УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Манай нам олонх болсон үедээ засгаа огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа түүх анхных нь энэ болж байна. Түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээчихээд хариуцлагаа Засгийн газартайгаа ярих гэж байна. Мөн манай намын хэсэг нөхөд АН-ынхны тусламжтайгаар Засгийн газраа огцруулах гэж байна. Өнөөдөр Засгийн газар монголын бүх хүүхдийн мөнгийг алагчилгүй өгснийхөө төлөө огцрох дээрээ туллаа. Мөн концессын асуудлыг их ярьж байна. Концессын асуудалд хууль зөрчсөн юм байхгүй. Манай гэр бүлийн хүнтэй хамаатай гэсэн концесс бий. Ж.Мөнхбат гэдэг хүнд нэг ч компани байдаггүй. 2009 оноос хойш 100-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлээд явж байгаа компанид концессын гэрээ өгсөн юм билээ. Тэр компанитай холбоотой хүнийг манай эхнэрийн хамаатан. Түүнтэй холбож байна. Би бүлгийн хурал дээр тэр компанийн концессыг цуцал гэж хэлсэн. Энэ Засгийн газрыг огцруулах чинь шалтгаан гэхээсээ илүүтэй шалтаг юм биш үү. Тогоон дотроо ярилцах асуудлыг Засгийн газар дээр авчирч, төрийн зовлон болгож байна. Унаж босох уруудах сэхэх зүйл олон л бий. Сайдын суудал мөнх биш" гэлээ.
3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
EDIIN ZASGIIN KORIDOROO KONTSESGUIGEER YAJ BOSGOH BOLJ BNA
Төр ард түмний хяналт хэрэгтэй параламентаа 2 танхимтай болгое
Ene harah starainasa shunaltai ewluuleg geed medrelteed bsn oorsdoozasga onholgulchad an namaas bolloo huuhdiin mongonoos bolj genee iim nooson tolgoidoo.ene ooroo buruugui bh ni.man nam-n enb iim bhd nam sonohgui yah we