Шинэ мэдээ

Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09Ираны уран олборлолтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ6 сар 12. 9:29Ким Жөн Уны ах ТТГ-ын мэдээлэгч байсан бололтой6 сар 12. 9:28ЭМЯ Сүрьеэгийн дэгдэлтийг нуун дарагдуулж байжээ6 сар 11. 17:23Пакистаны Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр баривчилжээ6 сар 11. 14:41Конгресс Пентагонд 733 тэрбум ам.доллар төсөвлөнө6 сар 11. 14:00Израилийн эргээс холгүй байсан хөлөг онгоцонд гал гарчээ6 сар 11. 9:44Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй6 сар 11. 9:43

Катар Арабын орнуудын шаардлагыг хүлээж авахгүй

/7-р сарын 7/  -  13 цаг 58 минут

 Катарын эрх баригчид арабын орнууд тус улстай тасалсан харилцаагаа сэргээхийн тулд тавьсан шаардлагуудыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа хэдий ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ажээ. Энэ тухай бямба гарагт Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани мэдэгдсэнийг Al Jazeera телевиз иш татан мэдээллээ.

“Бид шаардлагуудын жагсаалтыг хүлээж авах боломжгүй, гэхдээ зохих нөхцөлд манай улс яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Катар улс бүр анхнаасаа л тусгаар тогтнолыг нь хөндсөн алхмыг хийхгүй гэдгээ тов тодорхой ойлгуулсан. Тулган шаардалтын хугацаа дууссаны дараа гарах аливаа сөрөг үр дагавраас бид айхгүй, сөрөн давахад бэлэн байна” гэж тэрбээр хэлжээ.

Үүний зэрэгцээгээр, Катарын сайд тус улсад бүслэлт хийж буй Арабын орнуудаас ялгаатай нь гэвэл Доха бүтээлч байр суурийг баримталж байгаа гэдгийг онцлон тэмдэглэжээ. Түүний үзэж байгаагаар, Саудын Арави, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн “хямралыг шийдэх харилцан зөвшилцсөн механизмыг тусгалгүйгээр Катарын эсрэг арга хэмжээ авсан” аж. Дипломатчийн хэлснээр, Арабын улсуудын хямралаас гарахын тулд Катарт тавьсан шаардлагууд нь Катар улсад хяналтаа тогтооход чиглэгдсэн санаархал ба энэ нь олон улсын эрх зүйд харшилж байгаа ажээ.

Мөн Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл, Арабын орнуудын лиг нь хямралыг шийдвэрлэхэд ямар ч үүрэг гүйцэтгэхгүй гэдгийг сайд дурдаад харин Орос улс хямралыг шийдвэрлэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэж байгаа гэжээ. “ОХУ Персийн булангийн орнуудад яриа хэлэлцээ хийх, байдлыг хурцатгахгүй байхыг уриалж байгаа” аж.

Гадаад хэргийн сайд хөрш орнуудынхаа шаардлагуудын талаар ярихдаа Доха-д үйл ажиллагаагаа явуулдаг Al Jazeera телевизийг хаах, Ирантай харилцаагаа багасгах, эсвэл Турктэй цэргийн салбарт хамтран ажиллахаас татгалзах асуудлыг Катар улс авч хэлэлцэхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр Арабын орнууд Доха-г террорист бүлэглэлүүдийг дэмждэг гэж байгаа нь цаанаа үндэслэлгүй зүйл, учир нь Катар улс терроризмтой тэмцэхэд зохих үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг тооцох хэрэгтэй гэжээ. .



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.177Сайн хүү маш сайн   • 2017, 7 сарын 7. 16 цаг 29 минут

Зөв америкийн гар хөлүүдэд бууж өгч хэрхэвч болохгүй ээ

116.44.154.116zochin   • 2017, 8 сарын 5. 10 цаг 28 минут

ter tiim shuu sanal neg

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.