Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ8 цаг 13 минутын өмнөБНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй9 цаг 55 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

Хамтарсан засгийн газар руу нэг алхам…

/8-р сарын 24/  -  15 цаг 35 минут

УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн мэргэжлийн Засгийн газрыг огцруулах албан бичгээ өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа. Баяр ёслолын гэхээс илүүтэй үүрэг хариуцлага нэхсэн гэх уг албан бичгийн үр дүн ирэх намар тодорно. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах уу, авч үлдэх үү гэсэн хоёр асуултын хариуг тодорхой болгох учиртай.

Гэхдээ эрх баригч намын хаягтай УИХ-ын 30 гишүүн гарын үсэг зурна гэдэг бол асуудал хөнгөн тоглоом биш болсныг илэрхийлэх нь дамжиггүй. Тэгвэл тэдний хүсэл биеллээ олж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорвол дараагийн гүйцэтгэх засаглал хэрхэн бүрдэх вэ. Энэ талаар төрийн ордонд нэгэн яриа дэлгэрсэн нь “Хамтарсан Засгийн газар байгуулах нь уу” гэсэн мессеж байлаа. Өөрөөр хэлбэл, МАН дахь Шадар сайд У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракц нэгдсэн энэ эсэргүүцлийн бичигт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн болон бие даагч хоёр УИХ-ын гишүүн нэгдэх хувилбар тодорхой байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн нь үнэн бол тэрбээр цаашид бие даагчийн хувиар буюу өөрийнхөө хүсэл сонирхлоор улс төр хийх боломжтой болсон гэсэн үг. Гэхдээ нам нь эцсийн шийдвэрээ гаргаагүй бол энэ удаагийн боломжийг улс төр хэмээн ашиглах бүрэн эрх нээлттэй гэсэн үг.

Мэдээж УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хувьд удаа дараа эрх баригч намыг, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг шүүмжилсэн. Иймд түүний байр суурь энэ асуудалд тодорхой гэж болно. Харин УИХ дахь Ардчилсан намын есөн гишүүний тухайд эрх баригч намын энэ хагарлыг олз болгон дэгээдэх бүрэн эрх тэдэнд бий. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийг бодвол шүү дээ. Эндээс харахад төрийн ордонд тарсан дээрх мессеж ор хоосонгүй болж таарч байгаа юм. Тэгээд ч нам дотроо сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй нэр бүхий УИХ-ын гишүүдийн манлайлан дагаж буй лидерүүд нь хамтарсан Засгийн газар байгуулсан туршлагатай гэж байгаа.

Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболдыг Монголдоо байсан нэгдэхь өдөр бус харин эрүүл мэндийн шалтгаанаар хилийн дээс алхсан мягмар гаригт нэр бүхий гишүүд албан бичгээ УИХ-ын дэд даргад гардуулсан гэж байгаа. Тиймээс хамтарсан Засгийн газар руу нэг алхам ойртлоо хэмээн дүгнэхэд буруу зүйл үгүй л болов уу даа. Хэрэв мэргэжлийн Засгийн газрын хувь заяаг хэлэлцэх УИХ-ын чуулганы хуралдаанд одоогоор эсрэг саналтай гэгдэж буй УИХ дахь МАН-ын бүлгийн 35 гишүүний ирц хүрэхгүй эс бол эсэргүүцэгчдээс ганц, нэгээр нь сугалж, урвуулж чадахгүй бол шүү дээ. Харин энэ тохиолдолд албан тушаал болон эрх мэдлийн наймаа хэрхэн өрнөхийг таашгүй нь хэцүүхэн хариулт байж мэдэх л юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.