Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа2 цаг 24 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ3 цаг 24 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 4 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав4 цаг 22 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ4 цаг 47 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

Ж.Барамсай: Наадмын тухай дурсамж

/8-р сарын 9/  -  9 цаг 29 минут

Наадмын анхны өдөр их насны морь харах л сайхан байдаг даа. "Морь бариачид мордоорой" гэж бүдүүн дуутай хүн цагаан хоолойгоор зарлах дуунаар бид хурдан морь барьдаг бор толгой өөд давхилаа. Хүмүүс дурандаж байна. Багадаа би морийг нь унаж байсан Данаа өвгөний дэргэд очлоо.

Данаа гуай чичрээд дурангаа барьж чадахгүй хоёр талаасаа хоёр дүүгээрээ бариулан дурандаж байснаа "Нүд бүрэлзээд харж чадахгүй байна. Алив та нар хараад өгөөч! Миний загалын харайлт мөн шиг байх юм. Гэтэл хүүхдийнх нь цамц биш юм уу даа? Манай хүн чинь ямар цамцтай явлаа даа" гэж хоолой нь хоржигнон надад дурангаа өглөө. Дурангийн хараанд, хэдэн жил би наадамд унаж бариа дөхөөд ирэнгүүт дэлэнд нь хацраа наан, гийнгоолж ташуураа хий эргүүлэх агшинд зэрэгцэж явсан мориноосоо шидсэн чулуу шиг тасарч, нумлан харайсаар наадмын магнайг авдаг загал морь дүрээрээ.-"Мөн байна" гэж би хашгирав.Данаа гуай дахин дурандах гэж их хөглөлөө. Тэр нүдээ арчаад дурангаа надад өгөхдөө "Ард нь нэг бараан зүсмийн морь мөн ч ширүүн явна даа" гэв. Би дуранг аваад харвал нээрэн бараан морь, загалын сүүлийг дэрлэн ойртож ирснээ зуузай холбов. Морьд барианд ойртлоо.Дурандах ч хэрэг алга. Бид ч мордов. Намайг "За одоо л тавьдаг цаг даа" гэж үглэн эмээл дээрээ тогтож чадахгүй хавчигнаж байтал өнөөх бараан морины хүүхэд буруу тал уруугаа ойчих нь уу гэлтэй гуйван "Түүг" хэмээн цангинаад жолоогоо султгатал хээр морь суга үсрэн төөлж байгаа мэт эвхрэн сунасаар түрүүлж ирэв. Түрүү морь луу хүмүүс хошууран давхицгаав. Загал удаа нь оров. Сургийг нь сонсвол зэргэлдээ сумын морь түрүүлжээ. Данаа гуайн дэргэд нутгийн хүмүүс ирж "Хүүхэд нь гэнэдчихлээ" гэж билээ.Наадмын хоёр дахь өдөр би бөх харж асар хавьцаа сууснаа босч гадуур гарч хурдан морины майхан хэсч явсаар ирвэл сүүлчийн дөрвөн бөх үлджээ. Миний хажууд суусан өвгөн "Баруун аймгийн тууварчин юм гэнэ. Ээ дээ бас сайхан хүү! Мөн ч өнгөтэй байна даа. Дандар заан яадаг л бол?..." гэлээ. Би хэрэгт дурлаж "Аль вэ?" хэмээн асуувал "Тэр тэр! За аваад явчихлаа. Тэр давж байгаа залуу" гэлээ. Өнөөх тууварчин үзүүрт үлдлээ. Би хөлийн цэцийн асарт очиж тууварчин эрийг харахаар явав. "Одоо Дандар заантай үзүүр булаацалдана. Дандарыг давчихаасай" гэж бодсондоо тийшээ яваа юм шүү дээ. Нар салхинд онгож гандсан цагаан цэнхэр тэрлэгтэй өвгөний дэргэд аавын минь барьдаг зандан суман ташуур шиг гөлчийсөн хүрэн биетэй өндөр чацтай, гол шиг сайхан залуу ташаа тулан зогсож байна. Ёстой цахиур Төмөр л ийм эр байсан байх даа гэсэн бодол намайг эзэмдэв. Төдөлгүй үзүүрийн хоёр бөх гарлаа. Наадмын дэвжээ тэр аяараа, гадны хүнд бөхөө алдаж яасан ч болохгүй хэмээн Дандарт итгэл хүлээлгэж байв. Тэр хоёр барилцаж авлаа. Дандар тууварчны баруун хөлийг тэвэрч авахад наадамчид уухай хашгиран өндийв. Би ганцаараа харамсан бостол "миний" бөх дотуур дэгээ ороон ганцхан эргээд Дандарыг даван өөр дээгүүр нь давж унав.-"Хайн, хайн" гэж хашгирах түмэн хүний дунд:-"Дандар гуай унасан, унасан" гэж байдгаараа хашгирах миний дуу надад л сонсдож байв.Дандар заан тахимаа өгөхгүй ханхалзана.Хоёр засуул хөлийн цэцийн асар луу халбаганан гүйв. Дахин барилдах боллоо. Зүрх минь бөмбөртөл чичрэн би өөрөө барилдах гэж байгаа мэт догдлон байв. Миний хажууд ромбо зүүсэн хоёр залуу "Наадах нь уул нь унасан шүү дээ" гэхээр нь "Яг тийм унасан" гэж хэлэв. Дахин бөөн уухай хашгирав. Харвал хоёр бөх хоёулаа босч байна. Дандар дэвсээр туг тойроод тахимаа авах гэтэл тууварчин эр толгой сэгсрээд гол асрын зүг нэг юм хэлснээ шуудхан наашаа алхчихав. Дэвжээний гол уруу наадамчид хошууран ороход би ганцаараа тууварчин эр, өвгөн хоёрын араас даган хашаанаас гарлаа.Надад харамсах сэтгэл төрж мориндоо мордон тэдний дэргэд очив. Тууварчин эрийн царай хүрлийн зодог шуудгаа бүсэлж байна. Би зориглож "Та уул нь давсан шүү дээ" гэвэл тэр намайг гайхан харснаа "Чи энэ нутгийн хүү юү?" гэв. Би дуугүй толгой дохив. Тэр уртаар санаа алдсанаа "За яахав, замын хүзүү урт. Ах нь тууврын замд олон газар барилдсан хүн. Зарим газар ингэж нутгархах удаа гардаг юм даа. Үнэн юм үнэнээрээ. Хойтон ирж даагаа нэхнэ ээ?" гээд хар голтой бүдүүн халиун мориндоо хавхийтэл мордоод "За, дүү минь баяртай" гэснээ:-"Хатираад байх уу Аниа" гэж хажуу дахь өвгөндөө хэлээд, оройн нарны улбар туяан доогуур тууварчин эр дөмөлзтөл хатируулан одоход сэтгэлд минь "үнэн юм үнэнээрээ" гэсэн сайхан үг шингэн шингэсээр уусч билээ.

                                                                                                           МЗЭ-ийн шагналт, зохиолч Ж.Барамсай



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.191.226Зочин   • 2017, 8 сарын 29. 22 цаг 38 минут

ёстой сайхан өгүүлэл байна. бөөн улс төрийн хэрүүлийн хажуугар нар мандах шиг боллоо. сайн зохиолч байж дээ.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.