Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ9 цаг 4 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна9 цаг 8 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Сайн мэдээ: 2017 онд ашиглалтад орох томоохон төслүүд

/7-р сарын 28/  -  9 цаг 04 минут

Эдийн засгийн өсөлт эхний улиралд 4.2 хувийн өсөлттэй гарсан. Үүнийг хасахтай байсан эдийн засаг сэргэж буй дохио гэдгийг судлаачид дуу нэгтэйгээр хэлж буй юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн, ОУВС-гийн хөтөлбөрт манай улс хамрагдсан зэргээс улбаалж хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэнтэй холбоотой. Үүнийг дагаад ажилгүйдэл буурсан гэх мэдээллийг холбогдох байгууллагаас өгч байна. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд ажилгүйдлийн түвшин 11.6 хувьд хүрсэн, ажилгүй иргэдийн тоо 144.0 мянга байсан бол он гарсаар эхний улирлын байдлаар энэ тоо 115 мянга, 9.1 хувь болж буурчээ.

Төсвийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны тавдугаар сард 877 тэрбум төгрөгтэй тэнцэж байсан төсвийн алдагдал дахин дахин буурч, энэ оны тавдугаар сард 412 тэрбум төгрөг болжээ. Цаашид нэгдсэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг 2018 онд 9.5, 2019 онд 6.9, 2020 онд 5.1, 2021 онд 3.6 хувь болгон бууруулах золрилт тавиад байгаа юм.

 

Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн энэ үед улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг дурдъя. Төсвийн тодотголд нийт 563.7 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгасан байна. Үүний 492.8 тэрбум төгрөгийг 333 төсөл, арга хэмжээнд 70.9 тэрбум төгрөгийг концессоор хэрэгжүүлж байгаа төслүүдэд олгохоор болжээ. Эдгээр бүтээн байгуулалтын 78.9 хувийг энэ онд ашиглалтад оруулах юм.

 

2017 онд ашиглалтад орох томоохон төслүүдээс дурдвал:

Барилга, хот байгуулалтын салбарт:

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж,Орон сууцны хороолол, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусна.

 

Зам тээврийн салбарт:

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам төслийн 103.3 км хатуу хучилттай авто зам, Баруун бүсийн авто замыг хөгжүүлэх төсөл, Манхан-Ховдын 85.3 км, Өлгий-Хашаатын даваа 60 км авто зам, Дорноговь аймагт Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл, Мандалговь-Даланзадгад чиглэлийн 169.5 км авто зам, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км авто зам, Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай авто замын шинэчлэлийн ажлуудыг хийж дуусгана.

 

Соёлын салбарт:

Гандантэгчинлэн хийдийн 1080 ламын Батцагаан цогчин дуган, Алтай чуулгын барилга, Ханхэнтий чуулгын барилга, Баруун Монголын уламжлалт соёлын төв, орон нутагт нийт долоон соёлын төвийн барилгууд ашиглалтад орно.

 

Боловсролын салбарт:

Аймаг, нийслэлд нийт 20 сургууль, 9 цэцэрлэг, 7 дотуур байр, 5 спорт заалны барилга байгууламж ашиглалтад орно.

 

Эрүүл мэндийн салбарт:

Хавдар судлалын Үндэсний төвийн өргөтгөл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Говь-Алтай аймгийн төрөх эмнэлэг, орон нутагт нийт 8 Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орно.

 

Эрчим хүчний салбарт:

Баруун-Урт-Асгат-Эрдэнэцагааны 35 кВ-ын 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц өргөтгөл, томоохон баг, суурин газруудыг эрчим хүчээр хангах, сумдын 0.4 кВ-ын шугамын өргөтгөл, шинэчлэлт, эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөл, Дарханы дулааны цахилгаан станцын техникийн шинэчлэлийн ажлууд дуусна.

 

Хөдөө аж ахуйн салбарт:

“Атрын-III” аяныг үргэлжлүүлэх, мах, сүүний аяныг эхлүүлэх хөрөнгө оруулалт /улсын хэмжээнд/” төсөл, арга хэмжээнд 20.0 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд төслийн хүрээнд үрийн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, дунд оврын трактор, хүнсний ногооны иж бүрдэл техник, таримал ургамлын сорт, сорилтын төвүүдийн техник, тоног төхөөрөмж худалдан авах,  Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ боловсруулах, орон нутагт мал нядалгааны явуулын жижиг загвар үйлдвэр байгуулах, махны чиглэлийн өндөр ашиг шимт үхэр, хонины аж ахуй байгуулах, сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үхрийн аж ахуй байгуулах зэрэг арга хэмжээнүүд хэрэгжинэ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт:

Дорнод, Орхон аймагт Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээлийн байр, дотуур байрыг ашиглалтад оруулна.

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.