Шинэ мэдээ

Хотын захиргааны байр дахин дайралтад өртсөн үү?4 сар 18. 15:32Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"4 сар 18. 10:01МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа4 сар 18. 9:49Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт4 сар 17. 17:24"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ4 сар 17. 17:12Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ4 сар 17. 13:17Хятад улс ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна4 сар 17. 12:42Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...4 сар 17. 12:29Т.Мэй: Сирид цохилт өгсөн нь зөв бөгөөд хууль ёсны юм4 сар 17. 12:11Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ4 сар 17. 10:59Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 10:57Бөхийн холбоонд байгаа допингийн бизнес хэнийх вэ4 сар 17. 9:33ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов4 сар 16. 14:47Сирийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав4 сар 16. 13:24Умард Солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна4 сар 16. 13:21УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ4 сар 16. 9:34Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү4 сар 15. 12:59"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх4 сар 14. 13:27МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо4 сар 13. 13:49Хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ4 сар 13. 13:28Осгосон хүүгийн биеийн байдал тогтворжиж, эмчилгээ хийлгэж байна4 сар 13. 13:02Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ4 сар 13. 12:59Алга болсон хүүхдүүдийн хоёр нь осгож, нас баржээ4 сар 13. 12:57Ажилгүйдлийн тэтгэмжид 34 тэрбумыг зарцуулжээ4 сар 13. 12:57Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна4 сар 13. 12:52Хятад улс саран дээр анхны биологийн туршилтыг хийх төлөвтэй байна4 сар 13. 11:49АНУ Умард Солонгост ЭСЯ-аа нээж магадгүй4 сар 13. 11:46Хөдөлмөрийн хуулийг хэлэлцэж байна4 сар 13. 10:59Байгалийн баялагийг нийгэмчлэх нь гадаад ертөнцөөс хараат байдлаас салахад тус дөхөм үзүүлнэ4 сар 13. 10:56Сирид цэргийн цохилт өгөх нь байдлыг улам хурцатгана гэж үзэж байна4 сар 13. 10:54

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шуурхай мэдээлэл хийлээ

/7-р сарын 6/  -  22 цаг 04 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг бүрэн эхээр хүргэж байна.

Тэрбээр, “Монгол орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдран суугаа элэг нэгт Монгол түмнийхээ оройн амар амгаланг эрэн мэндчилье.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод нэг жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд ард түмнийхээ аж амьдралыг сайжруулах, эдийн засгаа сэргээх, эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд тодорхой бодлого шийдвэрүүдийг гаргаж УИХ-аар батлуулан ажиллаж байна. Манай Засгийн газар улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө өвчтөнөөр бол сэхээний тасагт амьсгалын аппараттай дусал залгуулаад хэвтэж байна гэж тодорхойлсон. Тангараг өргөсөн эмч хүн өвчтөний амь насыг аврах үүрэгтэй байдаг бол манай Засгийн газарт ард түмэн, эдийн засгаа аврах, сэргээх үүргийг ард түмэн өгсөн.

Тангараг өргөсөн эмч хүнд алдаа гаргах эрх байдаггүйтэй адил манай Засгийн газарт тийм эрх байхгүй. Хүүхдийн мөнгө олгох замаар эдийн засгийн өсөлтийг ард түмэн хүртэх ёстой гэсэн бидний гаргасан шийдвэрийг улс төр болгон ашиглаж байгаад харамсаж байна. Хэрэв бид улс төр болгох байсан бол 6.20 – 24-ны хооронд шийдвэр гаргасан.

Тэгэхдээ бидний ажлын үр дүн 2017 оны эхний хагас жилийн статистик мэдээгээр эдийн засагт тодорхой өсөлт гарч 4.2%, төсвийн орлого өмнөх оныхоос 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учраас манай Засгийн газар энэ шийдвэрийг гаргалаа. Бид алдах эрхгүй гэдгийг дахин хэлье.

Зөвхөн сонгуульд зориулсан улс орныхоо ирээдүй, ард иргэдийнхээ амьдрал ахуйг бодолгүй гаргасан,өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэсэн олон шийдвэрээс болж ард иргэдийн минь амьдрал улс орны минь эдийн засаг уруудан доошилж байгаа.

Тийм учраас бид бодит эдийн засгийн өсөлт дээрээ тулгуурласан шийдвэрийг гаргасан. Үндэснийхээ их баяр наадмын өмнө үр хүүхдээрээ дамжуулж эдийн засгийн өсөлтийн хувийг айл өрх болгондоо хүртээх болно. Манай банк санхүүгийн ажилчид маань хүүхдийн мөнгөний санхүүжилтийг хүүхэд бүрийн дансанд оруулахаар уртасгасан цагаар ажиллаж байна. Иргэдээс маань ч ийм хүсэлт зөвхөн Засгийн газарт ч биш арилжааны банкуудад ч ирсэн байна. Бид нөхөж өгч байгаа учраас нийтдээ 3,4 сая ширхэг гүйлгээ хийгдэж байна. Маргааш 12 цаг гэхэд бүх хүүхдийн дансанд орсон байх болно.

Мөн бид Эрдэнэт үйлдвэрийн 49%-тай холбоотой УИХ-аас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгожхэрэгжүүлснийг шүүх буруутгасан шийдвэр гаргаад байгаа. Тэгвэл бид Засгийн газрын тогтоол гаргаж энэ асуудлыг шийдэх шийдвэрийг гаргасан. Бид Эрдэнэт үйлдвэрийнхээ 49%-ийг төрдөө авч хувьцаат компани болгож ард иргэддээ хувь эзэмшүүлнэ. Ийм зорилтыг бид Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.

Цаашид Улс орны минь байгалийн баялаг бол бидний өвөг дээдсээс минь бидэнд үлдээсэн хишиг, үүнийг бүх Монголчууд хүртэх ёстой. Тийм учраас бид Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт стратегийн ач холбогдол бүхий орд газруудын хувьцааг ардтүмэндээ эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Энэ заалт бол хэн нэгний өмч биш Монголын Засгийн газрын хийх ажил гэдгийг та бүхэндээ хэлье. Зарим хүмүүс төрийг муу менежер гэж ярьдаг, тэгвэл сайн зохион байгуулж чадвал сайн менежер байж чаддаг жишээг бид Таван Толгой компани дээр харуулж байгаа.

Монголд зарагдаж байгаа бүх нүүрснээс хувийн хэвшлийн зарж байгаа үнээс өндөр үнээр Таван Толгой компани зарж чадаж байна. Энэ бол гуравдагч зуучлагчгүйгээр хамгийн өндөр үнийн санал өгсөн худалдан авагчид борлуулж байгаа учраас Таван Толгой компани Чалко компанийн өрийг дарж, хагас жилийн дотор улсад 150 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, 250 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадсан. Энэ жил бидний сайнмэддэг 1072 хувьцаанд ногдол ашиг олох боломж бүрдээд байгааг би чуулганы хуралдаанд хэлж байсан. Цаашид бид Засгийн газрынхаа хөтөлбөрт тусгагдсаны дагуу бүх стратегийн орд газраасаа Монгол иргэн бүр хувь хишиг хүртдэг боломж нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллах болно.

Төр нь түвшин, түмэн олон нь амгалан байх болтугай” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.186.237Иргэн   • 2017, 7 сарын 24. 16 цаг 18 минут

Хүүхдийн мөнгө өгнө гэдэгт итгэлтэй байна. Чадахгүй бол 2020 онд би л лав танай МАН намд саналаа өгөхгүй

202.9.40.80Зочин   • 2017, 7 сарын 21. 12 цаг 07 минут

mongol unexeer ichmeer l bna onoo tsag ued yaxaaraa mungund tegtlee shunadag bna awgai xuxuentei xolbootoi yu tarxinii xoosroltoi xolbootoi yu?

202.179.26.240Зочин   • 2017, 7 сарын 18. 13 цаг 54 минут

Ta nar uursduu uls turjsun shiidver gargasan,erunhiilugchiin songuuliin 2dugaar shatand sanal avah udriin umnuhun huuhdiin mungu ugsun.Tiim l sain yum bol songuuliin daraa shiidveree gargah ni yasan yumbe

203.91.117.8Зочин   • 2017, 7 сарын 18. 12 цаг 35 минут

Эрдэнэбат гуай шударга дүр эсгэхээ боль. Та нар ч адилхан Сонгуульд л ялж байвал хамаагүй гэсэн сэтгэлээр ажиллаж байна. Сайн дураараа ажлаа өг, огцор. Үгүй бол хүчээр огцорч онигоо болно шүү. Танагтай дээрээ Монголын төрөөс холд. ДЭЛХИЙ ЗАЛУУ ҮЕИЙГ СОНГОЖ БАЙНА.

59.153.115.30Зочин   • 2017, 7 сарын 8. 21 цаг 14 минут

АРД ОЛНЫГ ТАТВАР ДААТГАЛААР ДЭЭРЭМДЭНЭ СОНГУУЛИАР ӨГЧ ШОУДАНА АТГ ТАГНУУЛ ЦАГДААГААР АЙЛГАНА ДОЛЛАР ӨСЛӨӨ ГЭЖ МУЛЗ ДЭЭРЭМДЭНЭ ХОГИЙН ХУ Ж АА НАР

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.