Шинэ мэдээ

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа10 сар 20. 16:48“Ноён Бондгор”-ын “Гэрээ цэвэрлье” аянд монголчууд нэгдэж байна10 сар 20. 16:32”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ10 сар 20. 13:15"Алтан залаат азарган тахиа" жүжиг энэ амралтын өдөр дахин тоглогдохоор боллоо10 сар 19. 15:31Баяжуулахын “нэвтэрхий толь”10 сар 18. 17:08Б.Наранхүү гишүүний эзэмшил газарт дөрвөн хүүхэд амиа алджээ10 сар 18. 14:21Салаавч Мөнхбат эмэгтэй ажилчдаа хүчирхийлэхийг оролдсоор байх уу10 сар 17. 17:58ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй10 сар 17. 13:41Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны онцлох ажлуудаас...10 сар 17. 13:16Ерөнхийлөгч яагаад Ч.Хүрэлбаатарыг дэмжсэнгүй вэ10 сар 17. 13:07З.Энхболд өрөөлийг бус өөрийгөө харлуулчихлаа10 сар 17. 12:24Эрдэнэт үйлдвэр 2017 оны эхний есөн сарын ажлаа дүгнэлээ10 сар 16. 16:48ПЁНЧАН2018: Өвлийн олимп үзэх боломж10 сар 16. 16:28"Тоос, тоосонцор нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог"10 сар 16. 11:25Дубайн дарвуул хэлбэрт цамхагийг бүтээх даалгавар өгчээ10 сар 16. 11:07З.Энхболд Увсаас хөөгдсөнийхөө хариуг Ч.Хүрэлбаатараас авах гэж зүтгэх нь зөв үү?10 сар 16. 10:58Цэрэг татлага болно10 сар 16. 9:30Л.Энхсайхан: Амьдрал тэгшрэх насандаа харвалтаар өвчлөөд, нас барж байна10 сар 16. 9:15Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн10 сар 16. 9:00Эрдэнэт үйлдвэр маргаашийн төлөвөө мастеруудтайгаа хэлэлцлээ10 сар 13. 18:03С.Эрдэнэ: Сайдаар ажиллах УИХ-ын гишүүн давхар цалин авахгүй гэдэг чинь шинэ зүйл биш10 сар 13. 14:45Р.Бурмааг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татлаа10 сар 13. 11:15Архины хамраалтай зургаан өвчтөн тутмын нэг нь залуучууд10 сар 13. 10:45Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд10 сар 13. 10:42З.Энхболд, мартагдсан Уянга болон түүний нөхөрт таалагдахгүй байна гэдэг У.Хүрэлсүх сангийн сайдад хамгийн зөв сонголт хийсэн гэсэн үг10 сар 13. 10:29АТГ-аас шинэ сайд нарыг ашиг сонирхлын зөрчилгүй гэлээ10 сар 13. 10:00У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно10 сар 13. 8:50Улаанбаатар хотод 1 хэм дулаан байна10 сар 13. 8:32Тэнгэрийн бүсгүй10 сар 12. 15:41

Э.Бат-Ирээдүй: Хагалгаа хийсэн ч эрүүн дэх төмрийг аваагүйг жилийн дараа мэдсэн

/8-р сарын 10/  -  9 цаг 42 минут

-НАДАД ХУУРАМЧ ХАГАЛГАА ХИЙСЭН НЬ БАРИМТААР НОТЛОГДСОН-

Эмчийн буруутай үйлдлийн улмаас хоёр жилийн хугацаанд эрүүл мэндээрээ хохирсон иргэн Э.Бат-Ирээдүй манай сайтад хандлаа. Тэрбээр өнгөрсөн 2013 оны аравдугаар сард ГССҮТ-ийн Баасанжав эмчээр эрүү бэхлэх хагалгаа хийлгэж, эрүүндээ төмөр хадуулжээ. Хагалгааны улмаас жилийн дараагаас эрүү нь хүчтэй өвдөж, тус эмнэлэгт очиход хагалгаа хийсэн эмч нь “Монгол Хьюнда” эмнэлэгт шилжсэн байсан аж. Эмч нарын зөвлөснөөр, хагалгаа хийсэн эмч Баасанжавтай очиж уулзан, улмаар эрүү нүүрний төмөр буюу ялтас авахуулах хагалгаанд тус эмнэлэгт орсон байна.

Хагалгааны төлбөр нийтдээ нэг сая төгрөг болсон бөгөөд хагалгааны дараа Баасанжав эмч “Эрүүнээс чинь төмрийг авчихлаа, одоо зүгээр” гээд түүнийг эмнэлгээс гаргажээ. Түүнээс хойш жилийн дараа хохирогч Э.Бат-Ирээдүйн биед зовиур илэрч, дахин рентген зураг авахуулахад хагалгаагаар эрүүн дэх төмрийг нь аваагүй болох нь тодорхой болсон байна. Энэ тухайгаа Баасанжав эмч дээр очиж хэлэхэд “Маргааш хүрээд ир, аваад өгье, асуудал биш” хэмээн хэлжээ.

Иргэн Э.Бат-Ирээдүй “Монгол Хьюнда” эмнэлгийн эмч Баасанжавыг хуурамч хагалгаа хийж, эрүүл мэндээр нь хоёр жил хохироосон хэмээн үзэж, хариуцлага тооцуулахаар бүх газарт өргөдөл гаргаж, асуудлаа шийдүүлэхээ илэрхийлэв. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

-БИ БААСАНЖАВ ЭМЧИД ҮНЭХЭЭР ИХ ГОМДОЛТОЙ БАЙНА-

-Хагалгаа хийсэн ч эрүүн дэх төмрийг чинь аваагүйг жилийн дараа мэджээ. Яг юу болсон талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Би 2013 онд эрүүндээ гэмтэл авч, ГССҮТ-ийн эмч Баасанжавд үзүүлэхэд “Хугарсан байна” гээд, эрүү бэхлэх хагалгаа хийлгэж байсан юм. Дараа нь 2015 оны арван сард “Эрүү их өвдөж байна. Төмрийг нь авахуулмаар байна, яах вэ” гээд тус эмнэлэг дээр очсон. Гэтэл ГССҮТ-ийн эрүү, нүүрний эмч солигдсон байсан. Эмч нь намайг үзээд “Баасанжав эмчээр хагалгаа хийлгэсэн бол тэр эмчээрээ авахуулах хэрэгтэй. Одоо “Монгол Хьюнда” эмнэлэгт ажиллаж байгаа” гэж хэлсэн. Тэр хүн л хийсэн хагалгаа юм чинь тэр хүн л авна гэсэн сонин юм ярьсан. “Монгол Хьюнда” гэх эмнэлэгт очиж, Баасанжав эмчтэй уулзсан юм. Гэтэл “Манайх БНСУ-ын хөрөнгө оруулалттай их сайн эмнэлэг. Хагалгааны төлбөр нийтдээ нэг сая орчим болно. Наад төмрийг чинь авахад асуудалгүй” гэж хэлсэн. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хагалгаа хийж, одоо ямар ч асуудалгүй гээд бичиж өгч байсан. Надад хэлэхдээ “Одоо зовиур байхгүй болно” гэсэн. Гэтэл жилийн дараагаас зовиурлаад, шүдээ зууж ярих, эрүү уруул хэсгээр зовиурлаж эхлэхээр нь зураг авахуултал авсан гээд байсан төмөр нь тэр чигтээ байж байсан.

-Та зургаа авахуулаад Баасанжав эмч дээр дахин очиж үзүүлсэн үү?

-Үзүүлсэн. Би яг 14 хоногийн өмнө ГССҮТ-д авахуулсан зургаа аваад Баасанжав эмч дээр очсон. Гэтэл өөрөө үзчихээд гайхаад “Сонин юм даа, аваагүй юм байх даа” гэж байсан. Тэгээд “Өө аваагүй юм байна. Тэгээд авахуулмаар байвал маргааш хүрээд ир л дээ. Асуудал байхгүй шүү дээ. Хэрэв авахуулахгүй гэвэл өөрт чинь ямар ч зовиур байхгүй” гэсэн.

-Анх хагалгаа хийхдээ эрүүнийхээ төмрийг авахуулчихвал ямар ч зовиургүй болно гэж хэлсэн гэсэн. Тийм үү?

-Тийм. Тухайн үедээ төмрөө авахуулчихвал ямар ч өвдөх зовиургүй болно гэсэн. Тэгэхээр нь би “Та чинь яг жилийн өмнө энэ төмрийг авахуулах юм бол зүгээр болно гэж байсан шүү дээ. Одоо болохоор шал өөр юм яриад байх юм” гэсэн. Тэгсэн “Наадах эрүүн дэх төмөр чинь ямар ч асуудал байхгүй” гэсэн. Би хоёр удаа энэ хагалгааг хийлгэх гэж бүтэн биеийн мэдээ алдуулалт (наркоз)-д орсон. Одоо хүний нэр, утас огт цээжлэхгүй, их мартамхай болсон. Их хортой юм байна. Тэр эмч зургаа аваад очиход үл тоосон шинжтэй байсан. Би “Эмч ээ, таньд их гомдож байна. Та яагаад хагалгаа хийснийхээ дараа төмөр аваагүй байж авсан гэж худлаа ярьсан юм бэ” гэж асуусан. Эмч “Гомдол байлгүй яах вэ, ийм юм болсон юм чинь” гэсэн. Өөрөө тэр эмнэлгийн дарга нь юм байна лээ.

-ЧИНИЙ ЭРҮҮНД ДӨРВӨН ТӨМӨР БООЛТ БАЙСНЫ ХОЁРЫГ НЬ АВСАН БАЙНА ГЭСЭН-

-Хагалгааны дараа танд яг юу гэж хэлсэн бэ?

-Одоо төмөр байхгүй болсон шүү. Одоо ямар ч зовиур байхгүй гэхээр нь би бүтэн жил төмрөө авахуулчихсан гээд л бодоод яваад байсан. Гэтэл аваагүй байхаар нь үнэхээр их гайхсан. Тэгээд “Та яагаад аваагүй байж авсан гээд байгаа юм бэ” гэхээр “Чиний эрүүнд дөрвөн төмөр боолт байсны хоёрыг нь авсан байна” гээд байгаа юм. Тэгэхээр нь би “Эмч ээ, би төмөр боолт авахуулах хагалгаа хийлгээгүй. Эрүүгээ хадуулсан бэхэлгээ ялтсан төмрийг авахуулах хагалгаа хийлгэсэн шүү дээ” гэсэн. Өөрөө надад хэлэхдээ “Энэ эрүүгээ хадуулсан төмөр ялтсаа авахуулвал зууж ярих, өвдөх зэрэг зовиур байхгүй болно” гэсэн шүү дээ. “Та яагаад ялтас бэхэлгээг нь аваагүй зөвхөн боолтыг нь авсан юм бэ” гэхээр “Тухайн үедээ болоогүй юм байлгүй” гээд байгаа юм. Би эрүүндээ байгаа ялтсан төмрийг авахуулах гэж мөнгөө төлж, хагалгаанд орсон шүү дээ. Тухайн үед үнэхээр аваагүй байсан юм бол аваагүй шүү гэж хэлэх ёстой байсан биз дээ. Хэрэв болохгүй байсан юм бол би хагалгаа хийлгэхгүй байсан. Харин одоо болохоор “Хагалгаа хийлгэж, наад төмрөө авахуулахгүй байсан ч болно” гээд байгаа юм. Хагалгаа хийх үедээ авахуулахгүй бол болохгүй гэж өөрөө хэлж байсан.

-ХАРИУЦЛАГА ТООЦОХ БҮХ ГАЗАРТ ӨРГӨДӨЛ ӨГНӨ-

-Одоо таны биед ямар зовиур илэрч байгаа вэ?

-Одоо шүдээ зууж ярихгүй бол ярьж чадахгүй байна. Мөн уруул, эрүү өвчтэй байгаа. Үнэхээр дургүй хүрч байна. Хүний эрүүл мэндээр ингэж тоглож болдог юм уу? Би хэрэв зургаа авахуулаагүй бол мэдэхгүй явах байсан байгаа юм. Одоо тэр эмнэлэг дээр дахиж очиж, тэр эмчид үзүүлэхгүй. Тухайн үедээ хагалгаа хийлгэсэн өвчтөний түүх дээрээ ялтсан төмрөө аваагүй гэж бичсэн байсан. Яагаад надад аваагүй талаар хэлээгүй юм бол гэж гайхаж байна. Баасанжав эмч “Би чамайг санаж байна. Гэхдээ хагалгаа хийхдээ аваагүй юм байх даа, санахгүй байна” гэж хэлээд байгаа юм.

-Та энэ талаархи гомдлоо холбогдох байгууллагуудад гаргасан уу?

-Хараахан гаргаж амжаагүй байна. Гэхдээ би холбогдох байгууллага болох ЭМЯ, НЭМГ-аас эхлээд бүгдэд нь хандаж, өргөдөл гомдлоо өгнө. Надад одоо бүх баримт байна. Явах газраар бүгдээр нь явна. Би ганц л юман дээр гайхаад байгаа юм. Тухайн үед энэ төмрийг авахгүй бол болохгүй гэхээр нь би хагалгаа хийлгэсэн шүү дээ. Гэтэл одоо очоод та аваагүй байна гэхээр авах шаардлагагүй гээд байгаа юм. Анх энэ төмрийг тавьж, хагалгаа хийсэн хүн нь Баасанжав эмч шүү дээ. Энэ хүн л хариуцлага хүлээх хэрэгтэй. Одоо очоод уулзахаар эсрэг юм яриад байгаа юм. Би “Монгол Хьюнда” эмнэлгээс гараад Баянгол дүүргийн иргэдийн гомдол хүлээж авах төвд хандсан. Гэтэл тэр газраас тэр эмнэлэг рүү залгаад юм тодруулах гэсэн юм гэхээр утсыг нь өгөхгүй, ирж уулз гээд уурлаж байсан. Би одоо холбогдох бүх газраар явна. Би Баасанжав эмчид хэлэх үг олдохгүй, “Та тун өөдгүй хүн юм даа, хүнээр ингэж тоглож байдаг” гэж хэлээд л гарсан.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.