Шинэ мэдээ

Японд 200 гаруй нислэгийг цуцалжээ9 сар 21. 12:12Конгод угсаатны мөргөлдөөн дахин идэвхжээ9 сар 21. 11:42Абэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана9 сар 21. 10:30“Шинэ эхлэл” сургуулийн сурагч Ц.Мөнххүслэнгийн “Үүлсийн гүнд” үзэсгэлэн нээгдлээ9 сар 20. 12:17“Facebook” шинэ оффисуудаа нэг удаагийн хуванцар савыг хориглоно9 сар 20. 11:36Дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэж байгаад баривчлагдлаа9 сар 20. 10:05БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 9:20АНУ бодлогын хүүгээ дахин буурууллаа9 сар 20. 9:08“British Airways” компанийн нисгэгчид ажил хаялтаа цуцалжээ9 сар 19. 12:25Газар Дундын тэнгисээс 109 цагаачийг аварчээ9 сар 19. 11:12Канберраг сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хангана9 сар 19. 9:46Халуун орны хуй салхи дэгдэх аюултайг анхааруулжээ9 сар 19. 9:17Афганистанд дэлбэрэлтийн улмаас 48 хүн амиа алджээ9 сар 18. 13:27Худалдааны хэлэлцээрийг сонгуулийн өмнө эсвэл дараа байгуулж магадгүй9 сар 18. 10:45Хятадын Сангийн дэд сайд АНУ-ыг зорино9 сар 18. 9:25“Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть зохиолын тухай9 сар 17. 17:00Б.Мягмарсүрэн: Уран бүтээлийн аз жаргалаа эдлээрэй гэж багш маань хэлсэн9 сар 17. 16:12АНУ, Япон худалдааны татварын асуудлаар эхний тохиролцоонд хүрчээ9 сар 17. 12:33ОХУ, Иран, Туркийн төрийн тэргүүн нар уулзжээ9 сар 17. 12:04Японд 80 мянга гаруй айл өрх цахилгаангүй байна9 сар 17. 9:23АНУ, БНАСАУ-ын ажлын яриа хэлэлцээ эхэлж магадгүй байна9 сар 17. 9:22Б.Отгонсүх: Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа9 сар 16. 14:14Халдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ9 сар 16. 9:22БНАСАУ-ын гурван кибер бүлгийн эсрэг хориг арга хэмжээ авжээ9 сар 16. 9:21Шинэ дагуул хотын бүтээн байгуулалтын анхны санамж бичигт гарын үсэг зурлаа9 сар 16. 9:20Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 11:48ДБЭТ-ийн барилгыг насжилт ихтэй гээд буулгана гэвэл Вена хотын бүх барилгыг бас нураах хэрэгтэй9 сар 13. 8:26Москвагаас Бээжин хүртэл унадаг дугуйгаар аялжээ9 сар 12. 9:26БНАСАУ хамгийн хаалттай орнуудын хоёрдугаарт жагсжээ9 сар 12. 9:22"Amazon" ирэх онд 30 мянган ажилтан нэмж авна9 сар 11. 9:31

Дүүргүүдэд гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлж байна

/8-р сарын 11/  -  11 цаг 28 минут

Урин дулааны улиралд монголчууд гадаадыг зорих нь ихэсдэг. Амралт чөлөөт цагаараа аялу зугаалах иргэдийн тоог дагаад гадаад паспортын эрэлт хэрэгцээ өсөж байгааг албаныхан дуулгалаа.

Тодруулбал, өдгөө өдөрт 1000 гаруй иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар Иргэний бүртгэл мэдээллийн төвд хандаж байгаа гэнэ. Үүнээс өдөрт 700-800 хүнийг хүлээн авч, 560-600 иргэний гадаад паспортыг олгодог аж.

Мөн өдөрт 150 гаруй иргэний гадаад паспортын сунгалтыг хийдэг юм байна. Уг нь тэд багтаамжаараа өдөрт 500 хүн хүлээн авах ёстой. Гэхдээ гадаад паспорт авах хүмүүсийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа учраас ачаалалтай ажиллаж байгаа гэв.Өнгөрсөн жилийн эцэст 290 мянга гаруй паспортыг шинээр олгож байсан бол он гарсаар одоогийн байдлаар 215 мянган гадаад паспорт шинээр олгож, 34 мянга гаруй иргэний гадаад паспортыг сунгажээ. Мөн 2016 онд монголчууд 98 оронд зорчдог байсан бол энэ жил 168 улсад зорчиж, гадагшаа явах хэрэгцээ нэмэгдсээр байна.

Орон нутагт гадаад паспорт ажлын 20 хоногт гардаг болохоор хөдөөнөөс иргэд ирж гадаад паспорт авах нь ч нэмэгдсэн гэв.Гэхдээ зөвхөн 100 айл дахь Иргэний бүртгэл мэдээллийн төв гэлтгүй нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд гадаад паспортын энгийн захиалга, олголт, сунгалтыг хийж байгааг албаныхан дуулгалаа. Харин нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд яаралтай үйлчилгээ үзүүлдэггүйг анхааруулсан юм. Мөн дүүрэг харгалзахгүй дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсүүдээр гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлдэг.

Тиймээс иргэд гадаад паспортаа сунгуулж, энгийнээр захиалах тохиолдолд заавал 100 айлыг зорих шаардлагагүйг санууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.