Шинэ мэдээ

Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 10:30Папуа Шинэ Гвиней өрийг нь дахин санхүүжүүлэхийг Хятадаас хүсжээ8 сар 8. 9:49Хоригийг зөрчсөний улмаас 1.7 сая ам.доллар төлөх болжээ8 сар 8. 9:40Кабулд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээв8 сар 8. 9:33Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 7. 14:34

Зоосны хямрал Засгийн хямралаар тэжээгдэх вий

/8-р сарын 23/  -  15 цаг 24 минут

Тэр жижиг Монголд дахиад юу болоод эхлэв ээ хэмээн дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн брокерууд ууртай асууж харагдана. Тэд юунд бухимдав? Монголоор овоглосон хувьцааны үржих хүрдээр өсөж байсан ханш унтаад сэрэх зуур нь урамгүй үзүүлэлтээр угтах болсноос тэр. Харин шинжээчид хариуд нь “Байгуулагдаад удаагүй Засгийн газар нь унах сурагтай байна. Тэгэхээр  ярьсан хэлсэн, төсөвлөсөн төлөвлөсөн гэрээ хэлцлүүдээ дахин засаж, дахин өөрчилнө гээд хөрөнгө оруулагчид айж байна” хэмээн шивнэж суугаа биз.

Үнэндээ, Монголоор овоглосон хувьцааны дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх ханшийн уналт Шинэчлэлийн Засгийн газраас улбаатай сүүдэр. Засаг нь бүрдээд удаагүй байхад, Уул уурхайн шинэ сайдын мэдэгдэл гаднын хөрөнгө оруулагчдыг хэрхэн бужигнуулсныг санаж байна уу, “Оюутолгойн гэрээг дахин өөрчилж, тал хувийг Монголын төр авна” хэмээн зөрүүдэлснийг нь. Шинэ сайдын болчимгүй энэ үйлдэл дэлхийн хөрөнгийн биржүүдийн голлох индексүүдийг хормын зуурт хөдөлгөөнд оруулсан түүх бий. Улс төр дэх тогтворгүй байдал холын орны хөрөнгийн биржүүдэд нөлөөлснөөр монгол айл өрхийн төсвийг хүртэл цоолчихож дөнгөдөг. Энэ мэт хийрхлээс улбаатай эцсийн золиос нь зөвхөн ард түмэн юм.

2016 он. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлт өссөн, үржсэн гэхээсээ илүү уруудсан, буурсан графикаар бэлэг барилаа. 2009 оноос хойш анх удаа түүхэнд байгаагүй үзүүлэлт тэр жилд бичигдсэн юм. Угтаа энэ агшилт нь 2012 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлийн үр дүн. Эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хасах заасан, валютын нөөцөө шавхсан, улсын төсвөөсөө тав дахин их хэмжээний өрийн дарамттай, төсөв нь өндөр алдагдалтай. Өрхийн орлого, зарлага сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсан гээд бараан мэдээллээр хахаж асан он жилүүд.

Олон улсаас зээл хүссэн ч татгалзсан хариутай. Гаднынхан бидэнд гэдийхээс аргагүй. Монгол Улсын зээлжих зэрэглэл 2016 онд буурч, Саа буюу жаанк (хог) шатлалд шилжээд байв. Ингэснээр олон улсын нээлттэй зах зээлээс мөнгө босгох магадлал тун бүрхэг болж, 2017 онд төрийн төлөх ёстой нэг тэрбум ам.долларыг хэн дахин санхүүжүүлэх нь тодорхойгүй байлаа. Чухам тэр үед дэлхийн улс орнууд, хөрөнгө оруулагчид Монгол Улс 2017 онд босгосон зээлийн төлбөрөө төлж чадах, эсэхийг ажигласаар. Тодорхой хэлбэл, Монгол Улс бараг дефолт болох, эсэх дээр тэд “мөрий тавиад” байсан юм.

Ийн таамаглахаас аргагүй. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг сүүлийн 25 жилд анх удаа дифляцитай гарсан. Манай улсын үйлдвэрлэж, нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээ буурч, худалдан авалтгүй болов. Монголбанкны тайлбараар бол мах, хүнсний ногооны үнийн уналтаас үүдсэн дифляци гэх. Хэдийгээр энэ нөлөөлсөн ч үндэсний хийгээд жижиг, дунд олон үйлдвэр хаалгаа барьж, дампуурлаа зарласан. Худалдааны төв, оффисын барилгуудын түрээсийн талбай бүхэлдээ эзгүйрч, худалдан авалтгүй зах зээлд үнийн уналт үргэлжилсээр. Банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ гэхэд л нийт зээлийн 10 хувийг эзэлжээ.

Ийм хүнд үед засгийн эрхийг авсан МАН-ын хувьд энэ бүхэн том шалгуур, сорилт байсан. Тэгвэл өнөөдөр уналтын график хэдийнэ зогсож, өсөлтөөр солигдчихоод байна. Чихэнд чимэгтэй мэдээллээс зарим үзүүлэлтийг сөхье. 2017 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7,6 их наяд төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн дүн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Сангийн сайд мөн баяртай сууна. Эрдэнэсийн сан энэ оны хоёрдугаар хагаст бараг 9.0 тонноор баяжсан таатай мэдээ дуулдав. Урьд бичигдээгүй рекорд тогтоосон нь энэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төсөл төлөвлөгөөнөөс харвал 2017 онд нийт 18 тонн алт олборлохоор зураглажээ. Хэрэв дээрх эрчээр олборлолт өрнөвөл алт тушаалт төсөөллөөс хавьгүй илүү гарна хэмээн салбарынхан ч баталж байна.

Монгол Улсын Эрдэнэсийн сан ийн арвижихын хэрээр төгрөгийн ханш тогтвортой байх учиртай юм. Цаашлаад үнэт металлын орлого ирэх жилүүдэд дунджаар 40 хувиар өсөх хандлагатай байгаа нь ам.долларын ханшийг тогтоон барих чухал хөшүүрэг. Мөн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол Улс гурилын хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой хэмээн мэдэгдлээ. Ирэх жилийн үрийн буудайг үндэсний үйлдвэрлэгчид 100 хувь хангахаар төлөвлөсөн тухайгаа ч дуулгав.  

Түүнчлэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хууль зөрчсөн, нөхөн сэргээлт хийдэггүй уул уурхайн компаниудтай хатуухан хариуцлага тооцож эхэлсэн. Хэд хэдэн компанийн ашиглалтын лицензийг цуцалж, Орхон, Онон гээд томоохон гол мөрний эхийг хамгаалах ажлыг цаг алдалгүй авч байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчсөн компаниудтай ч хариуцлага тооцож байна. Мөн ойн хөнөөлт шавьжинд идэгдсэн 220 мянган га талбайд тэмцлийн ажил явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө шаардлагатай 6,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэсэн нь бас л том ажил.  Үнэндээ буруутай этгээдүүдтэй хариуцлага тооцох тушаал шийдвэр ийм шуурхай гарч, бодитоор хэрэгжиж байсан түүх тун ховор гэдгийг байгаль орчны салбарынхан батлах биз ээ.

Тэрчлэн Засгийн газар хүүхдийн мөнгө олгох замаар эдийн засгийн өсөлтийг ард түмэн хүртээсэн. Эл шийдвэрийг монгол хүн бүр, айл өрх болгон таашаан хүлээн авч, алга хавсран баярласан. Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ унаж, элгээрээ хэвтээд байсан эдийн засаг сэргэж, энэ оны эхний хагас жилд үзүүлсэн өсөлтийн шимийг хамтдаа хүртсэн нь буруу гэж үү. Товчхондоо, төсвийн орлого өмнөх оныхоос 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсний үр энэ. Түүнчлэн эхний долоон сарын байдлаар өрхийн орлого нэмэгдсэн нь бас л шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш хийсэн ажлын үр дүн юм.

Улс орны хөгжилд улс төрийн тогтвортой байдал хамгаас чухал. Гэтэл таатай үзүүлэлт, нааштай төлөвүүд ажиглагдаж эхлэхтэй зэрэгцээд Засгийн газрыг унагах яриа хэлцэл, хэрүүл тэмцэл газар авч, бүр бодит ажил болон өрнөж эхэлснийг үнэндээ ойлгохгүй юм. Чухам эндээс аль ч нам хожил авахгүй. Та, бас би, угтаа монголчууд лав хожихгүй нь тодорхой. Цөөн хэдхэн хүн л хөзрийн тамгыг атгана.

...Улс төрийн тогтворгүй байдал нийгэм, эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байсныг гэрчлэх түүхийн архив улам бүр зузаарсаар байна. Энэ бидэнд хангалттай сургамж биш гэж үү. Судалгаанаас харахад Монголын Засгийн газрын нас өнгөрсөн 25 жилд дунджаар 1.5 жил гэжээ. Ийм богино настай Засгийн газрууд төлөвлөснөө гүйцээж чадна гэж үү. Энэ ч утгаар нь эдийн засгийн хямрал улс төрийн хямралаар тэжээгдэх вий гэх болгоомжлолыг эдийн засагчид анхааруулж байна. Их сорилтын жилүүд одоо ч үргэлжилсээр. Тэр тусмаа 2017 он Монгол Улсын хувьд сорилтын онцгой жил байх болно.

У.ЖАНЦАН



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.64иргэн   • 2017, 8 сарын 26. 18 цаг 59 минут

Хэдийгээр шүүмжлэл хүлээж байсан ч сүүлийн 5 жилд 1 жил ажилласан ч гэсэн Засгийн газар хангалттай сайн ажилласан. Сайд дарга нар нь хичээсэн. ЕС , Шадар сайд нар ч сайн зохион байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн засгийн газарт хамаагүй. Нам нь дарга солино , өөрийн дүрэмтэй. засагаа тогтвортой дахин 1 жил ажиллуулаад үр дүнг нь хараач ээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.