Шинэ мэдээ

Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58"Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 9. 15:35БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ

/8-р сарын 17/  -  10 цаг 10 минут

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт иргэдийн саналыг тусгуулахаар хэлэлцүүлж байна.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өнөөдрийн байдлаар 11 аймаг (Хэнтийн, Дорнод, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгийн, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Архангай), нийслэлийн 3 дүүрэг (Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар)-т хэлэлцүүлсэн бол УИХ-ын Тамгын газраас томилогдсон төсөл хэлэлцүүлэгч таван баг Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж байна. Аймаг тус бүрт бүсчилсэн гурван хэлэлцүүлгийг өрнүүлсний дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийслэлийн 6 дүүрэгт үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

Нийслэлийн хувьд ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.16) Сүхбаатар дүүрэгт Нийслэлийн засаг захиргааны V байранд зохион байгуулагдаж, тус дүүргийн 20 хорооноос 235 иргэн оролцлоо.  

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд Үндсэн хуулийн заалтын агуулга, төслийн заалтын агуулга болон ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хийсэн мэдээлэлдээ, УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” тогтоолыг баталсан. Энэ тогтоолд 2017 оны 06 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 10-ныг дуустал олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулахаар заасан.

Тогтоолын төсөл ёсчлогдож, Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа дууссан мөчид буюу 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Төрийн мэдээлэл” болон бусад сонин, сайтуудад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нийтлэгдсэн. Мөн Ажлын хэсгээс энэ оны 06 дугаар сарын эхээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, саналаа ирүүлэх албан тоотыг бүх төрийн байгууллага, улс төрийн намууд, хууль зүйн сургуулиуд, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга, иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлсэн.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөллийг оролцуулсан цахим хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр аймаг, нийслэлийн дүүргүүдэд хийгдэж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонссон. Түүнчлэн 21 аймгийн засаг захиргааны байгууллагуудын төлөөллийг хамруулж, сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулсан юм. УИХ-ын Тамгын газраас 7 баг гаргаж, 07 дугаар сарын 31-нээс эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлэг хийснээр энэ ажил хязгаарлагдахгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороодоор хэлэлцэх, өргөн мэдүүлэх, чуулганаар хэлэлцэх, Ард нийтийн санал асуулга явуулах зэрэг ажил тасралтгүй үргэлжилнэ.

Мөн цахимаар иргэдийн саналыг авч байгаа, иргэн та http://forum.parliament.mn/projects/171 сайтаар орж саналаа өгөх боломжтой гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, хариулт авав, мөн төсөлтэй холбогдуулан саналаа илэрхийлж байв. Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Д.Ламжав иргэдийн асуултад хариулт, тайлбар өгсөн юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.212Зочин   • 2017, 8 сарын 17. 19 цаг 45 минут

Лүндээ жанцан аа хувийнхаа сургуулийг хууль болон хотынхоо ирээдүйг бодоод Налайх билүү Багануурт билүү оюутныы хотхонд байгуул.Хотын төвийн энэ хорооллын олны амгалан тайван байдалд аюул учруул.Ухаарч байгаа байлгүй дээ.Монгол Улсын ИХ-ын олон жилийн гишүүн.Цадал даа.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.