Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа3 цаг 12 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ4 цаг 12 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 53 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав5 цаг 10 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ5 цаг 35 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв

/8-р сарын 2/  -  14 цаг 58 минут

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт үдээс өмнө Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш 13.00 цагаас 17.00 цагийн хооронд  хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн юм.

 Төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга  Л.Батсайхан хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд хэлэлцүүлэг үндсэндээ 3 үе шаттай зохион байгуулагдана. Аймгийн ИТХ-ын 51 дүгээр тогтоолоор 29 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсэг сумдуудад чиглэл өгсөн. Сумдууд 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгээ байгуулж, сургагч багш нараа бэлтгээд орон нутагтаа хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй.

09 дүгээр сарын 05-ны дотор улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, 09 дүгээр сарын 10-ны дотор саналын дүнг нэгтгэн хүргүүлэх ёстой. Өглөө зохион байгуулагдсан сургалтад 13 хүн үг хэлж, 26 асуудлаар санал, асуулт тавьж, хариулт авсан байгаа. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг нээснийг мэдэгдэж байна” гэв.

 

Хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд өрнөлөө.

Сэдэв тус бүрийн танилцуулгыг Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.

 

Иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авсны дараа саналаа хэллээ. Тухайлбал төсөлд тусгагдсан  Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийг иргэд дэмжиж, тэдний олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин баг, хороо, тосгоны Засаг даргыг хот болон сум, дүүргийн Засаг дарга томилдог байх нь буруу гэсэн санал хэлж байв.

 Энэ үеэр Бат-ширээт сумын иргэн Н.Мэндсайхан, АНУ-ын Үндсэн хуулийг харахад хүчтэй, тогтвортой хууль гэж боддог. Цаашид энэ мэт нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байх уу, эсвэл тогтвортой гар хүрээд байхгүйгээр чамбай Үндсэн хуультай байх уу гэсэн асуудал хөндөгдөж байна. Ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарлах тухай ярьж байна. Үүний оронд Зөвлөлдөх санал асуулга явуулах үеэр хөндөгдөж байсанчлан Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох асуудлыг нэмэх нь чухал байна хэмээгээд түүний саналыг төсөлд тусгах боломжтой, эсэхийг тодруулж байсан юм.

Ингээд асуулт асууж, хариулт авсны дараа оролцогчид саналын хуудас бөглөлөө. Хэлэлцүүлэгт үдээс өмнө болсон сургалтад хамрагдсан хүмүүс дээр аймгийн иргэд нэмэгдэж, нийт 434 хүн оролцлоо.

Иргэдээс гаргасан бүх саналыг нэгтгэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.