Шинэ мэдээ

Л.Мөнхбаатар: Тухайн хууль агуулгаа бүрэн илэрхийлдэг байх ёстой1 сар 19. 14:42БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ1 сар 18. 18:02О.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03

МАН-ын бүлгийн гишүүд Удирдах Зөвлөлийн тогтоолдоо хэрхэн хандахыг харах л үлдлээ

/9-р сарын 6/  -  15 цаг 15 минут

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж  Засгийн газрыг огцруулах эсэх  асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой шалтгааны улмаас завсарлага аваад байгаа.

Засгийн газрыг огцруулах асуудлыг урьд нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн ч дэмжлэг аваагүй. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа нэгтгэхээр хурлын тов зарласан ч  гарын үсэг зурсан 31 гишүүн  хуралд оролцохоос татгалзсан учир бүлэг дээр энэ асуудлаар нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байгаа.

Аливаа асуудалд эрэмбэ дараалал гэж бий.  Энэ дагуу Засгийн эрхийг дангаар барьж буй намын хувьд дээрхи асуудлыг МАН-ын удирдах зөвлөл дээрээ хэлэлцэж УИХ дахь намын бүлэгтээ чиглэл өгөх тухай тогтоолыг баталсан.  Ийм тогтоол гаргаж байгаа нь намын дүрмийнхээ тодорхой заалт ишлэлийг удирдлага болгосон хэрэг.

Удирдах зөвлөлийн тогтоолоор  УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын олонхийг бүрдүүлж байгаа МАН-ын бүлгийнхээ хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэх чиглэлиийг өгөөд байгаа. Түүнчлэн Монгол Улсын эдийн засагт бий болж байгаа нааштай хандлагыг хадгалах, намын эв нэгдлийг эрхэмлэн улстөрийн шийдвэр гаргахдаа намын дүрмийн хүрээнд зөвшилцлийг чухалд үзэхийг сануулсан.

Гэвч өнөөдөр нээгдсэн ээлжит бус чуулган завсарласаны дараа хойно хойноосоо цуварсан хэвлэлийн Бага хурлууд үргэлжлэв. 

Ерөнхий сайдын хувьд асуудал хэрхэн шийдэгдэхээс үл хамаарч миний нэр төртэй холбоотой гүтгэлэгийг нэг мөр шалгаж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтээ УИХ-д тавьсан. Энэ дагуу бүлгийн ахлагч Д.Хаянхярваа завсарлага авах саналаа илэрхийлснийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч  завсарлуулаад байна. Үйл явдлын өрнөл нь ердөө энэ. 

Харин үүний араас чулуу шидсэн олон мэдэгдэл мэдээлэл хөвөрлөө. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэвлэлийн хурал зарлаж, УИХ-ын даргыг хууль зөрчлөө хэмээн мэдэгдээд байна. Мөн АН-ын бүлгийн дарга ч дуу хоолойгоо нэгтгэв.

Гэхдээ ээлжит чуулган болдогоороо болж асуудлаа хэлэлцдэгээрээ хэлэлцэх нь тодорхой. Харин асуудлын гол нь МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд, тэр дундаа Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүд намынхаа удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэхэд хэрхэн хандах нь вэ гэдгийг л харах үлдлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.