Шинэ мэдээ

Алдах эрхгүй хүн3 цаг 52 минутын өмнөКриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07

Д.Лүндээжанцан: ЗГ-ыг огцруулах асуудлыг шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь буруу

/9-р сарын 7/  -  20 цаг 47 минут

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд 73 гишүүн оролцож байна. Хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "МАН-ын бүлгийн 65 гишүүн дотоод асуудлаа ярьж байгаа юм шиг боловч төрийн асуудал шүү. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахгүй ч хийх ажлаа буруу эхлээд байна. Эхлээд асуудлаа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад хаяглаад бүлэг дээрээ хэлэлцэх байсан. Эсвэл Засгийн газар итгэл үзүүлэх тогтоолын төслөө УИХ-д оруулж ирж болох байлаа. Гэтэл шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь буруу. Засгийн газарт алдаа, оноо бий л байх. Гэхдээ зорилго зөв бол арга хамаагүй гэж зүтгэж болохгүй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Манай нам олонх болсон үедээ засгаа огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа түүх анхных нь энэ болж байна. Түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээчихээд хариуцлагаа Засгийн газартайгаа ярих гэж байна. Мөн манай намын хэсэг нөхөд АН-ынхны тусламжтайгаар Засгийн газраа огцруулах гэж байна. Өнөөдөр Засгийн газар монголын бүх хүүхдийн мөнгийг алагчилгүй өгснийхөө төлөө огцрох дээрээ туллаа. Мөн концессын асуудлыг их ярьж байна. Концессын асуудалд хууль зөрчсөн юм байхгүй. Манай гэр бүлийн хүнтэй хамаатай гэсэн концесс бий. Ж.Мөнхбат гэдэг хүнд нэг ч компани байдаггүй. 2009 оноос хойш 100-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлээд явж байгаа компанид концессын гэрээ өгсөн юм билээ. Тэр компанитай холбоотой хүнийг манай эхнэрийн хамаатан. Түүнтэй холбож байна. Би бүлгийн хурал дээр тэр компанийн концессыг цуцал гэж хэлсэн. Энэ Засгийн газрыг огцруулах чинь шалтгаан гэхээсээ илүүтэй шалтаг юм биш үү. Тогоон дотроо ярилцах асуудлыг Засгийн газар дээр авчирч, төрийн зовлон болгож байна. Унаж босох уруудах сэхэх зүйл олон л бий. Сайдын суудал мөнх биш"  гэлээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд "Ард түмэн биднийг сонгохдоо өмнөх жилүүдийн алдааг засах болов уу гэж сонгосон. Гэвч тэр итгэлийг бид алдаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүд ирээдүйд сайн үр дүн авчрах хүнд шийдвэрүүдийг гаргасан. Энэ хугацаанд улс орныхоо эрх ашгийн төлөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэх мэт хүнд шийдвэрийг ч гаргасан. Хамтдаа энэ шийдвэрийг гаргачихаад одоо би өөр байр суурьтай байсан гэж хэлээд Засгийн газраа огцруулж болохгүй. Намынхаа Бага хурал, Их хурлыг хүлээх нь зөв байсан юм. Гэвч бидэнд нам хамаагүй гэж байгаа юм шиг Засгийн газраа огцруулах гэж байгаад харамсч байна" гэв. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 'Засгийн газрыг огцруулах үндэслэлийг тавьжээ. Боловсон хүчний бодлогын алдаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, кабинетын удирдлага сул, концессын гэрээ зэрэг нь хариуцлага тооцох шалтгаан болсон гэж байна. Үүнийг манай 65-ын бүлэг ярьж, чиглүүлж өгсөн. Бүлгийн шийдвэрээр хийгдэж байсан ажил болохоос Засгийн газар дур мэдээд хийсэн ажил биш. Энэ 65 чинь ямар хариуцлага хүлээх юм бэ. Засгийн газар руугаа чихчихээд 65-ын бүлэг зүгээр суугаад үлдэх юм уу. Ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оролцсон шалтгаан маш олон байгаа. Ганц Засгийн газрын буруу биш. Би үүнийг хувьдаа зөвшөөрөхгүй. Дотроо асуудлаа эхлээд ярилцъя гэж би мөн ч их гуйсан даа, намынхныгаа. Энэ хүмүүс зөвшөөрөхгүй байна. Эхлээд засгаа огцруулж байгаад намынхаа Их хурлыг хийнэ гэлээ. Засгийн газарт хариуцдага тооцъя, дотроо л асуудлаа ярилцмаар байна. АН-ы оролцоогүй шийдье л дээ. Би үүнд харамсч байна. Хариуцлага алдааны тухай яриад л байгаа юм. Жилийн өмнө Засгийн газар байгуулагдахад зарчим алдагдаж байна гэж би ярьсан. Хоёр сарын дараа намын Их хурал болно, тэр хүн намын дарга болоод Ерөнхий сайд болоод явж болно.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Засгийн газар огцруулах асуудал улс орны хувь заяатай шууд холбоотой. Ард түмний хувьд МАН-ыг хамгийн тулхтай улстөрийн хүчин гэж хүлээж байсан. Асар их итгэлийг ард түмэн манай намд олгосон. Гишүүд маань энэ чухал асуудалд тулхтай хандаасай. Улс орны төлөө тулхтай шийдвэр гаргаасай гэж бүлгийнхээ гишүүдэд уриалж байна. Нэг жил Засгийн газарт дүн тавих хугацаа биш. Харин ч хямралыг зогсоох гэж чадлаараа ажиллаж байгаа. Юм бүхэн дардан цагаан байдаггүй. Засгийн газрыг огцруулбал арай гэж сэргэж байсан эдийн засаг сэхэхгүй болж мэднэ. Бид Засгийн газрын ажлыг хийлгэмээр байна.  Засгийн газар огцорлоо гээд бид улс төрийн хариуцлагыг тооцож үзэх ёстой" гэв. 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг "Засгийн газрыг огцруулах эсэх  асуудлаар ээлжит бус чуулган хуралдаж байгаа нь өрөвдөлтэй, эмгэнэлтэй байна. Засгийн газрыг огцруулах шаардлага гэж байна. Энэ шаардлагыг манай намын нөхөд бий болгосон гэж би үзэж байгаа. Энэ алхмуудыг хийлгэх кноп дарж зөвшөөрсөн хүмүүс нь бид өөрсдөө. Тиймээс бусдаас буруугаа битгий хай. Гэр барьчихаад гэрээ цэвэрлэх гэж байгаа бол өөрсдөө л цэвэрлэх хэрэгтэй. Улс орон, эв нэгдлээ, ард иргэдээ бодож байгаа бол гаргах гэж байгаа шийдвэрээ нөхөд маань бодох байх. Энэ Засгийн газар огцорлоо гээд 76 гишүүний хэн нь ч хохирохгүй. Ард иргэд л хохирно" гэв.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Засгийн газарт бид ачааны хүндийг үүрүүлсэн. Хүнд жилийг өнгөрүүлсэн. Хэчнээн ажлын байр бий болж, хэчнээн хүүхэд мөнгө авч, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн гээд ажлыг тайлагнуулна. Гэтэл нэгхэн жилийн дараа Засгийн газраа унагах гэж байна" гэв. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн "2016 оны гуравдугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засгийг 2017 оны эхний хагас жилд 5.3 хувиар өсгөж чадлаа. Эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрэхэд худалдааны салбар 18.5 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 23.5 хувиар, тээврийн үйл ажиллагааны салбар 13.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бизнесийн тогтвортой орчин бүрдүүлэх, экспортыг нэмэгдүүлж, орлого бий болгох замаар нийт эдийн засгийг идэвхжүүлэх бодлого үр дүнтэй хэрэгжиж байгааг харуулж байна. Унаж байсан эдийн засгийг 3 улирлын дотор дундаж өсөлт рүү буцаан авчирч чадлаа.

Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа.  2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш түүхэндээ байгаагүйгээр өсөж, 2700 орчим төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 2440 орчим төгрөг болж тогтворжоод байна.

ОУВС-тай хамтран “Өтгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлж эхлээд байна. Бизнес эрхлэлтийн орчны индекс 2017 онд найман байраар урагшиллаа. Мөн АХБ, ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд бодлогын зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болоод байгаа бол Япон улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг улс 1.0 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна" гэв. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Сонгууль дууссан төсөв батлах, өвөлд бэлдэх, өр дарах гээд маш их асуудал бидний хүлээж байна. Сонгуулиар бид хүүхэд бүрт мөнгө олгоно гэж амлаж, ялалт байгуулсан. Мөн төрийг тогвортой байлгана гэж амласан. Мэдээж Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн саналыг хүндэтгэнэ. Гэхдээ Засгийн газрыг огцруулсанаар ямар үр дүн гарах, хэн Ерөнхий сайд болох гээд бүх зүйл тодорхойгүй учраас би дэмжихгүй байна. Маш харамсалтай байна. АН-тай нийлж, Засгийн газраа унагаж байгаад харамсч байна. Ард түмэнд бидэнд итгэл үзүүлэн 65 суудал өгч байхад АН-тай нийлж Засгийн газраа унагаж байна. Тэртээ тэргүй намын их хурал болж, намын даргаа сонгоод шинэ Засгийн газраа байгуулаад явах боломж байхад ингэж түргэдэж байгаад харамсч байна. Ойрын зайгаа биш алс хэтээ харж шийдвэр гаргасан байх гэж итгэж байна. Монголын төр битгий хямраасай гэсэн чин хүсэл байна" гэв.

УИХ-ын гишүүн О.Содбилэг "Манай нам ялалт байгуулсан хамгийн том амлалт нь төрийг тогтвортой байлгана гэж амласан. Тиймдээ ч ард түмэн бидэнд 65 суудал олгож байхад Засгийн газраа унагахаар явж байгааг буруу гэж үзэж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжих гээд ажил нь эхлээд явж байгаа энэ үед Засгийн газраа огцруулах нь олон сөрөг зүйл авчирна. Гадаад хөрөнгө оруулалт ч гэсэн муудаж байна. Хөрөнгө оруулалтаа цуцлаж, азнаж байна. Маш олон сөрөг зүйл дагуулж байгаа учраас Засгийн газрыг унагахыг дэмжихгүй байна. Бүлгээрээ намаа, шийдвэрээ гаргачихаад одоо Засгийн газраа унагах гэж байгааг буруутгаж байна" гэв. 

Б.Чимэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.107Бат   • 9 сарын 9. 10 цаг 43 минут

Үндсэн хуулийн өөрчлөлтөн параламентаа 2 тахимтай болгохгүй бол Монгол улс олигархийн төртөй болжээ

112.72.11.111Зочин   • 9 сарын 8. 14 цаг 40 минут

Temuulen gaui tanii tarhinii hemjee hurehgui bn estgionhee hulgailsan mongoor borhalzand chaad medrelteed bai chinii bh gazar naana chini bish malaas dor amitan

112.72.11.111Зочин   • 9 сарын 8. 14 цаг 28 минут

Ene cogbilogt medeh chadah ym bnuu yu hiij chaddagtaa end suugaad bdg ym zailaa

112.72.11.111Зочин   • 9 сарын 8. 14 цаг 26 минут

Monhbat guai taanduurch bnhuuhdiin mongonoos bish ta nariin uwaigui shunalaas shuudee.oyndari guai ajliin bair gej hudlaa buu yriya tiim ym baihgui ajilguo mongogui humuus ulam ihessen uu gehees bagasaagui hudlaa yrihdaa yasan ochih bulchirhaigui demiirch bn

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.