Шинэ мэдээ

Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58"Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 9. 15:35БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07

Ё.Баатарбилэг: 65-ын бүлэг Монголын төр биш

/8-р сарын 31/  -  11 цаг 42 минут

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй Засгийн газрыг огцруулах асуудлын хүрээнд ярилцлаа.

-ЗАРЧИМ АЛДАГДАЖ БАЙНА-

-Таны хувьд Засгийн газрыг огцруулах эсэх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуульд улс төрийн намууд ордог. Сонгуулийн дараа ялсан, ялагдсан дүнгээ намынхаа хурлаар хэлэлцэн, алдаа оноогоо ярилцдаг. Ингэж байж, дараагийнхаа асуудлууд руу ордог жишиг бий. Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрлөө. Улс төрийн шинэ нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан бид намынхаа Бага хурлыг хуралдуулж, цаашид хэрхэхээ ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж сонгуулийн дүнтэй холбоотойгоор гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Гэхдээ Засгийн газрыг огцруулах асуудал нь үүнээс өөр юм. Энэ хоёр асуудлын зааг ялгааг гаргаж үзэх ёстой.

-Сонгуулийн үр дүнгээс үүдэн Засгийн газарт хариуцлага тооцох нь зохимжгүй гэсэн санаа юу?

-Тийм. Энэ чинь хоёр тусдаа асуудал. Дээр хэлсэнчлэн, сонгуульд нам ордог. Түүнээс биш Засгийн газар сонгуульд ордоггүй. Сонгуульд өрсөлдөж буй намаас байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны буруу зөрүүгээс үүдэж, намын нэр хүнд иргэдийн дунд унасан байхыг үгүйсгэхгүй. Энэ нь өөрөө ялагдлын нэг л шалтгаан байж болно. Нөгөө талаар сонгуулийг удирдан зохион байгуулсан штаб гэж байгаа. Улс орон даяар цэвэр намын бүтэц л сонгуулиар ажилладаг. Тиймээс юунаас болж, яагаад алдав гэдгээ нам дээрээ л ярих ёстой. Тэгээд асуудлаа эрэмбэлнэ. Бид 60 тэрбум, Засгийн газрын үйл ажиллагааны буруутай байдал, сонгуулийн зохион байгуулалт, сошиал орчны пиар зэрэг маш олон шалтгаануудаас болж ялагдсан гэж ярьж байгаа. Тэгэхээр ийм олон шалтгаантай сонгуулийн хариуцлагыг ганцхан шалтгаанаар барьж авч болохгүй. Тэр дундаа намын Бага хурал, Их хурлаас өмнө Засгийн  газрыг огцруулах асуудлыг ярьж байгаа нь төрийн тогтворгүй байдал бий болоход нөлөөлнө. Би ийм л байр суурьтай байгаа.

-Огцруулах үндэслэлийг өргөн барьчихсан тохиолдолд намын дарга хэн болохоос шалтгаалж, шинэ Засгийн газрын бүтцэд бас өөрчлөлт явагдах нь тодорхой. Гол эрх ашиг үүн дээр явагдаж байгаа биш үү?

-Харин ийм төвөгтэй байдал үүсчихээд байна. Өнөөдрийн нөхцөлд Засгийн газрыг огцруулчихлаа. Тэгээд Бага хурлаар ороод, Их хурлаараа шинэ намын дарга гарч ирвэл яах вэ. Энэ мэт Засгийн газрыг огцруулах асуудлын хүрээнд тодорхойгүй зүйлүүд өчнөөн бийна. Сонгуулийн хариуцлагыг Засгийн газарт үүрүүлээд, намын сонгууль удирдсан төв штаб, удирдах баг хариуцлагаас мултарч болохгүй. Би энэ байр суурийг бүлэг дээрээ хатуу илэрхийлсэн байгаа. Яг ийм л дүр зураг харагдаад байгаа учраас асуудлыг хөндөж ярьсан юм. Гэхдээ миний энэ асуултад хэн ч хариулж чадахгүй. Ингэж хэлж байгаад, би байр сууриа илэрхийлсэн.

-Яагаад хэн ч хариулж чадахгүй гэж?

-Яагаад гэхээр, Засгийн газрыг огцруулах бичигт намын Удирдах зөвлөлийн гишүүд, сонгуулийн штаб удирдсан нөхдүүдээс гарын үсэг зурчихсан байгаа. Тэгэхээр сонгуулийн хариуцлагын асуудлыг нам дээрээ, Засгийн газрын асуудлаа бүлгийн болон намынхаа хурал дээр давхар ярих учиртай. Манай намын түүхэнд 1990 оноос хойш сонгууль бүрийн дараа нам нь хуралдаад, шийдвэрээ гаргаад явдаг, ийм л зарчимтай байсан. Энэ зарчим алдагдаж байна.

-НЭГ Л БУЖИГНАСАН ЗҮЙЛ РҮҮ ОРОХ ГЭЭД БАЙНА-

-Нөгөө талаас сонгууль өнгөрөөд нэлээд удлаа. Энэ хугацаанд танай нам ялагдсан шалтгаанаа халуун тогоондоо ярилцахгүй, хурлуудаа товлох асуудал дээр шийдэмгий бус хандсанаас үүдэж, өнөөдрийн нөхцөл байдал үүслээ ч гэж харж болохоор байна?

-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа есдүгээр сард намын Бага хурал хуралдаж, арван нэгдүгээр сард Их хурлаараа шинэ даргаа сонгож байсан. Ер нь ингээд л явдаг. Өмнөх намын Их хурлуудын цаг хугацаанаас энэ удаагийн тов хол зөрөөгүй. Би 1990 оноос хойших Засгийн газрын түүхүүдийг ер нь мэдэж байна. МАН зарчимтай, өөрийн гэсэн дүрэмтэй нам. Бид эрхзүйт төрийн хуулийн дор амьдарч, нам дотроо дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Бид олон мянган сонгогчдын итгэл авч сонгогдсон. Алдаа оноогоо нам дээрээ ч, сонгогчдынхоо өмнө ч ярьж, шүүлгэх учиртай. Түүнээс биш УИХ дахь 65 гишүүн МАН биш. УИХ-ын 65-ын бүлэг Монголын төр биш. Энэ бол төрийн инстутицийн нэг хэсгийн нэг хэсэг. Тийм байтал өөрсдийгөө төр гэж бодчихоод, нам гэж харчихаад яаран сандран болчимгүй шийдвэр битгий гаргаасай гэж би хүсч байгаа. Яг энэ асуудлаар би Ерөнхий сайд, Шадар сайд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга, огцруулах бичгийг санаачилсан нэр бүхий гишүүдтэй уулзсан. “Асуудлаа бид зарчимын дагуу явуулбал яадаг юм бэ. Удирдлагын түвшинд ярилцаад үзээч ээ. Төр засгийн тогтворгүй байдал руу оруулах гэж яарч болохгүй” гэсэн байдлаар байр сууриа илэрхийлсэн байгаа. Энэ байдал газар авч, намын дунд, доод шатны байгууллагууд руу халдварлавал хэрхэх бэ. Нэг л бужигнасан зүйл рүү орох гээд байна гэж хэлж ярилаа. Энэ бол цэвэр зарчмын л асуудал.

-Гарын үсэг зурсан гишүүдийг дуудаж, тодорхой байдлаар шахалт үзүүлэх, эсвэл наймаалцах санал тавьсан гэж яригдаж байгаа. Та нэлээд уулзалтуудыг хийсэн байна. Яг бодит байдал дээр ийм зүйл үнэхээр болсон уу?

-Би Засгийн газрын гишүүдтэй юу ч яриагүй. Дээр хэлсэнчлэн, шадар сайд ерөнхий сайдтай уулзаж, “Та Засгийн газрын тэргүүний хувьд шадар сайдтайгаа ярилцаж, сошиалаар явж байгаа асуудлаа зогсоо”  гэж хэлсэн. Мөн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нартай уулзаж, зарчмаа л ярьсан. Хэн гэдэг сайд хаана, хэнийг дуудаад тэгээд ярьчихсныг би мэдэхгүй байна. Надад тийм юм огт сонсогдоогүй. Бүлгийн хуралдаан дээр ч яригдсангүй.

-НАДАД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ САНАЛ ИРЭЭГҮЙ-

-Танд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурах санал ирсэн үү?

-Би анхнаасаа энэ асуудал дээр хатуу байр суурьтай байсан. Аймгийн намын хорооны дарга, Засаг даргаар ажиллаж явсан хүний хувьд зовлонг нь мэднэ. Нэг зүйл хөдлөхөд асар их бужигнаан үүсдэг. Маш олон хүний  хувь заяа, ахуй амьдрал, ард иргэдийн эрх ашиг тэр чигтээ хөндөгддөг. Нэг сумын засаг даргыг огцруулахад хүртэл ИТХ-ын төлөөлөгч хөдөөний малчин асар бодлоготой ханддаг. Би үүнийг мэднэ. Дараагийн Засаг дарга хэн болох юм. Тэр дарга энэ хүнээсээ дээр байж чадах болов уу гэдгийг маш сайн боддог. Сумын Засаг даргыг огцруулахад хүртэл тэгж бодож байна.

Тийм байхад бид бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудалд гоомой хандах вий. Үүн дээр л би санаа зовж, ил тод намынхандаа байр сууриа хэлж ярьсан. Тийм болохоор надад гарын үсэг зурах санал ирээгүй. Гэхдээ би Засгийн газрыг  өмгөөлөөгүй. Өмгөөлж хамгаалсныхаа төлөө сайд дарга болно гэсэн ч юм алга. Манай намын түүхэнд олонхи болчихоод, Засгийн газраа сөрөг хүчинтэйгээ нийлж унагах асуудал үүсч байгаагүй.

-Гэхдээ Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан үзэгдэл нь өөрөө нам эрүүлжих дохио байж ч болох. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хэтэрхий их хайрцаглагдаж явагдаж байгаа нь гишүүдийнхээ бухимдлыг төрүүлсэн байж ч болох биш үү?

-Үгүй дээ. МАН нэг их хайрцаглагдаад байдаггүй. Миний мэдэж байгаагаар 65-ын бүлэг байгуулагдсанаас хойш МАН хайрцаглагдахаа больсон. Бид нэг жилийн хугацаанд өөр өөрийнхөө үзэл бодлоор байр сууриа чөлөөтэй илэрхийлсээр ирлээ. Мэдээж бүлэг дээрээ байр сууриа нэгтгэх зарчмаар асуудал яригддаг. Гол нь, Засгийн газрыг огцруулах асуудал намын дүрмээсээ хальж, УИХ-д тогтсон хэм хэмжээнүүдийг зөрчих замаар улс төрийн тоглолтууд явах муу үр урхаг дагуулна. Үүнээс л болгоомжилж байна.

Ж.МЯДАГБАДАМ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.21.93ender nastan   • 2017, 9 сарын 10. 12 цаг 45 минут

n gantskhan aldaag ni undeslelgyi hkudal kheleed baidag , khiisen ajliig ni EZ n eseltiig ni hkelj yrij boldoggyi um, tiimees hkooson cheejuud ....

122.201.21.93ender nastan   • 2017, 9 сарын 10. 12 цаг 43 минут

ENE ZG g ogtsruulakh undes ni bish gej gishuun BAATARBILEG gedeg hkun hkuuliin daguu zeb dugnej yrij baikhad hkuulia medekhgyi zebkhen zaluu l gesen setgehkuitei ogtsruulagchdad ard tumen khatuu shaardaj arga hkemjee abch tereer toglosnii kharuig hkuuliin baiguullagad eg, Daraagiin ZG bauguulagdahkgyi ene l baidgaaraa hkeruulee l hkiine YAGAAD ENE ZG

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.