Шинэ мэдээ

НАТО-ийн марш тактикийн тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ6 цаг 31 минутын өмнөБаянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдахгүй7 цаг 28 минутын өмнөЗасгийн газар өнөөдөр хуралдахгүй9 цаг 21 минутын өмнөЕрөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэр тодорч эхэллээ9 цаг 55 минутын өмнөТүймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 196 алба хаагч ажиллаж байна7 сар 26. 10:27Өнөөдөр болох үйл явдал7 сар 26. 9:55Өчигдөр орсон борооны улмаас хоёр хүн амиа алджээ7 сар 26. 9:35Үер, усны аюулаас болгоомжлохыг сануулж байна7 сар 26. 9:22Сайн мэдээ: Сонсголонгийн гүүрийг өргөтгөх газрыг бүрэн чөлөөлжээ7 сар 26. 9:21Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 26. 9:20Ц.Содномдоржийн цолны мялаалга наадам пүрэв гарагт болно7 сар 25. 13:52Хотын хойморт тухалсан ийм нэг “иргэншил” энд байна7 сар 25. 10:34Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна7 сар 25. 10:33Нийслэлд хорио цээрийн дэглэм тогтоолоо7 сар 25. 10:32БНХАУ хилийн чанадад анхны цэргийн баазаа байгуулжээ7 сар 25. 10:21Булганы Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр оржээ7 сар 25. 10:20Хөмсөг, сормуусыг 7 хоногийн дотор ургуулах 10 хялбар арга7 сар 25. 10:09Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ7 сар 25. 9:46Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 25. 9:37Монголын анхны 3D хүүхэлдэйн кино "МОРА" удахгүй нээлтээ хийнэ7 сар 25. 9:26Намрын чуулганаар ямар хууль хэлэлцэх вэ7 сар 25. 9:05Үндсэн хуулийн хэлэлцүүлэг энэ сарын 31-ний өдрөөс орон даяар эхэлнэ7 сар 25. 9:05Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй7 сар 25. 8:59Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна7 сар 25. 8:5816 түймрийг бүрэн унтраагаад байна7 сар 24. 15:56Хүүхдийг чоно хэмээн “андууран” бууджээ7 сар 24. 15:47Энэ жил Даншиг наадам хийхгүй7 сар 24. 15:46Ногоон бүсэд сэрэмжлүүлэг самбарууд байршуулав7 сар 24. 15:45Юнын хотын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа7 сар 24. 15:45Монголын шигшээ тэмцээнээ өндөрлүүлэв7 сар 24. 14:47

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авсан эхний иргэн орон сууцны түлхүүрээ гардлаа

/7-р сарын 6/  -  19 цаг 49 минут

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хотын удирдлагууд үзэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд 216 мянган өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа юм. Иргэдэд орон сууц худалдан авахад тулгардаг гол асуудал нь урьдчилгаа төлбөр байдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бий болсон билээ.

Гэр хорооллыг хөгжүүлэх санд хамрагдаж, шаардлага хангасан анхны иргэн орон сууцны түлхүүрээ хотын даргаас өнөөдөр гардан авлаа. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Одончимэг өмнө нь урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөх боломжгүйгээс орон сууцанд хамрагдаж чаддаггүй байснаа ярьж байсан юм. Тэрбээр “Өнөөдөр маш их баярлаж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулагдсан талаар сонсоод өргөдлөө өгч бүртгүүлсэн. Энэ бол үнэхээр цаг үеэ олсон ажил гэж бодож байна. Гэр хороололд амьдардаг бид бүгд тохилог орон сууцанд орохыг хүссэн ч мөнгө хуримтлуулж чадаагүй учраас ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй байсан. Одоо бол газраа санд нийлүүлээд урьдчилгаа төлбөрөө төлүүлэх болсонд маш их баярлаж байна. Би “Шинэ өргөө” хотхонд байр авсан. Өнөөдөр түлхүүрээ авлаа. Хотын дарга, удирдлагуудад маш их баярлалаа” хэмээв.

“Хотын утааг бид зөвхөн өвөл биш жилийн 4 улиралд ярьж, анхаарах хэрэгтэй. Утааг багасгах гол ажил нь гэр хорооллыг орон сууцжуулах юм. Гэр хорооллыг хөгжүүлэх санг байгуулснаас хойш 2000 гаруй иргэн хандсан байна. Бид үүнийг судлаад, банкуудтайгаа хамтран шийдэх болно” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.

Нийслэл хотод эзэндээ очиход бэлэн болсон ч иргэд худалдан авах боломжгүйгээс борлуулагдаагүй байр олон бий. Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулагдаж, иргэд урьдчилгаа төлбөр төлөлгүйгээр орон сууц худалдан авах боломжтой болсон нь барилгын зах зээл, барилгын компаниудыг ч давхар дэмжсэн ажил болж байгааг барилгын салбарынхан хэлж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх санд хамрагдах хүсэлтэй иргэд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт хандан, өргөдлөө өгөх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.177Оюунгэрэл   • 7 сарын 7. 16 цаг 23 минут

Бас Баттулгын гавьяа юу

103.229.121.96Зочин   • 7 сарын 6. 22 цаг 51 минут

Яагаад сэтгэгдэл устгаад байгаан?

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.