Шинэ мэдээ

Д.Галбаатар : Эрдэнэт үйлдвэр хариуцлагатай, найдвартай ажиллаж байна9 сар 24. 12:11“Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэхэд баялаг туршлагатай мэргэжилтэн чухал9 сар 24. 11:19У.Хүрэлсүх бол дараагийн Ерөнхий сайд биш9 сар 23. 11:57Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ9 сар 22. 11:38МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 22. 11:06МАН У.Хүрэлсүхийн хөлд гурав дахиа хагарах уу9 сар 22. 11:02Үйлчилгээний байгууллагын хүн бүр заавал үзээрэй9 сар 22. 9:40УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс МАН-ын журмын нөхдөдөө илгээх захидал9 сар 22. 9:35Залуу дуучин Н.Ундралын шинэ уран бүтээл "Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх"9 сар 21. 16:44НИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан дэмжигдэх магадлал бусдаасаа өндөр9 сар 21. 11:19“ХАБЭА-н сургалтын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо9 сар 21. 10:27"Адгийн шаарууд"-ын хүртсэн Ардын намын ялалт9 сар 21. 10:09Мэдэгдэл9 сар 21. 9:56Н.Номтойбаяр: У.Хүрэлсүхийн асуудлаар АТГ-т дуудагдсан9 сар 20. 18:35Х.Бадамсүрэн ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй9 сар 20. 17:16Худалдаачид өлсөглөн зарлана гэдгээ мэдэгдлээ9 сар 20. 13:25Хараагүйчүүдэд зориулсан 90 айлын орон сууц ашиглалтад орууллаа9 сар 20. 12:44Мордохын хазгай9 сар 20. 10:44Ж.Эрдэнэбатын Засгийн газар ба үр дагавар9 сар 20. 10:39УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр АТГ-т дуудагджээ9 сар 20. 9:15Ерөнхий сайдад яригдаж байгаа "Хүрэл"-үүдийг тунгаавал...9 сар 19. 11:43НОБГ-ын алба хаагчид 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ9 сар 19. 11:37Микро автобус осолдож долоон хүн гэмтжээ9 сар 19. 11:33Шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцогчдын бүртгэл эхэллээ9 сар 19. 11:20Улсын чанартай замыг байнгын хяналттай болгов9 сар 19. 10:33Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй9 сар 19. 9:30Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан байна9 сар 19. 9:00“Шөнийн бороо” дуу 60 жилийн дараа дахин дуулагдлаа9 сар 18. 17:15МАН “Урвагчдын Засгийн газар” байгуулах уу9 сар 18. 9:44Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөч Х.Баттулга танаа өргөх нээлттэй захидал9 сар 15. 13:57

Алдагдсан төмөр замын хэрэг аудитын дүгнэлтээр ил болсон нь

/7-р сарын 6/  -  10 цаг 50 минут

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дөнгөж эхэлж байх үед “Женко” Х.Баттулгын PR-чид “Алдагдсан төмөр замын эрэлд” нэртэй нэгэн нэвтрүүлгийг олон нийтийн хүртээл болгож цацаж байлаа. Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд ямар их бүтээн байгуулалт хийсэн, яагаад 267 км төмөр зам эцэслэн баригдаагүй тухай өгүүлэх энэ нэвтрүүлэг бүхэлдээ Х.Баттулга буруугүй гэсэн тайлалтай байсан юм. Тэгвэл бодит байдал дээр юу болсон бэ?

  Алдагдсан төмөр замын хэрэг гэгч чухам ямар учиртай, яагаад өнөөг хүртэл төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дуусаагүй, улсын төсөв, “Чингис” бондын өчнөөн хөрөнгө газарт булагдсан тухай бодит мэдээлэл өнгөрсөн 7 хоногт л олон нийтэд ил боллоо. Энэ бол Үндэсний аудитын газраас хуульд заасны дагуу “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгий газрын санхүүгийн нэгдсэн тайлан”-д аудит хийснээ УИХ-д оруулж хэлэлцүүлсэнтэй холбоотой юм.

  Аудитын УИХ-д танилцуулсан төмөр замтай холбоотой дүнгнэлтийг түр хойш тавиад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар төмөр замын хэргийн талаар улс төрийн ямар ч хачиргүй өгсөн хариултыг эхлээд сонирхъё.

    Тэрээр сэтгүүлчийн “Төмөр замын төслийн ажил гэж яг юу хийгдчихээд байгааг би зүгээр л сонирхож очиж үзэж байсан л даа. Одоогийн Засгийн газрын Зам тээврийн сайд 85 хувийн гүйцэтгэлтэй ажил гэж нэг үг хэлсэн байдаг. Одоо тэр үгийг шүүрч их шүүдэг. Далангийн ажлын гүйцэтгэлийг хэлсэн бололтой юм билээ. Гэхдээ энэ ажил нь өөрөө төмөр зам босох суурь ажил. Нийт хийх ёстой ажлынх нь их өндөр хувь энэ хөдөлмөрт шингэдэг. Бас төсөл явагдаж байхад хөрөнгө оруулалт нь тасарчихсан. АН-ын дотоод зөрчлөөс үүдсэн дайны хөлд үрэгдсэн. Ийм учраас энэ том төсөл амьдраагүй л гэж хардаг юм ш дээ. Үүнээс гадна санхүүгийн үнэхээр ноцтой зөрчил бас байгаа юм уу?” гэсэн асуултад Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Байгаа. Ерөөсөө л сахилга бат, хариуцлагын асуудал. Монгол Улсын төсвийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад олон хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн төрийн бүхий л шатны албан тушаалтнуудын хариуцлагагүй дур зоргоороо байдлаас болоод энэ төсөл хөтөлбөр лүү оруулсан мөнгө ямар ч үр ашиггүй болчихсон. Эргээд Монгол Улс маш их алдагдалд орж байна шүү дээ. Дээр нь зээлийн хүү болон ханшийн зөрүү гэх мэт нэмэгдэл зардал гарч, асар их хохирол амсах болчихоод сууж байна. Төрийн аудитын байгууллага чиг үүргийнхээ дагуу баталгаажуулаад гаргаад ирсэн. Хууль хүчний байгууллага одоо энэ асуудал дээр ажиллах шаардлагатай. Бид бол цагдаа биш. Энийг сайн ойлгох хэрэгтэй” гэсэн хариултыг өгчээ.

Түүний хэлсэнчлэн төмөр зам дээр улсын өчнөөн хөрөнгө үргүй зарцуулагдаж, овоолсон шороо болоод буйг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ч УИХ-ын чуулган дээр хариуцлагатайгаар мэдэгдсэн байдаг. Түүний мэдэгдэлд ноцтой баримтууд тусгагдсан учраас үг бүрчлэн хүргэх нь зүйтэй байх. Тэрээр “267 км Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн замын асуудлыг ярьж байна. Манай сайд Д.Ганбатын 86 хувийн гүйцэтгэлтэй гэдэг үгийг их ашиглаж байгаа юм билээ. Үүнд эхлээд тайлбар хэлье Энэ бол зөвхөн ул шороо, суурь бүтцийн 86 хувь болохоос төмөр замын 86 хувь биш ээ. Энэ дээр залруулга хэлье. Үндсэндээ бол 267 км замд 197 сая ам.доллар зарцуулсан. Энэ санхүүжилт нь “Чингис” бондоор хийгдсэн. Энд хүү төлж байгаа. Нөгөө та бидний хэлж байгаа овоолсон шороонд хүү төлж байгаа юм. Сар бүр 1.85 сая доллар хүү болгон төлж байгаа. Би ажил авснаас хойш нэлээд сайн судалсан. Төмөр замыг яаж барихгүй байх вэ гэдэг ажлыг л хийсэн нь харагддаг. Жишээ нь, холболтын цэгийг 10 гаруй км-ээр зөрүүлсэн. Өндөршлийг нь 30 гаруй метр буюу 10-аад давхар байшингийн хэмжээнд зөрүүлсэн байсан. Холбъё гэвэл 5.8 км гүүрэн байгууламж барих ёстой. Ийм байгууламжийн ашиглалтын зардал гэдэг тээврээсээ өндөр зардал гардаг хүнд нөхцөлүүд бий болсон. Ер нь 100 төгрөгийн ажлыг 600 төгрөгөөг хийсэн. Базаад хариулбал ийм л овоолсон шороо болсон. Энэ даланг нь сэргээн босгоод ажил гүйцэтгээд цааш нь үргэлжлүүлээд явах юм бол сэтэрсэн, ус бороонд урссан хэсэгт 26 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай” гэж мэдэгдсэн юм.

Энэ бол ажил хариуцсан дэд сайдын байр суурь. Мөн төмөр замын асуудал дээр өмнөх Засгийн газрын үед урд, хойд хоёр хөрштэй олон янзын байр сууриар харьцсанаас үүдэж улс хоорондын харилцаанд ч таагүй уур амьсгал бүрдсэн байсныг зөөлрүүлэх гэж ажиллаж буйг тэр тодотгосон юм.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, дэд сайд Б.Цогтгэрэл нарын байр сууриас гадна Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат ч “Төмөр замын тооцоог сайн шалгахгүй бол цэвэр мөнгө угаасан болзошгүй байдал ажиглагдаж байгаа” гэж мэдэгдсэн байна лээ. Харин одоо “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан”-д хийсэн аудитын дүгнэлтэд юу гэж өгүүлснийг сийрүүлье.

Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно. Ийнхүү гүйцэтгэсэн аудитын тайлангийн чанарыг төрийн аудитын байгууллага баталгаажуулна” гэсний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 2015, 2016 онуудын санхүүгийн тайланд “Конфиденсе аудит” ХХК аудит хийсэн байна. Хөндлөнгийн, хараат бус тус компанийн хийсэн аудитаар илэрсэн гол таван зөрчил нь төмөр замын гэх энэ хэрэг эхнээсээ хууль бус, хуудуутай байсныг гэрчилж байгаа юм.

Х.Баттулга, түүний дараа А.Гансүх нарыг сайд байх үед “Монголын төмөр зам” ТӨХК Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажил дээр маш ээдрээтэй олон гэрээ хэлцэл байгуулсан бөгөөд үүнийгээ ажлын гүйцэтгэлгүй цуцалж байсан ноцтой зөрчил илэрсэн аж. Тухайлбал, Самсунг Си энд Ти корпораци, Эс Си Ти И Си Эм ХХК-тай тооцоо нийлж гэрээ дуусгавар болгож 39.2 сая ам.долларын тооцоо хаахдаа хөндлөнгийн компаниар дүгнэлт гаргуулаагүй, одоог хүртэл цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа аж. Үүнээс гадна тушаал, шийдвэр гаргалгүйгээр их хэмжээний санхүүгийн зөрчил илэрснийг хөндлөнгийн аудитын компани тогтоож “Санал дүгнэлт өгөхөөс татгалзах” гэсэн дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл “Санал дүгнэлт өгөхөөс татгалзах” гэсэн энэхүү дүгнэлт нь Аудитын олон улсын стандартын 705-ын дагуу ноцтой зөрчилтэй, санхүүгийн тайлан бүхэлдээ буруу байгаа тохиолдолд л өгдөг дүгнэлт аж. Нэг ёсондоо Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн ажлыг хариуцсан “Монголын төмөр зам” компанийн санхүү бүртгэл бүхэлдээ зөрчилтэй, ямар ч дүгнэлт өгөх эцэсгүй зүйл байсныг аудитынхан нотолж байгаа юм.

УИХ-д өргөн баригдаж танилцуулагдсан аудитын дүгнэлтийн зах зухаас хуваалцахад ийм байна. Харин задлаад яривал Х.Баттулга, А.Гансүх нартай хамт төмөр замын хэрэгт сэжиглэгдэж байгаа “Монголын төмөр зам” компанийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг 2015 оны арваннэгдүгээр сараас эхлэн Интерполоор эрэн сурвалж байгаа билээ. Тэгэхээр төмөр зам ерөөсөө алдагдаагүй, угаасаа баригдаагүй. Харин төмөр зам барих мөнгө л алдагдаж, түүнд оролцсон хүмүүс хил даван “алдагдсан” байна.

 

 

"Өглөөний сонин"



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.