Шинэ мэдээ

NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07

Ерөнхийлөгч “Сентера гоулд”-ын татвараар алдааны тооллоо эхлүүлэв

/8-р сарын 7/  -  9 цаг 24 минут

Шинэ Ерөнхийлөгч маань ажлаа аваад удаагүй  ч “Сентера гоулд”-ыг анхааралдаа авав. Үнэндээ “Сентера гоулд”-тай хариуцлага, хэм хэмжээ ярих ёстой юу гэвэл тийм. Бусдаас хол давсан эрх дархыг нь эргэн харах цаг болсон уу гэвэл болсон.  Энэ нэр монголчуудын хувьд сайн саар аль ч талаараа танил.  Бороо, одоо Ноён уулын алтны орд Канадын хөрөнгө оруулагч энэ компанийн нэртэй хамт яригддаг.

Сайн талаасаа гэвэл хөдөөгийн зарим сумдад эмнэлгийн машин, тоног төхөөрөмж өгсөн, Нийслэлийн нэгдүгээр амаржих газрын /Өргөө/ 7,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий өргөтгөлийн газрыг байрьж байгуулсан, Сэлэнгэ аймгийн Мандал суманд хамгийн орчин үеийн тоноглол бүхий спортын ордон барихад хөрөнгө мөнгө гаргасан гэхчлэн яригддаг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Замсаг дарга асан  Б.Цээпилдорж: “Манай сум жилд хоёр тэрбум төгрөг босгодог. Үүнээс 300 орчим сая төгрөгийг нь “Бороо гоулд” компани орон нутгийг дэмжиж өгдөг” гэж нэгэн ярилцлагадаа онцолж байсан удаатай. Түүнчлэн Монгол улсын шилдэг татвар төлөгч болж байсан удаа ч бий.  

Саар талаасаа гэвэл мөн л татвартай холбоотой маргаан, таагүй  мэдээлэл явдаг нь үнэн.  Яг үнэндээ бол энэ компанийг тэд биш бид өөрсдөө анхнаас нь “эрхлүүлчихсэн” юм билээ. Тодруулбал, анх 1998 онд Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан энэ компани эхний гурван жилд аж ахуйн нэгжийн албан татвараас 100 хувь, дараагийн гурван жилд 50 хувь чөлөөлөгдөж, импорт, экспортын гаалийн татвараа тэглүүлж, дотоодод борлуулсан болон импортын барааны НӨАТ-ыг 10 хувиар төлж байж.

Мөнөөх хариуцлагын тухай асуудал маань ганцхан тоон дээр очоод бүдэрч үнэ цэнэ, үүрэг зорилгоо биелүүлж чадахгүйд хүрч байна гэсэн үг.

Хожим нь 2000 онд хийсэн нэмэлт өөрчлөлтөөр дээрх хөнгөлөлтийг дахин эдлэхээр болсон түүх намтар бий.  Өөрөөр хэлбэл Монголын төр л тэдний толгойг илж байсан хэрэг.  За, энэ бүхэн ч яахав. Тусдаа асуудал. Харин Ерөнхийлөгчийн дээрх 36 сая төгрөгийн татварын асуудлыг энэ удаад тодотгох гэж зорьсон юм.

...Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэдхэн хоногийн өмнө "Сентера гоулд улсад 36 саяын татвар л төлсөн. Үүнийг нягталж шалгах хэрэгтэй”-г хууль хяналтын байгууллагын удирдлагуудад сануулсан билээ. Энэ сануулгыг буруутгах гэсэнгүй. Яагаад гэвэл  зорилго хандлага нь зөв учраас. Хол ойрын хэн ч бай, Монгол газар шороон дээр усыг нь уувал ёсыг нь дагах ёстой. Товчхондоо хууль журмыг нь сахих үүрэгтэй. Энэ хүрээнд л асуудалд хандсан хэрэг.  Гэхдээ харамсалтай нь 36 сая гэдэг бол дэндүү хариуцлаггүй тоо баримт болж, Ерөнхийлөгчийн алдааны тооллыг эхлүүллээ. Ерөнхийлөгчийн үг үйлдэл гэдэг бидний төсөөлдөгөөс өөр. Үнэн зөв, цэгц, хөдөлшгүй баримт дээр тулгуурлаж байх учиртай. Тийм болохоор цээжин бангаар асуудалд хандаж, санаандгүй унагасан үг эргээд эзнээ муухай харагдуулдаг гэмтэй. Ерөнхийлөгчийн 36 сая дээр дөрөөлж цахим орчныг сайн саар үгээр дүүргэж л байна.    

Ингэхээр энэ тоо баримтыг хэн хаанаас гаргаж Ерөнхийлөгчид өгөв гэдэгт анхаарал хандуулах ёстой. Монгол төрийн тэргүүнийг мэдээллээр хангаж, үүрэг хүлээж эрх эдэлж Тамгын газарт нь  ажиллаж байгаа тэр хэн нэг хүний хариуцлага энд эн түрүүнд яригдах учиртай. Төрийн тэргүүний үг гэдэг нэг тоо, нэг таслалаар нарийвчлагдаж байдгийг мэдэхгүй хүн л ингэж асуудалд таамгаар хандсан хэрэг байх.

Мөнөөх ердөө 36 сая төгрөгийн татвар төлсөн гээд байгаа  “Сентера гоулд” компани гэхэд  2011 онд гэхэд л шилдэг татвар төлөгчөөр шалгарч байжээ. Тухайн жилд гэхэд л 4,1 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол  2015 оны байдлаар 36 тэрбум төгрөгийн татвар төлсөн гэх мэдээлэл байгаа юм.  

Ийм байсаар байтал 36 сая төгрөгийн татвар төлсөн гэх мэдээллээр Ерөнхийлөгчийг хангана гэдэг бол төрийн тэргүүний хийж буй ажлын зөв эхлэл хандлагыг буруу тоо баримтаар баллуурдаж байгаа хэрэг.  Одоо тус компанийхан хариуцлага ярихын оронд “үгүй бид жилд багадаа төдөн тэрбумын татвар төлсөн байхад та худлаа тоо баримтаар компанийн нэр хүндийг дотоод гадаадгүй унагалаа” гэхчлэн эргээд бухвал яах билээ.

Мөнөөх хариуцлагын тухай асуудал маань ганцхан тоон дээр очоод бүдэрч үнэ цэнэ, үүрэг зорилгоо биелүүлж чадахгүйд хүрч байна гэсэн үг. Нөгөө талаасаа шинэ Ерөнхийлөгчийн нэр хүндэд ч гэсэн сөргөөр нөлөөлж таарна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.