Шинэ мэдээ

БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ10 минут 57 секундын өмнөО.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна2017, 12 сар 11. 13:31

Ардчилсан намын халуурал арай хэтэрлээ

/7-р сарын 6/  -  15 цаг 16 минут

Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар цөөнхийн суудал авсан Ардчилсан намынхны сонгуулийн халуурал эргээсээ хальж, улс орон бүү хэл дэлхийн хэмжээнд шившгээ хутгаж байна. Өрсөлдөгчдөө гүтгэх доромжлох, бичлэг эвлүүлэг хийх бол захын асуудал боллоо. Хууль тогтоох дээд байгууллагын даргаар ажиллаж байсан З.Энхболд хүртэл Монгол Улсын Засгийн газрын албан бланк, тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн гэрээ танилцуулж байхад хэнд итгэх вэ. Өрсөлдөөн байж болох ч Төрийн өндөр дээд албан тушаал, тэр тусмаа Хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж байсан хүнээс гарамгүй үйлдэл бол энэ. Төрд өндөр дээд алба хашиж байсан хүний ёс зүй, Монгол үндэсний гадаад ертөнцөд харагдах нөхцөл, үндэсний аюулгүй байдал гээд олон зүйл байдаг сан. Дотооддоо ийн дайсагнаж байгаа нөхрийг дэлхийн хаанаас ч гэсэн худалдаад авчихаж болно хэмээн ажиглаж суугаа биз ээ.

Сонгуульд санал цуглуулахын тулд аргаа барсан бас нэг хэлбэр нь Монгол Улсын бүх иргэдийн өрийг тэглэнэ гэсэн тэнэгдүү мэдэгдэл нь монголчуудын бүү хэл дэлхийн хэмжээнд доог тохуу боллоо. 2012-2016 онд төрийн эрх барьж байсан Ардчилсан нам эдийн засгийг хасах цэнэгтэй дараагийн улстөрийн хүчинд хүлээлгэн өгсөн гэдгийг иргэд бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, данс нь улайссан засаг орхиод явсан улстөрийн хүчин бол Ардчилсан нам. Харин 2016 оноос Төрийн зөв зохистой бодлого шийдвэр хэрэгжиж, тусгай хөтөлбөр гаргасны хүчинд эдийн засаг таван хувьд өгсөж ирээд буй. Ийм өсч өндийхөөр тэмцэж буй эмзэг эдийн засагтай орны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө сойсон Ардчилсан нам нь бүх иргэдийнхээ өрийг тэглэнэ хэмээн халуурч суудаг нь даанч зохисгүй. Энэ улстөрийн хүчний үзэл баримтлал, бодлого гэж хаана байна вэ. Ёс зүй ч дүүрсэн хэрэг. Биднийг өнгөлзсөн дэлхийн улс орнууд, хамтран ажиллахаар сонирхож буй хоёрдогч, гуравдагч орнуудын доог тохуу болж байна. Хэрвээ ийм Ерөнхийлөгчтэй болвол тохуурхан суугаа улс орнууд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийн, хамтарч ажиллахгүй нь ойлгомжтой. Монгол Улсын бүтэн жилийн төсөв зургаан их наяд гаруй төгрөг байдаг. Харин Х.Баттулгын тэглэнэ гээд халуурч байгаа бүх иргэдийн өр нийлээд таван их наяд 800 гаруй тэрбум төгрөг гээд бод. Манай хөрсөн дээр ямар ч боломжгүй зүйл гэдгийг захын нэг иргэн ойлгох болсон цаг шүү дээ. Мулгуу л биш бол үүнийг хэн ч ойлгоно. Харин ч АН үүгээрээ иргэдээ доромжилсон хэрэгт давхар унаж байна.   

Нөгөө талаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр гурван зүйл ангиар ял тулгуулчихсан сэжигтэн хүн. Төрөөс, төсвөөс их хэмжээний мөнгийг бусадтай бүлэглэн гулгуулчихаад түүндээ ял авах гэж байгаа гэмт хэрэгтнийг сонгоод зогсож байдаг ард түмэн бол монголчууд биш ээ. Бид итгэж байна. Өнөөдөр Ардчилсан намаас сайд асан А.Гансүх нарын, гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын, ТОСК-ийн захирал асан А.Гантулга нарын олон хүмүүс нэр дэвшигч Х.Баттулгынхаа адил мөрдөгдөн шалгагдаж байгаа бол “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурь нарын олон хүмүүст ял өгөөд байна. Энэ л гэмт бүлэглэлдээ өршөөл үзүүлэхийн тулд улайран өрсөлддөг суудал нь Ерөнхийлөгчийн сэнтий биш. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, хангагч байх ёстой Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигч Х.Баттулга маань өөрөө жинхэнэ утгаараа хагалган бутаргах ажиллагаа өрнүүлж байгааг энэ сонгуулийн явцад өрнүүлсэн тэдний акц, будилаантай хар пиарууд нь хэлээд өгнө.

Өнгөрөгч зургадугаар сарын 26-ны санал хураах өмнөх өдрүүдэд Говь-Алтай аймагт АН-аас нэг тэрбум 80 сая төгрөг ачиж явсан машин баригдсан. Харин иргэдийн санал худалдан авах зорилго бүхий их хэмжээний мөнгөө хураалгасан Х.Баттулга нь цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтныг харааж “би Ерөнхийлөгч болохоороо наад мөнгийг чинь та нараас гурав дахин нугалж авна аа” хэмээн занаж байх жишээтэй. Энэ бол баттай эх сурвалжийн мэдээлэл бөгөөд Ардчилсан нам өөрөө ийм л хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэндээ харамсаж байна гэдгийг тус намын эгэл жирийн олон гишүүд халаглан өгүүлэх болжээ.

Ж.Сондор



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.46Зочин   • 2017, 7 сарын 7. 1 цаг 10 минут

Монгол улс төртэй улс юм бол, ийм хүнээр Монгол улсийг дэлхий нийтийн өмнө шившиг болгуулаад хараад гоншигноод, сонгуульд оруулаад, ард ирэгдийг бужигнуулаад, талцуулах шаардлага байгаа юм уу. хариуцлага тооцоож, арга хэмжээ авах ёстой биз дээ. Монгол төр хулгайчийн өмнө гошигнохоос өөр мэдэлгүй, чадваргүй болжээ. ээ бурхан. Ялтан Х. Баттулга нь ерөнхийлөгч болж дэлхий нийтийн шившиг болох вээ дээ. бүүзэг минь.

202.179.31.242bat   • 2017, 7 сарын 6. 17 цаг 03 минут

uur songochih mongol hun alga

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.