Шинэ мэдээ

Эрдэнэт үйлдвэр зардлыг бууруулж өөрийн өртгийг багасгана9 сар 26. 10:00Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд ХЭБЭА-н сургалтыг зохион байгууллаа9 сар 26. 9:30Д.Галбаатар : Эрдэнэт үйлдвэр хариуцлагатай, найдвартай ажиллаж байна9 сар 24. 12:11“Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэхэд баялаг туршлагатай мэргэжилтэн чухал9 сар 24. 11:19У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш9 сар 23. 11:57Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ9 сар 22. 11:38МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 22. 11:06МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу9 сар 22. 11:02Үйлчилгээний байгууллагын хүн бүр заавал үзээрэй9 сар 22. 9:40УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс МАН-ын журмын нөхдөдөө илгээх захидал9 сар 22. 9:35Залуу дуучин Н.Ундралын шинэ уран бүтээл "Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх"9 сар 21. 16:44НИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан дэмжигдэх магадлал бусдаасаа өндөр9 сар 21. 11:19“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо9 сар 21. 10:27"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт9 сар 21. 10:09Мэдэгдэл9 сар 21. 9:56Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн асуудлаар АТГ-т дуудагдсан9 сар 20. 18:35Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй9 сар 20. 17:16Худалдаачид өлсөглөн зарлана гэдгээ мэдэгдлээ9 сар 20. 13:25Хараагүйчүүдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа9 сар 20. 12:44Мордохын хазгай9 сар 20. 10:44Ж.Эрдэнэбатын Засгийн газар ба үр дагавар9 сар 20. 10:39УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр АТГ-т дуудагджээ9 сар 20. 9:15Ерөнхий сайдад яригдаж байгаа "Хүрэл"-үүдийг тунгаавал...9 сар 19. 11:43НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ9 сар 19. 11:37Микро автобус осолдож долоон хүн гэмтжээ9 сар 19. 11:33Шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцогчдын бүртгэл эхэллээ9 сар 19. 11:20Улсын чанартай замыг байнгын хяналттай болгов9 сар 19. 10:33Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй9 сар 19. 9:30Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна9 сар 19. 9:00“Шөнийн бороо” дуу 60 жилийн дараа дахин дуулагдлаа9 сар 18. 17:15

Өгүүллэг: Аав

/8-р сарын 8/  -  10 цаг 18 минут

Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм.

Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг. Унтаж тайвшрахын аргагүй айдас намайг хучаастай. Манайхны эрсийг анд явсны өдөр авга эгч надад, “Аав чинь өглөө мордохынхоо өмнө хонины толгойн ар шил идээд байсан. Лав дайсантай тааралдаа даа. Шил идэхээр дайсантай тааралддаг юм” гэж ярьсан юм л даа. Ишиг хөгнөж дөнгөдөггүй явсан нялзрай насны ой тойнд зургаас үзсэн хилэнт бурхдын дүр тодорч, тэр гэхийн аргагүй дайсны тухай төсөөлөл бодол мөстүүлж байлаа. Сэтгэлийг минь аймшгаар бүрхүүлж орхисон авга эгч амгалан унтана. Аавыгаа дайсантай тааралдан айн сандарч яваа гэж бодохоос харанхуйд ч гэсэн гараад бүхнээс хайртай аавыгаа эрмээр санагдана. Одоохон ороод ирнэ дээ гэж өөрийгөө тайтгаруулахыг оролдоно. Энэ цаг хугацаа надад юутай ч жишимгүй урт, хэцүү байв. Мянганаас урт мөчлөгийг намайг туулуулан байж аав ирсэн. Тэд чонотой тааралдсан гэнээ. Аав чинь буудаад алдчихаж. Өвөө, “Тийм сайн буутай байж алдаж л байдаг. Аав чинь муу эр юмаа” гээд намайг тавлаж билээ. Гэвч би тухайн үед чоно хэмээх тэрхүү тэнгэрлиг амьтныг аавын бууны сум онож унагаачихсан байлаа ч гэсэн түүнтэй зүйрлэхгүй илүүгээр ганцхан зүйлд хязгааргүй баярласан юм. Тэр бол аавыгаа үзэж, айдсаас ангижирсан минь.

Гүн шөнө “Миний хүү аавыгаа их хүлээв үү” гээд оддын дор сунайсан аавынхаа энгэрт би асаад чимээгүй мэгшсэн минь юу, юунаас илүү амттай нулимс байсан билээ. Аав бид хоёрын баяртай уулзсаныг тэмдэглэх шинэ өглөө эхлэхэд дахиад таван цаг дутуу байсан даа, тэгэхэд. Энэ явдлаас хойш хорин жилийн дараа би хамгийн сүүлчийн удаа айсан юм. Аав маань эдгэхийн аргагүй өвчинд нэрвэгдсэнийг бид мэдэж байв. Өвчнийхөө урхагшлаас хөлний нь эд эс гэмтсэн аав хэвтэрт ороод удлаа. Түүний бие бүхэлдээ өвчинд нэрмэгдэж тарчлан зовж байв. Тавьхан насны босго шүргэж яваа аавын маань нүд, сэтгэл хоёр тэр бүх зовлонгийн өмнө сөгдөөгүй билээ. Амьдралд үлдэх гэж зүтгэсэн шаналант тавь дахь хоногийнхоо орой намайг дуудлаа. Сайхан хар нүднээс нь өөр зүйл аавд маань үлдсэнгүй. Надад хэллээ, “Аав нь тавин жил амьдарлаа. Зууны тал шүү дээ, хүү минь. Сайхан насаллаа. Хүний жам ёс доо. Аавынх нь явах цаг болж. Ээж, дүү нарыгаа чи харж явах үүрэгтэй” гэж хэлээд уйлахгүй байхыг зөвлөж билээ. Өглөөн нар мандаж байхад аав үүрд унтлаа. Зовж, шаналсан өдрүүдэд нэг ч удаа ёолоогүй аавынхаа хөрөн буй цогцсын дэргэд магнайг нь түшиж зогсохдоо би сүүлчийн айдсаа гээсэн юм. Аавыгаа алдахгүй юмсан гэсэн айдас тийн бүрмөсөн сарнисан. Зовлонг даван туулах хатуужил хүний ноён нурууг илчилдэг гэдэг. Аав минь зовлонгийн өмнө сөхрөлгүй, бусдыг өөртэйгөө нийтгэж шархируулалгүй явж одсоон. Ингээд амьдрал дээр би ээж, дүү нартайгаа үлдсэн юм. Одоо надад айх шалтгаан, эмээх зовлон байхгүй гэж боддог. Тийн хэцүүг туулсан болохоор гагцхүү сайхан амьдрал л намайг хүлээж байгаа гэж итгэдэг. “Амьдралдаа” хэмээн эхэнд өчсөний тухайд бол би үнэндээ хэнз, нялх. Гэхдээ амьдралын, айдсын өмнө нас хэнздэх шалтаг байх ёсгүй санагдана. Аав маань надаас явсаар, аавыгаа мөнхөд үдсэнээс хойш хоёр дахь намрын хяруу Алтайн хярд цантаж байнам. Бас миний амьдралын ухаарлын хоёр дахь намрын бороо над дээр төрсөн өдрөөр минь оров. Хэзээ ч ирэхгүйг нь мэдсээр хүлээдэг аавыгаа зүүдэндээ үздэг сэтгэлийг минь аргадаж, бөөцийлснийх болов уу. Орчлон дээр амьд явсан аавыгаа тэнгэрт хальсны нь дараа зүүдээ манаж уулзах л тавилан ноогддог юм байна, бидэнд. Аавыгаа амьдад нь үнсүүлж яв, үнсч яв та нар минь. Хамтдаа авахуулсан нэг сайхан зураг бий сэн билүү гэж санацгаагаарай. Байдаггүй л юм билээ шүү.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.61ХҮҮ НЬ   • 8 сарын 8. 12 цаг 22 минут

САЙХАН БИЧЖЭЭ , ХААЯА НУЛИМАС ГАРГАХ Ч ЗҮГЭЭР ЮМ ЯГ ОДОО БИ УЙЛЖ БАЙНА

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.