Шинэ мэдээ

АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй7 цаг 34 минутын өмнөТалибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ7 цаг 55 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40

Томскийн эрдэмтэд Арктикийн хүдрийг боловсруулах шинэ технологийг нээжээ

/9-р сарын 7/  -  15 цаг 33 минут
Томскийн улсын их сургуулийн /ТИС/ эрдэмтэд ванадий, титан агуулсан хүдрийг овоолгоор баяжуулах анхны технологийг гарган авчээ. Энэ нь Колийн хойг, Өвөр байгалийн бүс нутаг болон бусад хойд бүсэд орших титаномагнетитын томоохон ордуудад олборлолт хийх боломжийг олгож байгаа юм. 

“Дээрх ордуудад 20 дугаар зууны дунд үед хайгуул хийгдсэн ба тэдгээрийн түүхий эдийн нөөц нь хэдэн арван тэрбум тонноор хэмжигдэж байгаа юм. Гэвч өнөөг хүртэл идэвхтэй олборлолт хийсэнгүй. Үүний шалтгаан нь титаномагнетитын хүдэр боловсруулах үр ашигтай технологи байхгүй байсан явдал юм” гэж ТИС-ийн Сибирийн физик техникийн хүрээлэнгийн инноваци-технологийн төвийн захирал Виктор Сачков ярьж байна.

Түүний хэлснээр, ТИС-ийн химичид нийлмэл хүдрийг баяжуулах зарчмын шинэ аргын тусламжтайгаар уг асуудлыг шийдвэрлэж чаджээ. Ердийн хоргүй урвалж бодисоос нийлэгжүүлэн гаргаж авсан нарийн шүлтжүүлэх системийн тусламжтайгаар титан, ванадий, төмрийг сонгон ялгаруулдаг технологийг Томскийн эрдэмтэд боловсруулсан байна.
 
Одоогийн байдлаар судлаачид шинэ аргыг туршихад бэлтгэж байгаа аж. ТИС болон уг технологийг захиалагч “Забайкалстальинвест” НХН-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу эрдэмтэд хоёр үе шаттай явагдах туршилтын загварыг боловсруулж байна. Эхнийх нь болох лабораторийн үе шатанд ТИС-ийн лабораторийн бааз дээр цуврал туршилтууд хийгдэх бол хоёрдугаар үе шатанд 100-150 тонн титаномагнетитын хүдрийг үйлдвэрлэлийн талбай дээр боловсруулах юм.

ТИС-ийн боловсруулж буй дээрх арга нь экологийн эмзэг бүтэцтэй Хойд туйлын бүс нутагт ашиглахад тун тохиромжтой аж. Учир нь одоогийн ашиглаж буй бусад аргуудтай харьцуулахад экологийн хувьд хор аюул багатай тул Инновацийг дэмжих сан уг төслийг ивээн тэтгэж байгаа юм. Цаашдаа хүдрийн түүхийг эдийг боловсруулах технологийг хөгжүүлэхэд чиглэсэн зарчмын хувьд цоо шинэ энэ аргыг алт, уран, зэс, мөнгө болон бусад элементүүдийг ялган авахад ашиглаж боломжтой ажээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.