Шинэ мэдээ

Хотын захиргааны байр дахин дайралтад өртсөн үү?4 сар 18. 15:32Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"4 сар 18. 10:01МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа4 сар 18. 9:49Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт4 сар 17. 17:24"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ4 сар 17. 17:12Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ4 сар 17. 13:17Хятад улс ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна4 сар 17. 12:42Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...4 сар 17. 12:29Т.Мэй: Сирид цохилт өгсөн нь зөв бөгөөд хууль ёсны юм4 сар 17. 12:11Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ4 сар 17. 10:59Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 10:57Бөхийн холбоонд байгаа допингийн бизнес хэнийх вэ4 сар 17. 9:33ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов4 сар 16. 14:47Сирийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав4 сар 16. 13:24Умард Солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна4 сар 16. 13:21УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ4 сар 16. 9:34Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү4 сар 15. 12:59"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх4 сар 14. 13:27МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо4 сар 13. 13:49Хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ4 сар 13. 13:28Осгосон хүүгийн биеийн байдал тогтворжиж, эмчилгээ хийлгэж байна4 сар 13. 13:02Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ4 сар 13. 12:59Алга болсон хүүхдүүдийн хоёр нь осгож, нас баржээ4 сар 13. 12:57Ажилгүйдлийн тэтгэмжид 34 тэрбумыг зарцуулжээ4 сар 13. 12:57Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна4 сар 13. 12:52Хятад улс саран дээр анхны биологийн туршилтыг хийх төлөвтэй байна4 сар 13. 11:49АНУ Умард Солонгост ЭСЯ-аа нээж магадгүй4 сар 13. 11:46Хөдөлмөрийн хуулийг хэлэлцэж байна4 сар 13. 10:59Байгалийн баялагийг нийгэмчлэх нь гадаад ертөнцөөс хараат байдлаас салахад тус дөхөм үзүүлнэ4 сар 13. 10:56Сирид цэргийн цохилт өгөх нь байдлыг улам хурцатгана гэж үзэж байна4 сар 13. 10:54

БНСУ-ын Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол Улс дахь “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар нээлтээ хийлээ

/7-р сарын 6/  -  11 цаг 24 минут

БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит коркорацийн Монгол Улс дахь  “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар албан ёсны нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн төлөөлөгчид, БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд У Сун болон Монголын аялал жуулчлалын салбарын зочид төлөөлөгчид оролцов.

Энэхүү БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь дэлхийн 20 гаруй оронд 33 аялал жуулчлалын төлөөллийн газраа нээн үйл ажиллагаа явуулж байгаа юм. Учир нь орон орны залуучуудын дунд Солонгосын Халлю гэх соёлын давалгаа тархаснаар БНСУ нь гадаадын жуулчдын анхаарлыг улам ихээр татах болжээ. Тиймээс тус улс нь аялал жуулчлалын салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, улсаа сурталчлан таниулах үүднээс ийнхүү салбараа нээсэн аж.

БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорацийн орлогч захирал Мин Мин Хун “Монголчууд эрүүл мэндийн асуудлаар Солонгос руу их зорчдог. Тиймээс дэмжиж ажиллах зорилгоор төлөөлөгчийн газраа нээж байна. Мөн Солонгосчууд ч гэсэн Монголд ирэх их сонирхолтой байдаг. Тиймээс Монгол Улсыг сурталчлах зорилгоор төлөөлөгчийн газраа нээж байна” гэв.

БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпораци нь төлөөлөгчийн газруудаараа дамжуулан уламжлал болсон аялалын маршрутыг эвдэн Солонгос дахь шинэ төрлийн аялал жуулчлалын бүс нутгууд, аялал жуулчлалын шинэ соргог үйлчилгээг улс орнуудад нэвтрүүлэн таниулахаар зорин ажиллаж байгаа юм.

Харин “КТО Улаанбаатар” төлөөлөгчийн газар нь Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлснээр Солонгосын олон, олон аялал жуулчлалын бүс нутгууд, аялалын маршрутуудыг аялагчдад болон Монголын аялал жуулчлалын компаниудад нээн өгч, харилцан мэдээлэл солилцож энэ салбарт бусад төр болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах боломжийг бий болгох юм.

БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн суурин төлөөлөгч Пак Чон Үн “Солонгосын аялал жуулчлалын талаар Монголын зах зээлд илүү их, илүү шинэлэг мэдээллийг сурталчлан таниулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно. Аялал жуулчлалын салбарын хүрээнд Монгол дахь төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцан мэдээлэл туршлага солилцож Монголын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах болно” гэлээ.

Нээлтийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь БНСУ-ын Аялал жуулчлалын ТӨК-ийн Монгол Улс дахь элч дуучнаар “Яг түүн шиг” шоуны оролцогч дуучин С.Гантогоог өргөмжилж батламж гардуулав.

Элч дуучин С.Гантогоо “Хоёр орны хооронд сайхан харилцаа үүсч байна. Солонгос бол монголчуудын хамгийн их очдог, ажилладаг, сурдаг орон. Маш их асуудал бэрхшээл байдаг. Тиймээс төлөөлөгчийн газар нээгдсэнээрээ монголчуудад тулгараад байдаг асуудлууд шийдэгдэх том алхам боллоо гэж харж байна. Мөн энэ үйл ажиллагаанд дуу хоолойгоо нэгтгэн, ажиллаж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

Дашрамд хэлэхэд, өдгөө БНСУ-д оршин сууж байгаа монгол иргэдийн тоо 30 мянга хүрээд байгаа бөгөөд БНСУ-ыг зорих жуулчдын тоо сүүлийн 5 жилд 9.6 хувиар өссөн байна.

Б.Чимэг

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

108.92.148.34Зочин   • 2017, 7 сарын 7. 2 цаг 21 минут

Umhii kimchinuud busdiig shulahaas bish busdad yum hayahgui shdee. Solongosiin juulchin nertei heden sex iin dontonuudaas uur yu irdeg bilee.Mongol yanhand 30 $ tegeed l mongold oroh hurungu otuulalt duusaa.MIAT aar bish Korean air daa munguu tulnu,Mongoliin raki gaar bish solongos ezentei buudaluudiin taxi, mikro autobus aar uilchiluulne.Solongos ezentei buudald buuna,Solongos restoran,hoolnii gazartaa orno,solongos karaoke d orno,Ter bitgii hel Tereljid solongos ezentei tsirkiin togloltoo uzne,solongos ezentei amraltiin gazartaa zaaval buuna.fuckkorea

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.