Шинэ мэдээ

Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25

Б.Эрдэнэ: Оюутолгой төсөл хоёр хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн боловсрол хурдацтай хөгжиж байна

/8-р сарын 11/  -  15 цаг 51 минут

Дэлхийн ур чадвар олон улсын тэмцээнд манай улс мужаан, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч, өрөг угсралт гэсэн зургаан мэргэжлээр оролцохоор шаргуу бэлдэж байна. МСҮТ, политехник, коллежийн 41 мянган суралцагчдаас зургаан мэргэжлээр шалгарсан оролцогчдыг салбар, салбартаа шилдэгт тооцогдох эксперт багш нар бэлдэж байгаа юм. Цахилгааны төрлөөр Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцох Л.Төгөлдөрийн багш Б.Эрдэнэтэй уулзаж ярилцсанаа та бүхэнд хүргэе. 

-Монголын шилдэг мэргэжлийн багш нар Дэлхийн ур чадварт оролцох монголын оролцогчдыг бэлтгэж байна. Өөрийгөө танилцуулахгүй юу? 
-Намайг Батсүхийн Эрдэнэ гэдэг. 1986 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Багадаа цахилгаанаа холбодог, ойр зуурын засвар хийчихдэг хүүхэд байсан нь мэргэжлээ сонгоход нөлөөлсөн гэж боддог. Дарханд арван жил төгсөөд, ШУТИС-д цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжил эзэмшсэн. Одоо Дархан-Уул аймгийн Эрчим хүчний политехник коллежид цахилгааны багш ажилтай. Ам бүл дөрөв. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 

-Монгол ур чадвар тэмцээний талаар хэзээнээс сонсож, бэлдэж эхэлсэн бэ? 
-2013 онд цахилгаанчдын дунд зохиогддог “Нэмэх, хасах” улсын аварга шалгаруулах тэмцээнд бэлдсэн суралцагч маань түрүүлж байсан. 2014 онд Бадамсүрэн багш бид хоёрын бэлдсэн Галбадрах маань Монгол ур чадварт түрүүлж, Бразиль улсад зохиогдсон Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцсон. Манай Эрчим хүчний политехник коллеж маань 2013 оноос хойш улсын чанартай цахилгааны тэмцээнийг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Долоод нь манай сургуулийн баг түрүүлсэн. Энэ нь манай сургуульд Герман-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Ашигт малтмалын түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” гэдэг төсөл хэрэгждэгтэй холбоотой. Энэ төслийн шугамаар манай сургууль дадлагын газартай болсон, сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдсан. Багш нарыг Герман улсад байнга сургалтад хамруулж байна. Германы зөвлөх багш 2012 оноос хойш манайд ажиллаж байна. Манай сургууль цахилгааны мэргэжлээр улсад тэргүүлэх сургуулийн нэг болоод байгаа нь энэ төслийн үр шим юм. 

-Германы зөвлөх багшаас суралцах зүйл их байдаг байлгүй дээ? 
-Их байлгүй яах вэ. Бернд Моёр гэж герман багш бий. Зөвлөхийн үздэгээр бидний ур чадвар олон улсын түвшинд хүрсэн. 2015 онд Дэлхийн ур чадвар тэмцээнд анх удаа оролцоод, 43 улсаас 34 дүгээр байр эзэлсэн нь бидний түвшин боломжийн хэмжээнд явж байна уу даа гэж бодогдсон. Мөн “Weurth Mongolia” компаниас бидэнд Weurth брэндийн цахилгааны багажны цуглуулга бэлэглэсэн. Монхорус компани ABB брэндийн сургалт орсон. Ингэж л дэм дэмэндээ бэлтгэлээ хангаж байна. Би Герман улсад ухаалаг байшингийн автоматжуулалтын KNX систем, үйлдвэр автоматжуулалт PLC программчлалаар 14 хоногийн сургалтад суусан. Маш их зүйлийг мэдэж, сурж авсан. Цахилгаан схем загварчлал чиглэлээр мэргэшиж байгаа. 

-Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцох Л.Төгөлдөр та хоёр гурван сараас бэлтгэл хийж эхэлсэн. Бэлтгэл хэр хангагдаж байна? 
-Бэлтгэл сайн хангагдаж байгаа. Энэ жил олон улсын тэмцээнд шинээр нэвтрэх тоног төхөөрөмж, программчлалыг судалж, бэлтгэж байна. Бидэнд герман зөвлөх маань бас зааж зөвлөдөг. 
Л.Төгөлдөр бид хоёр удахгүй Шанхайд 14 хоногийн бэлтгэлтэй. Сүүлийн үед гэрийн ухаалаг системийг хүмүүс ихээр сонирхож байна. Бид энэ чиглэлээр илүү ихийг сурч мэдэхийг цаг үе шаардаж байна. Олон улсын тэмцээнд ч энэ чиглэлийн даалгавар орсон. Бэлтгэл хийх бүхий л боломжийг Герман-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг бүрдүүлж өгдөгт талархаж явдаг. 

-Дэлхийн ур чадвар тэмцээнд яавал монголчууд амжилттай оролцдог болох вэ. Энэ тухай өөрийн бодлоо хэлээч? 
-Олон улсын тэмцээнд оролцоход санхүү маш чухал байдагтай адил Дэлхийн ур чадварт амжилт үзүүлэх нэг гол хүчин зүйл нь мөнгө. Тоног төхөөрөмж, багаж сайн боловч, ашиглагдах материал нь тэр бүр Монголд нэвтэрч орж ирээгүй л байна. Бизнесмэнүүд үүнийг мэдэрвэл зах зээл байна гэж хардаг. 

Дэлхийн ур чадвар тэмцээнд оролцдог болсноос хойш монголчуудын ур чадвар эрс дээшилж байгаа гэж хувьдаа боддог. Цахилгаан дээр л гэхэд дэлхийн технологийн хөгжил хаашаа, хэрхэн явагдаж байна вэ гэдгийг танин мэдэх, суралцах боломж бидэнд бий болсон. Ер нь Монголд “Мянганы сорилын сан”, Оюутолгой төсөл хоёр хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн боловсрол хурдацтай хөгжиж байна. Залуучууд их, дээд сургуулийн дипломын төлөө биш мэргэжилтэй болохын төлөө тэмүүлж байна. Магадгүй, арван жилийн дараа монголын залуус дэлхийн түвшинд хүрсэн мэргэжлийн боловсон хүчин болсон байх байх гэж боддог. 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье. 

Д.Төв



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.