөнхий сайд намайг тагнуулж чагнууллаа” гэж хашхирсан нь эдүгээгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхны ачаар хүссэн үр дүнг нь авчирсан. Бизнесмэн гэхээсээ “муу хулгай” аргыг түлхүү ашиглаж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн Х.Баттулга У.Хүрэлсүх гэдэг “комсомольчик”-т хүссэн суудлыг нь шивнэснээр тэрбээр Ерөнхий сайдаа ийнхүү гүтгэснийг нь хуулийн байгууллагууд удахгүй нотлох биз ээ. Тиймээс ч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын байр сууринаас чуулганы индэрт үгээ хэлэхдээ, санал хураалтын өмнө “..Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал миний хувьд хүний ой тойнд оромгүй үйлдэл. Надад Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил байхгүй. Тиймээс би аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандсан юм” гэдгээ дахин илэрхийлсэн юм.

Тэрбээр энэ оны наймдугаар сарын 3-нд ЦЕГ-т иргэний хувиар өргөдөл гаргасан. Уг өргөдөлдөө “Өнгөрсөн хоногуудад нийгмийн цахим сүлжээгээр Шадар сайд У.Хүрэлсүхийн биед халдсан хэмээх гүтгэлгийн чанартай видео мэдээллийг нэр бүхий этгээдүүд олон нийтэд хүргэж, тодруулга тайлбарыг өгсөн байдаг юм. Тодруулбал өчигдрөөс эхлэн Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг миний бие бусдад захилага өгч гүйцэтгүүлсэн мэт дуу, дүрс бүхий бичлэгийг тараасан юм. Уг бичлэг, дуу оруулалт, эвлүүлэг, найруулга нь зохиолын дагуу нарийн зохион байгуулалттай байгаа нь харагдаж байна.  Тиймээс уг мэдээлэлд нэр дурдагдсан н.Золбаяр, н.Энхмэнд гэх хүмүүсийн оролцоотойгоор онцлоод буй үйл явдал үнэхээр болсон эсэх, хэрвээ худлаа бол дуу дүрс бүхий мэдээллийг миний нэр хүндийг гутаан доромжлох сэдлийн дор хийж, нийтэд цацсан эсэхийг тогтоолгохыг хүсч байна. н.Золбаяр, н.Энхмэнд нар өмнө нь тагнуулд ажиллаж байсан, гүйцэтгэх ажиллагааны туршлага мэдлэгтэй хүмүүс байгааг шалгалтын явцад онцгойлон анхаарна уу. Дүрс бичлэгийг хэний захиалгаар, хэн, хэзээ, хаана хийсэн, ямар учраас миний биеийг хамаатуулсныг тогтоож өгөхийг хүсэж байна. Дээрх үйлдлийг бүхэлд нь дүгнэвэл Эрүүгийн тухай хуулийн 20.3 дахь хэсэгт заасан, “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” гэмт хэргийн шинжтэй байгааг анхаарна уу.” гэжээ.

Хуулийнхан ажлаа хийж байгаа байх аа. Харин УИХ-ын нэгдсэн чуулган Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр “амьсгаа даран” хүлээж, яарч байх мөчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх асуудлыг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцүүлэх хүсэлт тавьж, УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсныг санаж байна уу. УИХ-ын даргыг завсарлага өгч алхаа тогшиход чуулганы танхим тэр чигээрээ шуугиад явчихсаныг ч бүү мартаарай. АН-ын 9 гишүүн, бие даагч нийлээд ч тэгж шуугьж чадахгүй. Тэр шуугианы хүч бол өнөөх 31, тэдэнд кнопоо худалдсан гишүүдийн хүч, харамсал байлаа.

Дээрх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны хурлаар хэлэлцсэн. Гэхдээ тэр хуралдааны бүтэц бас “стандарт бус” болж, уг дэд хороонд харьяалалгүй баахан хүн орж явчихсан нь Засгийн газрыг огцруулахад “хувь нэмрээ оруулсан” гэж хардахад хүргэсэн.

Дашрамд сануулахад Шадар сайд У.Хүрэлсүх 2017 оны 7 дугаар сарын 31-нд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хороонд “Амь нас, эрүүл мэнд, гэр бүл болон албаны аюулгүй байдалд минь заналхийлсэн,  халдахаар тагнах чагнах, мөрдөх  зэрэг хууль бусаар  гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа  нь ноцтой гэмт хэргийн шинжтэй тул УИХ-ын АБГББХ-ны дарга Ж.Энхбаяр та энэ асуудалд онцгой анхаарч, хуулийн дагуу зохих арга хэмжээ авч өгнө үү” гэсэн ЗГ-2/242 тоот албан бичиг явуулсан байдаг.

Энэ бичиг тун ноцтой биз. Халдаж байгаа нь Ж.Эрдэнэбат, халдлагад өртөж байгаа нь У.Хүрэлсүх, хамгаалах гэж байгаа нь Ж.Энхбаяр...Монголчууд энэ хэдэн улстөрчөө таньдагийн хувьд, ялангуяа У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр нарынхаа “харизма”-г мэддэгийн хувьд итгэхэд бэрх байв. Гэхдээ л хууль нь байгаа хойно шийдэхээс яалтайв. Гэтэл өнөөх бичиг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор оролгүй алга болчихсон. Сураглаад байхнээ Шадар сайд У.Хүрэлсүх өөрөө татаж авсан гэдэг. Лав л миний явуулсан бичиг тус байнгын хорооны даргын өрөөнөөс алдагдчихаж гэж цагдаад хандаагүй байна билээ.

Гэвч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцордог байлаа ч зүй бус шалтгаан, хийгээгүй хэргийн төлөө хилсээр, тэр тусмаа танхимынхаа сайдыг тагнасан, чагнасан /өнөөх CD- нд байгаа бичлэгээр бол гэрч Ч.Батболд гэх залуу “Намайг Шадар сайд У.Хүрэлсүхийг ямар нэг байдлаар өдөж байгаад нэг цохиулаад тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргачих. Ингэсэн нөхцөлд эхний удаад 50 сая төгрөг өгнө гэж хэлсэн” гэдэг/ асуудлаар огцрохыг өөрийнхөө хэлснээр залуу хүнийхээ хувьд хүссэнгүй, шалгуулж үнэн зөвийг тогтоолгоно гэлээ.

Үүний дараа Тусгай хяналтын дэд хороо “стандарт бус” бүтцээр өнөр олуулаа хуралдаж, чуулганы үйл ажиллагааны гацааг арилгахгүй бол УИХ-ын дарга огцорч мэдэхээр байв. Тэгсэн бол ч У.Хүрэлсүхийг бүр том “шагнал” хүлээх байсан биз. Гэвч түүний “амжилт” итгэл үнэмшилийг нь, “хайртай” намыг нь юунд хүргэснийг хараад надад ямар гээчийн “хар хүч” шүгэлчихээд, хэтэрхий туслаад байнаа гэдгийг одоо л олж харж байх шиг. Учир нь албан тушаал ахих адын бодлоосоо болж, баахан эвлүүлэгчин, зохиолч найруулагчтай хамтарч аймшигтай эрсдэл үүрч гарсны эцэст түүнд юун Ерөнхий сайдын суудал байтугай, хүний ёсоор эгцэлж харах ч нөхөд ховор үлджээ. Түүнийг адын муухай үйлийн торонд орооцолдсон байх хооронд ар гэрт нь ч амины гарзтай уй гашуу тохиосон зэргээс бодоход “Юу болоод өнгөрөв өө” гэдгийг одоо ахин харах цаг болж. “Чи Ерөнхий сайдын нэр хүндийг унагаа, бусдыг нь бид...Тэгээд л сразу майор” гээд байсан хамтрагчид нь ч нүүр буруулж, ухаан ороод хартал намынхаа булшийг ухчихаад дээр нь сарьж зогсох нь тэр.

Тээр жил “долоон сарын 1”-ний хар үйл явдалд Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар сонгуулийн үр дүн эсэргүүцсэн цуглааныг эхлүүлсэн ч эцсийн үр дүнг нь хянаж чадахаа больж нэг л мэдэхэд таван хүний амь хохирсон хэрэгт буруутгагдаж байв. Яг л үүн шиг эхлүүлсэн нь үнэн боловч дуусгах гэхээр хянаж чадахгүй үймээнийг У.Хүрэлсүх зохион байгуулчихжээ. Энэ бол нэг намын доторх зовлон биш, эрх мэдлийн төлөөх эдийн засгийн бүлэглэлүүд хоорондын дажин байв. Дээрх үймээний үеэр чулуугүй газраас том том чулуунууд хаанаас гарч ирэв гэдэг хуулийнханд тун ч ойлгомжтой байсны адил одоо намынхаа нэр хүнд рүү, намынхаа ялалтаар байгуулагдсан Засгийн газар руу гарт нь хэн чулуу атгасан тухай одоо л тэр бодож сууна. “Ажиллагаан доторх ажиллагаа” гэж үүнийг хэлдэг. “60 тэрбум акц” ч, “Топор ажиллагаа” ч түүхэн үр дүнгээ биелүүлчихэж байгаа нь энэ юмсанж.

Монголчууд үүнээс хожоогүй. АН хожоогүй. МАН-аас хэн хожиж, хохирохыг У.Хүрэлсүх гашуудан харж сууна. Тэр хожлоо ч баярлахаар үр дүн мөн гэж үү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

45.33.74.71Сайхнаа   • 2017, 9 сарын 13. 14 цаг 05 минут

Ineeveel zaluujina

45.33.74.71Гэрлээ   • 2017, 9 сарын 13. 14 цаг 00 минут

Amidral baylag yum oo

45.33.74.71Сайхнаа   • 2017, 9 сарын 13. 13 цаг 52 минут

Aytaihan bichej boldoggui ym bhda

45.33.74.71Зочин   • 2017, 9 сарын 13. 13 цаг 43 минут

Gegeelelg ym oruuldag ym erni bna u

45.33.74.71Сайхнаа   • 2017, 9 сарын 13. 13 цаг 31 минут

Aytaihan bichej boldoggui ym bhda

45.33.74.71Зочин   • 2017, 9 сарын 13. 13 цаг 18 минут

Gegeelelg ym oruuldag ym erni bna u

45.33.74.71Зочин   • 2017, 9 сарын 13. 11 цаг 59 минут

Gegeelelg ym oruuldag ym erni bna u

66.181.178.118Зочин   • 2017, 9 сарын 12. 15 цаг 32 минут

УМ МА НИ БАД МИ ХУМ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.