Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 2017 оны ДАШТ Герман улсын Хамбург хотод болно. Энэ удаагийн ДАШТ-д оролцохоор Монголын Боксын Үндэсний Шигшээ багийн тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. МУГД Д.Батсүрэнгийн удирдлага дор 48 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 64-кг-д Б.Чинзориг, 60 кг-д МУГТ Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
Манай тамирчид наймдугаар сарын 25 наас 9 дүгээр сарын 02 өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх олон улсын хамтарсан бэлтгэлдээ орлоо.
-Герман улсын Франкфурт хотын ойролцоох бэлтгэлийн төв-.