Шинэ мэдээ

Л.Мөнхбаатар: Тухайн хууль агуулгаа бүрэн илэрхийлдэг байх ёстой1 сар 19. 14:42БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ1 сар 18. 18:02О.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03

Иргэний хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагын хариуг өгөв

/7-р сарын 6/  -  9 цаг 47 минут

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг өнөөдөр (2017.07.05) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөлөл долоодугаар дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн юм. 

Энэхүү шаардлагад “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 8-ны 28/ШШ/20170453 тоот шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгасан нь УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна. 

Ийнхүү ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын ногоон нам, “Эвтэй Монгол” иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг 48 цагийн дотор цуцлахыг шаардаж байна. Хариу мэдэгдлээ бидний төлөөллийг хүлээн авч уулзаж бүх мэдээллийн хэрэгсэл, телевизүүдийн өмнө ард түмэнд шууд өгнө үү” гэсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан хүрэлцэн ирсэн төлөөлөлд хариу бичгийг гардуулж өгөөд  “УИХ-аас өнгөрөгч гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд эргүүлэн авах тухай тогтоолыг баталсан. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг сануулж, тогтоолыг нэн яаралтай хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн. Энэ дагуу өчигдөр Засгийн газар хуралдаж түүхэн шийдвэр гаргалаа. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монгол Улсын нийт 3 сая иргэндээ эзэмшүүлэх шийдвэр юм. 2016 оноос хойш ард иргэд маань “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг цөөн хүний эзэмшилд очсонд санаа зовниж тус компанийн 49 хувийг иргэддээ эзэмшүүлэхийг уриалж байсан” гэлээ.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Бид маш их баяртай байна. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байдаг тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэсэн нь үнэхээр зөв алхам байлаа. 1992 онд батлагдсан Үндсэн хууль хэр алсыг харсан хууль байсан гэдэг нь одоо нотлогдож байна. Энэ шийдвэрийг улс орон даяар түүхт өдөр хэмээн иргэд маань тэмдэглэн баярлаж байна. Цаашид Монгол Улсад бүртгэгдээд байгаа 20 гаруй стратегийн ордын 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэхийг бид хүсч байна” гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.