Шинэ мэдээ

Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй6 цаг 26 минутын өмнөЕгипет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ8 цаг 30 минутын өмнөАмерикийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40Япон-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах арга замыг эрэлхийлнэ5 сар 14. 9:43Венесуэл, Ираны асуудал ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцэх гол асуудал болно5 сар 14. 9:28Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 11:02“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 18.6 мянган хүн оролцжээ5 сар 13. 10:17АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москва, Сочи хотуудад айлчилна5 сар 13. 9:39Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад зориулсан 1.5 тэрбум ам.долларыг шилжүүлнэ5 сар 13. 9:38Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 16:24

Н.Энхболд: Шинэ Ерөнхийлөгчийн эрхийг хумих асуудал байхгүй

/8-р сарын 10/  -  11 цаг 49 минут

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож байна. 

 Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулж байна. 

Хэлэлцүүлгийг нээж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэллээ. 

Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх аравдугаар сар гэхэд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. Бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 31-нээс эхлэн хөдөө орон нутаг болон нийслэлд хэлэлцүүлэг хийж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь Монгол Улсын иргэн бүрийн амьдрал ахуйг олон жил зохицуулах, төрийн байгууллагын зохистой байдлыг хангах, эрх мэдлийн  тэгш хуваарилалтыг хангах, энэ чиглэлээр хийгдэх гэж байгаа нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал учраас энэ ажлын зохион байгуулж байгаа хүн болгон, ялангуяа төрийн албан хаагчид маш хариуцлагатай ажиллах шаардлагатай. УИХ-аас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх талаар ЗГХЭГ, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бүгд оролцож байгаа. Иргэдэд зөв мэдээлэл өгөхөд сайн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Та нарыг иргэд төрийн ажил хийж байгаа, туршлагатай хүмүүс гэж байгаа. Иргэдээс ирж байгаа бүх саналыг нэг бүрчлэн авах хэрэгтэй" гэлээ. 

Мөн тэрбээр "Гадуур Ерөнхийлөгчийн эрхийг хумих гэж байна гэх мэдээлэл гарч эхэлсэн. Тийм зүйл байхгүй гэж хэлмээр байна. УИХ, Засгийн газартай хамаатай асуудал 2020 оноос, Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал 2021 оноос байх нь зүйтэй гэсэн байр суурьтайгаар энэ асуудлыг хэлэлцсэн. Тэгэхээр шинэ Ерөнхийлөгчийн эрхэд халдах гэж байна гэсэн мэдээллүүд үндэслэлгүй. УИХ-аас гаргасан тогтоолд он цагийг нь заагаад өгчихсөн байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулахын гол утга учир нь төрийн эрх мэдлийн хуваарилалтыг яаж оновчтой зөв болгох вэ, Монгол Улс парламентын засаглалтай улс орон юм бол тогтолцоо эрх мэдлийг хуваарилалттай байх ёстой гэж байгаа" гэв.

Б.Чимэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.