Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

Зүүдээ ярих гээд ХУЛГАЙГАА ярив уу

/9-р сарын 7/  -  18 цаг 57 минут

-Ерөнхий сайдыг огцруулахыг хүсэгчид намын Удирдах зөвлөлийнхөө шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тухай ч эх сурвалжууд хэлж байв. Гэтэл гэнэтхэн л Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрохоор болсон гэх “шум”-ыг тараасан нь цаад утгаараа бол өргөдлөө өгөөд огцорчхоосой, албан тушаалаа өгчхөөсэй хэмээн дотроо залбирагсдын хийж буй үйлдэл гэж хармаар-

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын даргад огцрох өргөдлөө өгчээ гэх мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр тархсан.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Отгонбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат огцрох өргөдлөө өгсөн гэж үндэслэлгүй худлаа мэдээ шүү. Сэтгүүлчид, сошиалчид минь үнэнийг бичиж байна уу!!! Зохион байгуулалттай улс төрийн мэдээ, төлбөрт мэдээнд ч гэсэн хэм хэмжээ, хязгаар гэж байх ёстой.

Энэ худлаа мэдээнээс Эрдэнэбат гэж хувь хүн хохирох уу, Монгол Улс хохирох уу гэдгээ бас бодмоор. Хүмүүс, ялангуяа манай сэтгүүлчид Медведевийн тухай иймэрхүү худлаа жиргээ ямар үр дагавар авчирсныг мэддэг л байх” гэжээ.

Дашрамд сонирхуулахад Медведевийг огцруулах тухай асуудал аль 2013 оноос эхэлсэн. Харин энэ жил нэлээд идэвхжиж байгаа нь ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотой. Учир нь В.Путин 2011 онд ажлаа авах үедээ сонгуульт хугацаагаа дуустал засгаа солихгүй хэмээн мэдэгдсэн.

Тиймээс Путинийг хийсэнгүй юмгүй харагдуулахын тулд Навалный тэргүүтэй сөрөг хүчин нь засгаар байн байн ийн оролддог гэдэг мэдээлэл ч бий. Тодруулбал хэн нэгний ажлыг харлуулахын тулд тодорхой хэмжээгээр нөгөөг нь заавал оролддог гэсэн үг. Нөгөө л “Бага чулуугаар их чулууг доргиох” гэгчээр гэсэн үг.

Гэвч энэ удаа эгээ л “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэдэг болж орхив бололтой. Учир нь өчигдөр МАН-ын бүлгийн хуралдаан болж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж байгаа тухай сургийг тараасан. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулахыг хүсэгчид намын Удирдах зөвлөлийнхөө шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тухай ч эх сурвалжууд хэлж байв. Гэтэл гэнэтхэн л Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцрохоор болсон гэх “шум”-ыг тараасан нь цаад утгаараа бол өргөдлөө өгөөд огцорчхоосой, албан тушаалаа өгчхөөсэй хэмээн дотроо залбирагсдын хийж буй үйлдэл гэж хармаар.

Учир нь Монгол Улсын одоогийн Засгийн газар бага хугацаанд тодорхой амжилттай ажиллаж, тэдгээр нь олон улсын түвшинд ч үнэлэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт ч нэмэгдэх болсон. Тодруулбал энэ оны наймдугаар сарын байдлаар шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 230 болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.6 хувиар нэмэгдсэн.

Өнгөрсөн дөрвөн жилд гадаадын олон аж ахуйн нэгж хаалгаа барьж, дөрвөн тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт Монгол Улсаас гарсан бөгөөд энэ нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна манай улсын хууль, эрх зүйн зохицуулалт, төрөөс баримтлах бодлого тогтвортой бус байсантай холбоотой гэж үзэх эх сурвалжууд ч бий.

Харин сүүлийн Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, ОУВС зэрэг түнш байгууллага, орнуудтай хамтран ажиллаж байгаагийн дүнд дөрвөн жил гаруй үргэлжилсэн эдийн засгийн уналтыг зогсоож 5.3 хувийн өсөлттэй болгож, эдийн засгийн өсөлт дан ганц нүүрсний үнээс бус бусад салбар жигд өссөнтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд баталж байгаа.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Будапештад болсон Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн дараа уулзсан. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Худалдаа, эдийн засгийн харилцаа эерэг хандлагатай болоод байгаа. Өнгөрсөн жил хоёр талын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өссөн нь үүний жишээ юм.

Улс төрийн харилцаанд төдийгүй эдийн засаг, соёлын салбарт ч дорвитой ажил хэрэг өрнөж байна. Монгол-Оросын уламжлалт хувь нийлүүлсэн компаниуд тууштай ажиллаж байгаа бөгөөд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй байна” хэмээн хэлсэн нь Засгийн газрын үйл ажиллагаанд “Онц” тавьсан гэхэд ч хилсдэхгүй л болов уу.

Учир нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоох, эрчимжүүлэх шат дараалсан арга хэмжээнүүд авснаар олон эерэг өөрчлөлт гарснаар өнгөрсөн хоёр жилд 20 хувиар буураад байсан худалдааны эргэлт энэ оны эхний хагас жилд 34 хувиар өсөөд байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.