Шинэ мэдээ

NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07

2016 онд 31 орны 144 сэтгүүлч амь үрэгджээ

/8-р сарын 1/  -  9 цаг 19 минут

Хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглал хэмээн тодотгодог.  Нэг талаас нэр хүндтэй ч нөгөө талаасаа хүнд хүчир хөдөлмөр.  Амь насанд хамгийн халтай мэргэжлээр сэтгүүлчийн мэргэжлийг нэрлэдэг нь санамсаргүй  биш аж.

Өнгөрөгч амралтын өдөр буюу ням гарагт Оросын  телевизийн сэтгүүлч Сирийн Хомс мужид албан үүргээ гүйцэтгэж байгаа амь насаа алдаж, зураглаач нь шархаджээ.  ОХУ-ын “Russia Today” телевийн Сири дэх сурвалжлагч  “Исламын улс” бүлэглэлийн алан хядагчи д болон Засгийн газрын цэргүүдийн хооронд болсон тулалдааны үеэр амь эрсджээ.

Энэ бол нэг л тохиолдол. Харин том дүнгээр нь авч үзвэл өнгөрөгч 2016 онд дэлхий нийтэд ажил үүргээ гүйцэтгэж явсан  31 улс орны 144 сэтгүүлч амь үрэгджээ. Энэ бол сүүлийн 10 жил дэх хамгийн их  гарз хохирол болж байна.

Женев хотод байрладаг  Press Emblem Campaign  төрийн бус байгууллагын жил тутмын тайланд энэ тоо баримт нийтлэгджээ.

Дэлхийн халуун цэгт болж байгаа үйл явдлыг мэдээлж дамжуулах үүргийнхээ хүрээнд сэтгүүлчид хамгийн халуун цэгт, үйл явдлын өрнөл дунд ажилладаг.  Хэвлэл мэдээллийнхэнд хамгийн халтай газраар Ойрхи Дорнод болон хойд Африкийг нэрлэж байна. Энэ хоёр бүс нутагт өнгөрсөн жил гэхэд 44 сэтгүүлч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алджээ.

Өнгөрсөн жил Иракт 16 сэтгүүлч амь үрэгджээ. Энэ үзүүлэлтээрээ тус улс хэвлэлийнхэнд хамгийн халтай улс орныг тэргүүлж байна.  Түүнчлэн Сирид 14, Афганистанд 12, Мексикт 12, Йеменд 9, ОХУ-д 3, Украинд 2 сэтгүүлч амь үрэгджээ.

Хэвлэл мэдээллийнхний хувьд 2016 онд тохиосон өөр нэг томоохон гарз гэвэл өнгөрөгч 11 дүгээр сарын 29-нд Колумби улсад болсон нисэх онгоцны сүйрлээр Бразилийн 20 сэтгүүлч амь үрэгдсэн явдал байв.  

Сирийн иргэний дайн 2012 оноос хойш  хэвлэл мэдээллийн 100 ажилтны амийг авч одоод байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн байдлаар Иракт 55, Пакистанд 50, Мексикт 46, Сомалид 41 сэтгүүлч амь үрэгджээ.

Press Emblem Campaign нь 2004 онд байгуулагдсан бөгөөд НҮБ-ын зөвлөхийн статустай ажилладаг байгууллага юм.

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.