Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга телевизийн шууд ярилцлаганд орохоор болсон. Тодруулбал, тэрбээр өнөөдөр 21.00 цагаас МҮОНРТ-ийн шууд ярилцлагад орох юм. Тиймээс шууд ярилцлагын үеэр иргэд хүссэн асуултдаа хариулт авах боломжтой аж.
Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн зээлийг тэглэх хуулийн төсөл боловсруулж эхэлсэнг АН-ын бүлэг мэдээлсэн. Гэхдээ хуулийн төсөлд 2020 оноос дагаж мөрдөнө гэж тусгасан бөгөөд иргэдийн зээлийг тэглэх асуудалд 4-5 жилийн хугацаа шаардлагатай хэмээн мэдэгдээд байгаа юм.
Б.Анир
Сэтгэгдэл бичих