Шинэ мэдээ

Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй7 цаг 12 минутын өмнөЕгипет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ9 цаг 16 минутын өмнөАмерикийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40Япон-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах арга замыг эрэлхийлнэ5 сар 14. 9:43Венесуэл, Ираны асуудал ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцэх гол асуудал болно5 сар 14. 9:28Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 11:02“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 18.6 мянган хүн оролцжээ5 сар 13. 10:17АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москва, Сочи хотуудад айлчилна5 сар 13. 9:39Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад зориулсан 1.5 тэрбум ам.долларыг шилжүүлнэ5 сар 13. 9:38Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 16:24

Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ

/8-р сарын 8/  -  9 цаг 17 минут

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын багийнхан 8 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн 9 суманд хийхээр болж, хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.07) Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхлүүллээ.

Хэлэлцүүлэгт тус аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид болон сум, багийн иргэд зэрэг 180 гаруй хүн хамрагдав.

          Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэлсэн үгэндээ, “Аливаа улс орны Үндсэн хууль бол тухайн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болж, үндэсний түүх соёл, уламжлалаа хамгаалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт амжилтыг хүндэтгэн, улс орноо хөгжүүлэх үндэс суурь нь болж байдаг. Тиймээс Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд ард нийтээрээ хэлэлцүүлж, улсын өнөө ба ирээдүйг төсөөлөн нухацтай хандах нь зүйн хэрэг мөн” гэлээ.

           

      Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх С.Доржханд, Үндсэн хууль судлаач, Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар төслийн талаарх танилцуулгыг хийсэн юм.

      Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, уг төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн иргэн Д.Хүүхэнхүү “Үндсэн хууль батлагдаж байсан тухайн үед газар доорхи баялгаа ашигладаггүй, уул уурхайн олон компаниуд үйл ажиллагаа эрхэлдэггүй байсан. Уул уурхайг даган орж ирсэн хөгжил дэвшлийг бид зөв зүйтэй ашиглах ёстой. 25 жил мөрдөгдсөн Үндсэн хууль маань улс орныхоо хөгжлийг бас даган хөгжих хэрэгтэй” гэсэн бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Л.Өлзийнэмэх “2000 оны УИХ-ын сонгуулийн дараа Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлт засаглал хуваах онол, гүйцэтгэх, хууль тогтоох засаглалыг алдагдуулсан гэдэгтэй санал нийлдэг. Энэ удаагийн Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр засаглал хуваах онолыг бодитоор хэрэгжүүлж, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь танхимаа өөрөө бүрдүүлдэг байхыг дэмжиж байна” гэлээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хууль тогтоох эрх мэдэл бүхий Улсын Их Хурал нь Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрын тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, алдаа гаргавал хариуцлагаа хүлээдэг зарчмыг бүрдүүлэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх болон шүүгч хараат бусаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан шийдвэр гаргах боломжийг илүү сайн бүрдүүлэх алхмыг л хийх ёстойг иргэд хэлж байлаа.

 Хэлэлцүүлгийг хааж Цогтцэций сумын Засаг дарга О. Бадарч үг хэлсэн юм. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдаж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.           

 Төслийн хэлэлцүүлэг маргааш Өмнөговь аймгийн Даланзадгад хотод үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.