Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

“Ноён” ерөнхийлөгч өө, яасан дүлий дүмбэ байна аа?!

/8-р сарын 10/  -  10 цаг 40 минут

Өчигдөр буюу 8 дугаар сарын 10-ны орой Өвөр Монголын уртын дуучин Отгонтуяатай хамт Бээжингийн цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хөгжмийн зохиолч Шарав гуайг эргэлээ. Дуучин бүсгүй маань Шарав гуайн бие муу байгааг сонсоод сайн дураараа хандивын аян зохиож, олсон 9000 гаруй юаниа гардуулж өгөхөөр Бээжин хотод иржээ. Сэтгэл гээч ийм буюу...

Буцах замдаа тэр надаас: “Чингис хааны одонт, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, агуу хөгжмийн зохиолчоо танай төр засаг хайхардаггүй юм уу, яагаад эмчилгээний зардал өгөөгүй юм бэ?” гэж асуув. Миний яс хавталзаад л явчихлаа. Өгөх хариу олдсонгүй, ээрч муураад, дүйвүүлээд өнгөрөв...

“Түмэн нүдтэй” төрийн тэргүүн ээ. Энэ чинь юу болж байна аа? Монголын төр яасан дүлий дүмбэ байна аа!! Сонгуулийн өмнө “аливаад өндөр сонор сэрэмжтэй” ажилласан танай баг Шарав гуайн бие хүнд байгааг мэдээгүй гэж үү? Үгүй байлгүй дээ. Тэгвэл хэлээд өгье: Шарав гуай хоёр, гурван сарын өмнөөс ядраад байх болжээ. Өнгөрсөн 6-р сард Интермэд эмнэлэгт шинжилгээ өгсөн чинь цус багадалт дээд зэрэгт хүрсэн, хорт хавдартай гэсэн онош гарсан байна. Үүнийг сонссон гэр бүлийнхэн нь сандарч, 6-р сарын 29-нд Бээжинд ирж, 7-р сарын 1-нд Цэргийн төв эмнэлэгт хэвтсэн байна. Энд нойр булчирхайн хорт хавдар 4-р шатандаа орсон гэсэн оноштой, цус сэлбэх эмчилгээ хийлгэсээр, 10-ны өдөр хагалгаанд орсон юм. Хавдар нь үсэрхийлэн бусад эрхтэнд нь тарсан учраас 8 цагийн турш олон эрхтэн хамарсан хавдрыг тайрч авах маш хүнд мэс засал хийсэн байна.   

Хагалгааны дараа биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа ч маш их тамирджээ. Биднийг эргэж очиход ядарч сульдсаны улмаас, маш сул дуугарч, жаахан яриад ядарч байлаа. Одоо хагалгааны дараах нөхөн сэргээх эмчилгээ хийж байна. Хагалгааны дараа нойр булчирхайн шарх нь сэдэрсэн учир удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болжээ. Шарх нь бүрэн эдгэсний дараа химийн эмчилгээ хийх бөгөөд чухам хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Шарх хөндүүрлэн өвдөж, шөнө нойр хүрэхгүй байгаа тул, өвчин намдаах болон нойрны тариа хийлгэж унтана. “Азаар” Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамныхан Шарав гуайн ар гэрийнхэнд байрны асуудлыг шийдэж өгч, ихээхэн дэм болж байна.

“Уг нь би түүнийг сайн ах гэж боддог байсан” гэдэг шиг уг нь Монголын ард түмэн таныг “сайн ерөнхийлөгч” болно гэж итгэж сонгосон билээ. Миний хувьд таны соёл, шашны бодлогын зөвлөх, хатагтай Ц.Хуланг бас “сайн эгч” гэдэгт итгэдэг. Ц.Хулан эгч маань Бээжингийн эмнэлэгт адар ширтэн гансарч хэвтэхийн гашууныг зах зухаас нь мэдэх л хүн. Яагаад таг байгаа юм бол оо?

Шарав гуайн хагалгаа, эмчилгээнд олон сая төгрөг зарцуулаад байна. Үүний нэг хэсгийг MCS группийн ерөнхийлөгч Ж.Од өгчээ. Нутгийн зөвлөл нь 40 орчим сая төгрөг гардуулж өгсөн ба одоо хэдэн сая төгрөг нэмж цуглуулаад байгаа гэнэ. Одоо нойр булчирхайн эмчилгээний төлбөр, химийн эмчилгээний төлбөр нийт 100 гаруй сая төгрөг нэмж олох хэрэгтэй. Бас дээр нь нөхөн сэргээх эмчилгээний зардал гарна. Эмнэлгийн зүгээс гурав дөрөв хоноод л дансандаа 20.000 юань байршуулахыг шаардана. Харин хагалгааны үед 100.000 юань байршуулсан нь аль хэдийнэ дууссан байна.

Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн 9-р сарын эхээр хандивын тоглолт хийж, аянаа өргөжүүлэхээр төлөвлөжээ. Гэвч Шарав гуайн эмчилгээний зардал цаг минутаар урссаар, түүний хэрээр эрүүл мэнд, амь нас нь эрсдэлд орж байна.  

Хэнтий аймгийн нутгийн зөвлөл Монгол улсаас БНХАУ-ын Бээжин, Өвөр Монголын Хөх хотод урлагийн болон хэвлэл мэдээллийн байгууллагад уригдан ажиллаж буй хэдэн залууст санал тавьсан юм. Бид Шарав гуайн эмчилгээний зардалд нэмэр болох гэж “Сэтгэлийн эгшиг” хандивын аян өрнүүлэн, Өвөр Монгол найз нөхөд, шавь нараа уриалан дуудаж байна. Ялангуяа Өвөр Монголын Баатар язгуур урлагийн сургуульд ажиллаж буй МУСТА дуучин Ц.Бэрцэцэг, Солонго төвд ажиллаж буй МУСТА зохиолч, яруу найрагч Э.Үржинханд нар маш их зүтгэл гарган, цаг наргүй ажиллаж байна. Хандивын аян эхэлснээс хойш ердөө 60 цагийн дотор Ц.Бэрцэцэг 15.000, Э.Үржинханд 10.000 орчим юань цуглууллаа. Энэ мөнгө амархан олдоогүй юм. Мөн дээр дурдсан Өвөр Монголын дуучин Отгонтуяагийн цуглуулсан 9000 гаруй юаньтай нийлээд 10 илүү сая төгрөг болсны 90 гаруй хувийг Өвөр Монгол ахан дүүс хандивлаад байгаа юм. Одоо “Эгшиг” сайтын захирал Байгаль тэргүүтэй хувийн сайтын захирлууд манай аянд нэгдэж, сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна.   

Урлаг спортыг “цээжээрээ хамгаалагч” ноён ерөнхийлөгч өө. Энэ хүн эгэл нэгэн бус, “агуу” Шарав шүү дээ. ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Замбуутивийн наран”-г туурвигч, 2002 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг нээлтийн дууллыг зохиогч, 2005 оны Нобелийн шагнал олгох ёслолд “Хэрлэнгийн домог”-оо дуурсгагч, Монголын түүхэнд Чингисийн одон авсан есхөн хүний нэг шүү дээ. Танд нэг юм бодогдохгүй байна уу? Та юуны төлөө хоёрын хоёр бие төлөөлөгчтэй билээ, Аса аваргаа Бээжин хот руу томилж болоогүй юм гэж үү?

Монгол түмний хайртай хүү, суу билэгт хөгжмийн зохиолчийг хөл дээр нь босгохоор халуун сэтгэлээр хичээн зүтгэж, хандив өргөсөн, элэг нэгт Өвөр Монгол ахан дүүстээ баярлалаа. Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, нэг баг болж “Сэтгэлийн эгшиг” аяныг өрнүүлж буй анд нөхдөдөө баярлалаа.

До.Болдхуяг

Бээжин хот 2017.08.10

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.182Зочин   • 8 сарын 10. 22 цаг 20 минут

Та ерөнхий сайдад эхлээд дуулгавал яасан юм бэ?

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.