Шинэ мэдээ

Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо12 сар 15. 16:15Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага12 сар 11. 10:00Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн12 сар 11. 9:23Бусдын компанийг залилан авдаг иргэдийн талаархи мэдээллийг авна12 сар 10. 16:27Шуурхай: Халдвартын эмнэлгийн хойд талд баригдаж байгаа барилгад гал гарч байна12 сар 8. 16:48Оны онцлох тамирчид: Олимпоос л медаль дутуу М.Уранцэцэг12 сар 8. 16:39Сэлбэ голын мөсөн хотхон энэ сарын 15-нд ашиглалтад орно12 сар 8. 16:17Тоочин бүсгүй12 сар 8. 16:04Энэ оны төрийн шагналтнууд тодорлоо12 сар 8. 15:14Сангийн яамны ТНБ-ийн дарга Б.Нямааг ажлаас нь чөлөөлжээ12 сар 8. 13:26Энд байгаа эрэлтийг тэнд буй нийлүүлэлтэй яаж “уях” вэ12 сар 8. 12:11П.Нямлхагва:Бид Монгол хүүхэлдэйгээр дамжуулж дэлхийд Монголыг таниулах том зорилготой12 сар 6. 14:47Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа12 сар 4. 12:30Уртын дуу шигээ Дагиймаа12 сар 4. 12:22Хамгийн худалч засаг дарга төрийн банкны гэгддэг Д.Батсайхан12 сар 4. 10:33"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 17:15"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа11 сар 30. 16:50Тэнхлүүн яваа Тээвэр ложистикийнхон11 сар 28. 15:48Тэлмэний ДЦС-ын төсөлд SINOSURE корпораци зээлийн баталгаа гаргав11 сар 27. 12:27Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье11 сар 24. 15:17Чанарын өдөрлөг зохион байгуулагдаж байна11 сар 24. 14:28Алдах эрхгүй хүн11 сар 22. 17:01КриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52

Ч.Дашням: Өдөрт 700-800 иргэнд гадаад паспортын үйлчилгээ үзүүлж байна

/8-р сарын 11/  -  9 цаг 21 минут

Гадаад паспорттай холбоотой асуудлаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.

- Зуны улиралд гадаад паспортын ачаалал эрс нэмэгддэг. Ер нь өдөрт хичнээн хүнд үйлчилгээ үзүүлж байна вэ ?

-Өдөрт 1000 гаруй иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар хандаж байна. Үүнээс өдөрт 700-800 хүнийг хүлээн авч, 560-600 иргэний гадаад паспортыг олгодог. Мөн өдөрт 150 гаруй иргэний гадаад паспортын сунгалтыг хийдэг. Уг нь багтаамжаараа өдөрт 500 хүн хүлээн авах ёстой. Гадаад паспорт авах хүмүүсийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн жилийн эцэст 290 мянга гаруй паспортыг шинээр олгож байсан бол он гарсаар одоогийн байдлаар 215 мянган гадаад паспорт шинээр олгож, 34 мянга гаруй иргэний гадаад паспортыг сунгасан. Мөн 2016 онд монголчууд 98 оронд зорчдог байсан бол энэ жил 168 улсад зорчиж, гадагшаа явах хэрэгцээ нэмэгдсээр байна. Орон нутагт гадаад паспорт ажлын 20 хоногт гардаг болохоор хөдөөнөөс иргэд ирж гадаад паспорт авах нь ч нэмэгдэж байгаа юм.

- Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ ?

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил төвд гадаад паспортын энгийн захиалга, олголт, сунгалтыг хийж байгаа. Харин яаралтай үйлчилгээ үзүүлдэггүй. Мөн дүүрэг харгалзахгүй дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсүүдээр гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс иргэд та бүхэн гадаад паспортаа сунгуулж, энгийнээр захиалах тохиолдолд заавал 100 айлыг зорих шаардлагагүй.

- Иргэдийн зүгээс бичиг баримтаа дутуу бүрдүүлж ирэх тохиолдол гардаг уу?

-Иргэд бичиг баримтандаа маш хариуцлагагүй хандаж байна. Гадаад паспортаа хаяж, үрэгдүүлж, гадагшаа явахдаа паспортынхаа хугацааг нь шалгаагүйгээс болж хугацааг нь тулган захиалдаг. Гадаад явах гээд билетээ авчихсан хойно паспортаа шалгадаг. Явах хугацаагаа тооцоололгүй хугацааг нь тулгаж ирчихээд бид нараас илүү зүйл шаардаад байдаг. Түүнчлэн паспортаа захиалахдаа иргэний цахим үнэмлэхээ сунгуулаагүй, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй зэрэг өөрсдөөсөө шалгаалсан олон зүйлээс болж ачааллыг улам нэмэгдүүлээд байдаг юм. Тиймээс иргэд маань бичиг баримтандаа маш хариуцлагатай хандах хэрэгтэйг дахин дахин сануулмаар байна.

Б.Анир 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.185.78Зочин   • 8 сарын 12. 22 цаг 00 минут

TSAHIM UNEMLEHNEES YASAN TOHIOLDOLD TODORHOI MEDEELEL AVAH VE GEJ TODORHOILJ OGVOL UNE TSENETEI BOLMOOR YM

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.