Шинэ мэдээ

Алдах эрхгүй хүн3 цаг 42 минутын өмнөКриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07

Хотын дарга иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргалаа

/7-р сарын 6/  -  19 цаг 47 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн Яармагт байрлах “Шинэ өргөө” хотхоны иргэдийн хүсэлтийн дагуу тухайн хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин өөрчлөх үүрэг, даалгаврыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт өглөө.

“Шинэ өргөө” хотхон нь 1000 гаруй оршин суугчтай бөгөөд 2013 оноос баригдаж эхэлжээ. Энэхүү хотхоны барилгын төлөвлөгөөнд анх 70 хувь нь ногоон байгууламж, 2-3 хүүхдийн тоглоомын талбай, агаар солилцоо, нарны тусгалын зохистой түвшинд, мөн сургууль, цэцэрлэгтэй, цагдаагийн газартай байхаар заасан байж. Гэвч 2014, 2015 онуудад тухайн үеийн нийслэлийн удирдлагуудаар хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулан, тоглоомын талбай, ногоон байгууламж байрлах газарт орон сууц, оффисийн барилга барихаар өөрчлөн батлуулсан байжээ. Энэхүү үйлдэл нь тухайн хотхонд оршин суугчдын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж нийслэлийн Засаг даргад хандсан байна.

Шинэчлэн батлуулсан төлөвлөгөөний дагуу зарим байрны нарны тусгалыг хааж, барилгын норм, дүрмээр тогтоосон зайг зөрчин орон сууцны барилга барихаар суурийн ажлыг эхлүүлээд байсан аж. Хотхоны 619, 620 дугаар барилгуудын хооронд бизнесийн зориулалттай барилга дахин барихаар төлөвлөсөн байжээ.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг судалж үзсэний үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2016 оны 11 дүгээр сард гаргасан “Нийтийн зориулалттай орон сууцны хороолол дундах болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын нийтийн эдэлбэрийн газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар шинээр олгохыг хориглосон захирамж”-ийнхаа хүрээнд “Шинэ өргөө” орон сууцны хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөрт багтаан өөрчлөлт оруулж, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлыг тусгахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагын хүрээнд цаашид орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, норм, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж болон шаардлагатай бусад тохижилтыг тусгаж байхыг Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвөлгөөний газарт үүрэг болгосон байна.

Хотын дарга С.Батболд “Нийслэлийн удирдлагууд хотын иргэн бүрийн ая тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангахад гол анхаарлаа хандуулах учиртай” хэмээгээд анх барилга барих зөвшөөрөл авахдаа сайхан төлөвлөлт хийж барилгын ажлаа эхлүүлээд дунд нь төлөвлөгөөгөө өөрчилдөг, хэтэрхий өндөр ашиг орлого олох сонирхолдоо хөтлөгдөн норм нормативаа барихгүй байх явдалтай хатуу тэмцэж ажиллах хэрэгтэй гэдгийг Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хатуу анхааруулж байсан юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.