Шинэ мэдээ

Алдах эрхгүй хүн3 цаг 48 минутын өмнөКриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07

Өөрийн зөв

/8-р сарын 8/  -  9 цаг 36 минут
 

Өөрийн бодол өөртөө зөв гэж үг байдаг. Үүнийг "Өөрийн бодол зөвхөн өөртөө зөв" гэж бичвэл илүү зөв болох байх. Учир нь хүн өөрийн бодлыг өөрөөсөө гарч байна гэж бодоод энэ бодлын агуулгад итгэвэл жинхэнэ үнэн зөв зүйлээс хазайж эхэлдэг байна. Хүн өөрөө үүнийгээ анзаарч чаддаггүй нь энэ бодолд бүрэн итгэснийх байдаг. Харин жинхэнэ үнэн зөв зүйлээс хүн өөрийгөө хазайж байгаагаа өөрөө мэдэх нэг арга байдгийг олж мэдвэл энэ аргаар өөрийгөө зөв чиглүүлж болдог. Хэрвээ та ямар нэг зүйлийг шүүмжлэх хэрэгцээ шаардлага өөрт байгааг анзаарвал энэ хэрэгцээ хаанаас гарч байгааг мэдэх гэж хичээгээрэй. Хэрэв та зөв олсон бол энэ нь таны нэг бодол гэж олох байх. Энэ бодлоор та өөрийгөө төлөөлж андуурдаг ба энэ бодол нь бусдыг буруутган шүүмжлэх замаар өөрийгөө зөв гэж өөрт тань батлан итгүүлэхийг хичээдэг бодол юм. Бусдыг буруу гэж батлах замаар өөрийгөө зөв болгодог энэ шууд биш нэгэн уран аргаар энэ бодол биднийг өөртөө итгүүлж чаддаг байна. Үнэндээ үнэн зөв зүйлд ямар нэг баталгаа хэрэггүй байдаг гэдгийг энэ бодол мэддэггүй. Бусдыг хэр их буруутгаж чадна тэр хэмжээгээр энэ бодол биднийг өөртөө итгүүлж чаддаг. Бид энэ бодолд итгэх бүр өөрийгөө зөв гэж илтгэдэг. Тиймээс хүн жинхэнэ үнэн зөв зүйлээс хэр хазайж байгаагаа бусдыг хэр их буруутган шүүмжилж бас өөрийгөө хэр их зөв гэж бодож байгаа эсэхээр хянах замаар өөрийгөө зөв чиглүүлж болдог. Тэгвэл энэ жинхэнэ үнэн зөв зүйл гэж юу вэ? Энэ бол амьдрал юм. Та өөрөө бас амьдрал учраас таны зөв зам бол энэ амьдрал байх учиртай. Та амьдралтай хамт нэг чиглэлд амьдарч чадаж байвал та өөрийн зөв гэдгээ байнга мэддэг учраас хэнд ч үүнийг батлах шаарддаггүй байдаг. Харин хүн амьдралын энэ чиглэлээс хазайх үед өөрийгөө зөв эсэхээ мэддэггүй учраас өөрийн бодолд итгэл олохыг хичээж байдаг. Өөрийн бодлыг зөв гэж батлах байнгын хэрэгцээ нь бусдын буруу байгаагаар хангагддаг гэж хэлж болно. Мэдээж хүн буруу байж болно. Үүнийг нь өөрийнхөө тусын тулд биш харин тэр хүний тусын тулд буруутган шүүмжлэхгүйгээр ойлгуулан хэлж болох юм. Бурууг зөвхөн өөрөө зөв байх шаардлагын улмаас эрж олж байвал энэ нь тэр хүн амьдралын чиглэлээс хазайсан байгааг харуулдаг учраас тэр хүнийг бас буруутгахгүй харин өөрт нь үүнийг ойлгуулан хэлж туслах замаар хандах нь та өөрөө амьдралын замаас хазайхгүй байхад тустай байдаг. Амьдрал бидний нүдэнд зөв болон буруу зүйлс мэтээр харагддаг боловч бид аль хэсгийг нь илүү харж байгаа нь аль хэсэгт нь бид илүү амьдарч байгааг харуулдаг байна. Хүн зөвхөн бурууг хайж байвал тэр хүний амьдрал мөн буруу байгаагийнх байдаг учраас тэр хүн өөрийгөө зөвтгөн чиглүүлэх арга мөн хайж байгаагийнх байдаг. Харин жинхэнэ үнэн зөв чиглэлд байгаа хүн буруу зүйлсийг мэдсэн ч энэ нь бидний бодлоор дамжин буруу мэт ойлгогдож байгаа гэдгийг мэддэг учраас энэ бодолд итгэдэггүй бөгөөд үүнийг буруутгах шаардлага болон хэрэгцээ өөрт үүсгэдэггүй. Учир нь хүн амьдралын урсгал буюу чиглэлд нэг болсон үед жинхэнэ үнэн зөв яваагаа байнга мэдэрч чаддаг. Энэ жинхэнэ үнэн зөв зүйлд баталгаа хэрэггүй гэдгийг мэддэг тул бусдаас ирэх буруутгал болон шүүмжлэлд зөв хандаж мөн чаддаг. Шүүмжлэлд зөв хандах гэдэг нь тэр хүн бусдын буруутгаж байгаа бодлоор өөрийгөө төлөөлөн ойлгодоггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямар нэг бодол буруу болох нь тэр хүн өөрөө буруудах биш харин буруутгаж байгаа хүн өөрөө буруутай байгааг ойлгож чаддаг гэсэн үг юм. Тиймээс ямар ч зүйлд буруутан болохоос айлгүй "буруу"-гаа хүлээж чаддаг. Харин өөрийгөө хамгаалан тэмцвэл тухайн зүйлийн хүч улам ихэсдэг учраас тэр хүн ингэснээр амьдралын урсгалыг сөрөх болно гэдгээ ухаарсан байдаг болохоор тэр хүчийг өөр зүйл рүү чиглүүлж бас чаддаг. Байнга зөв байх хэрэгцээ өөрт байгаа эсэхийг хянан мэдэх замаар өөрийгөө амьдралын урсгалд зөв чиглүүлэх нь хүн зөв амьдарч сурах, түүнчлэн жинхэнэ үнэн зөв байх ухааныг олдог. Бусдыг шүүмжлэх хэрэгцээ шаардлага өөрт байгаа эсэхийг мэдэх замаар өөрийгөө амьдралын урсгалаас хэр хазайснаа хэмжиж сурах нь хүн өөрийгөө амьдралд зөв чиглүүлэх нэгэн ухаан болдог. Хүн жинхэнэ үнэн зөвөөс хазайх тэр гол шалтгаан нь болох өөрийн бодол болон энэ бодолдоо итгэх итгэл нь биднийг үнэндээ хууран мэхэлдэг байна. Энэ хууран мэхлэлд автахгүй байхын тулд хүн өөрийгөө өөрийн бодлоор төлөөлөн ойлгохгүй байх нь хамгийн чухал юм.

Батболд Дашзэвэг



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.