Шинэ мэдээ

Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа2 цаг 27 минутын өмнөКим Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ3 цаг 26 минутын өмнөИх Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна4 цаг 7 минутын өмнө“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав4 цаг 25 минутын өмнөАНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ4 цаг 50 минутын өмнөКанадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

Найтаахад бурхан өршөөг гэж хэлдгийн учир

/7-р сарын 19/  -  14 цаг 00 минут
Эрт цагт гэнэ.Нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ.Учир явдлыг мэдсэн хувилгаан өнөөх айлруу чөтгөртэй хамт явахаар шийдэж газар хороох зуураа өнөөх 2 нэлээдгүй зүйлийг ярилцан явтал чөтгөр хувилгаанаас "Чи юунаас айдаг вэ” гэхэд хувилгаан хэсэг дуугүй явснаа "би аагтай цай, тарган хонины махнаас л айдаг даа.Харин чи юунаас айдаг вэ?” хэмээн чөтгөрөөс асуухад чөтгөр "би алтан харганаас үнхэлцгээ хагартал айдаг” гэж хариулав.Ийнхүү ярилцан явсаар өнөөх айлын гадаа ирэхэд чөтгөр "Хувилгаанаа чамайг энэ айлд суухад хүүхэд нь найтааж юуны магад.Тэгвэл чөтгөр өршөөг гээд хэлчхээрэй” гэхэд сэжиг авсан хувилгаан дотроо "хэлж, ярьж буй зүйлдээ анхаарахгүй бол болохгүй нь бололтой” гэж бодоод өнөөх айлруу чөтгөрийг дагуулан орлоо.Ингээд хувилгаан, чөтгөр 2 өнөөх айлд хоол, цай эргүүлэн суух зуур гэрийн хойморт аавынхаа өвөр дээр суусан хүүгийн царай нь барайж ирснээ найтааж орхив.
Хувилгаан хурдхан "бурхан өршөөг” гэхэд хажууд нь суусан чөтгөр бага зэрэг уцаарлангуй төрх гарган суутал хүү дахин нэг найтаах нь тэр.Яг энэ үед хувилгаан амандаа цай балгачихсан суусан тул чөтгөрт боломж олдож "чөтгөр өршөөг” хэмээн хэлж орхив.Үүнтэй зэрэгцэн аавынхаа өвөр дээр суусан хүү ч ухаан алдан унаж сүнс нь чөтгөрийн мэдэлд очих нь тэр.Чөтгөр ч өнөөх айлаас ухасхын гарахад хувилгаан ч мөн түүнийг даган гараад "сүнсийг нь авч чадав уу” гэхэд чөтгөр "авах нь авлаа чи харин түрүүн яагаад бурхан өршөөг гээд хэлчихвээ.Түүнээс чинь болж баахан бурхан хүүг тойрч суучхаад сүнсийг нь өгөхгүй нэлээд зовоолоо” гэхэд хувилгаан чимээгүй гэгчийн зогссоноо "алив хүүгийн сүнсийг хараадахья” гэхэд чөтгөр ч түүнд харуулав.
Яг энэ үед хувилгаан боломжийг ашиглан хүүгийн сүнсийг булааж аваад өнөөх айлын хажууханд байсан бутан дунд ороод суучхав.Чөтгөр хэзээний л өөрийн айж явдаг зүйлээ хувилгаанд хэлчихсэн тул хувилгаан шидийн аргаар өнөөх бутнуудыг алтан харгана мэт харагдуулахад чөтгөр ойртож чадалгүй хий дэвхэцнэ зогссоноо уурласан уурандаа бутыг таргана хонины мах, аагтай цайны идээгээр булж орхиод хувилгааныг гарч ирэхийг нь хүлээн суув.
Энэ зуурт хувилгаан гал асааж тарган хонины махыг нь шараад, хажууханд нь байсан тогтоол уснаас шүүж аваад цайны идээтэй холин буцалгаад цай чанаад ар, өвөр хангайгаа нэлээдгүй зайтай болгож аваад унтаад өгөв.Чөтгөр ч хүлээж тэсэлгүй яваад өгөв.Ингээд цэцэн мэргэн хувилгаан өнөөх айлд орж хүүгийнх нь сүнсийг биед нь буцааж оруулаад хүүгийн сүнс биенээс нь яагаад гарч чөтгөрийн мэдэлд очсоныг аав ээжид нь тайлбарлаж өгөөд нэгэн айлд буян болсон бөгөөд үүнээс хойш хүнийг найтаахад "бурхан өршөөг” хэмээн дуу нэгтэй хэлдэг болсон гэдэг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.92.34зочин   • 2017, 7 сарын 25. 18 цаг 20 минут

Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр байнга түрээслүүлнэ. 99041126

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.