УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Концесс дээр миний нэр удаа дараа яригдаж байгаа. Гэрээ байгуулагдсан уу гэвэл байгуулагдсан. Таван засгийн газар шат дараалалтай шийдэж явсан асуудал. Хорь гаран жилийн хугацаанд бизнес хийсэн. Сүүлийн 10 жил улсад татвар төллөө. Би засгийн газрын гишүүн болсноор манай компани үйл ажиллагаагаа хаах байсан юм уу. Би ашиг сонирхолын зөрчилгүй. Бид улсаа хөгжүүлэх л ашиг сонирхолтой. Хөгжлийн банкнаас зээл авсан гээд шүүмжилсэн. Цементын үйлдвэр ашиглалтанд орсон Хятадаас цемент авахаа байсан, олон хүн ажилтай болсон. Яагаад үүний үр дүнг ярихгүй байгаа юм" гэв.