Шинэ мэдээ

НАТО-ийн марш тактикийн тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ6 цаг 27 минутын өмнөБаянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдахгүй7 цаг 24 минутын өмнөЗасгийн газар өнөөдөр хуралдахгүй9 цаг 17 минутын өмнөЕрөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэр тодорч эхэллээ9 цаг 51 минутын өмнөТүймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 196 алба хаагч ажиллаж байна7 сар 26. 10:27Өнөөдөр болох үйл явдал7 сар 26. 9:55Өчигдөр орсон борооны улмаас хоёр хүн амиа алджээ7 сар 26. 9:35Үер, усны аюулаас болгоомжлохыг сануулж байна7 сар 26. 9:22Сайн мэдээ: Сонсголонгийн гүүрийг өргөтгөх газрыг бүрэн чөлөөлжээ7 сар 26. 9:21Хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 26. 9:20Ц.Содномдоржийн цолны мялаалга наадам пүрэв гарагт болно7 сар 25. 13:52Хотын хойморт тухалсан ийм нэг “иргэншил” энд байна7 сар 25. 10:34Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна7 сар 25. 10:33Нийслэлд хорио цээрийн дэглэм тогтоолоо7 сар 25. 10:32БНХАУ хилийн чанадад анхны цэргийн баазаа байгуулжээ7 сар 25. 10:21Булганы Хутаг-Өндөр суманд хүчтэй мөндөр оржээ7 сар 25. 10:20Хөмсөг, сормуусыг 7 хоногийн дотор ургуулах 10 хялбар арга7 сар 25. 10:09Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ7 сар 25. 9:46Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 25. 9:37Монголын анхны 3D хүүхэлдэйн кино "МОРА" удахгүй нээлтээ хийнэ7 сар 25. 9:26Намрын чуулганаар ямар хууль хэлэлцэх вэ7 сар 25. 9:05Үндсэн хуулийн хэлэлцүүлэг энэ сарын 31-ний өдрөөс орон даяар эхэлнэ7 сар 25. 9:05Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй7 сар 25. 8:59Улаанбаатарт өдөртөө 23-25 градус дулаан байна7 сар 25. 8:5816 түймрийг бүрэн унтраагаад байна7 сар 24. 15:56Хүүхдийг чоно хэмээн “андууран” бууджээ7 сар 24. 15:47Энэ жил Даншиг наадам хийхгүй7 сар 24. 15:46Ногоон бүсэд сэрэмжлүүлэг самбарууд байршуулав7 сар 24. 15:45Юнын хотын төлөөлөгчдийн хүлээн авч уулзлаа7 сар 24. 15:45Монголын шигшээ тэмцээнээ өндөрлүүлэв7 сар 24. 14:47

Ч.Эрдэнэдалай: Х.Баттулга сонгогдвол томоохон төслүүд сунжрах эрсдэл бий болно

/7-р сарын 6/  -  9 цаг 44 минут

Ардчилсан нам иргэдийн өр тэглэх тухай амлалт өгч байгаа нь сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалингийн зээл болон ахмад настнуудын  тэтгэврийн зээл, оюутны сургалтын төлбөрийн болон малчны зээлийн одоо байгаа үлдэгдэлийг байгалийн баялгийн хишгээс буюу “Эрдэнэс Тавантолгой”-н  хоёр жилийн ногдол ашгаар төлж барагдуулах тухай албан бичгийн 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Х.Баттулгад хүргүүлсэн.

Уг нь өрнөөс өрний хооронд өдөр хоногийг өнгөрүүлдэг монголчуудад өчнөөн сая төгрөгийн өрийг нь улс төлөөд өгнө гэдэг сайхан сонсогдсон ч учир мэдэх нэг нь сонгуулийн өмнө иргэдийн саналыг авах гэсэн башир арга, хэзээ ч биелэхгүй үлгэр хэмээн дургүйцэж байгаа бол зарим нэг нь алга хавсран баярлаж суугаа юм.

Тиймээс бид энэ иргэдийн энэ их өрийг улсаас төлөх боломжтой эсэх талаар болон өрийг тэглэснээр эдийн засагт ямар нөлөөтэй байх талаар "Алтанбумба" санхүүгийн нэгдлийн шинжээч Ч.Эрдэнэдалайгаас тодрууллаа.

-АН-аас иргэдийн өрийг тэглэх асуудал ярьж байна. Энэ боломжтой юу?

-Би боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бүх зээлийн хэмжээг аваад үзэхэд ойролцоогоор 5 их наяд төгрөг болж байгаа. Үүнээс цалингийн зээл нь хамгийн их хувийг эзэлдэг юм байна лээ. Одоогийн байдлаар бол 5 их наяд төгрөг гаргаад иргэдийн өрийг тэглэх ямар ч боломжгүй. ОУВС-гийн хөтөлбөр ч үүнийг зөвшөөрөхгүй, цаашлаад санхүүжилтээ зогсооход хүрнэ. Уул уурхайн компаниудын хувьцаанаас ногдол ашиг авна гэж ярьж байна лээ. Энэ бол бүр бүтэхгүй. Учир нь манай улсын уул уурхайн томоохон компаниуд ногдол ашиг байтугай өөрсдөө өртэй байгаа.

-АН-ынхан өрийг барагдуулна гэсэн. Хэрэв ямар нэгэн байдлаар тэдэнд арга зам байгаад өрийг барагдууллаа гэхэд энэ нь манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Нэгдүгээрт АН ард түмний өрийг тэглэх боломжгүй. Аан, зүгээр 5 их наяд төгрөг хэвлээд өрийг тэгэллээ гэж бодоход эргээд манай улсын санхүүгийн системд тааж хэлэхэд хэцүү тогтворгүй байдал бий болно гэж би харж байна. Өмнө нь ч гэсэн “сайн” хөтөлбөрүүдээр дамжуулж нийт 500-600 тэрбум төгрөг тараасан. Энэ мэтээр их хэмжээний төсвийн зарцуулалт явагдсан. Энэ нь эдийн засгийн хямрал үүсч, өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гол шалтгаан болсон. Энэ талаар ОУВС-гийн дүгнэлтэд “Төсвийн сахилга бат алдагдсан. Ямар ч хяналтгүйгээр зарцуулагдсан” хэмээн тусгагдсан байдаг.  Гэтэл одоо дахиад ийм юм яриад, амлалт өгөөд байгаа нь арай гэж сэхээ авах гэж байгаа эдийн засгаа дахиад уналтад оруулах эрсдэлийг бий болгож байгаа юм.

-Сая Х.Баттулга олонхи болоход компаниудын хувьцааны ханш унасан. Энэ юутай холбоотой юм бэ?

-Бонд эзэмшигчдэд эрх баригч нам улс төрийн  байр сууриа бэхжүүлвэл тогтвортой байдал бий болно гэсэн хүлээлт байсан байх. Гэтэл сөрөг хүчний намын нэр дэвшигчид давуу байдал бий болсон. Мөн Х.Баттулга нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт төрийн мэдлийн компаниудын хувийг иргэдэд тарааж эзэмшүүлнэ.  ОУВС-гийн хөтөлбөр Монгол Улсад тохиромжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагчид нилээн болгоомжилж байгаа болов уу гэж харж байна. Одоо бол бүх хувьцааны ханш буурах хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл нь буурч, тодорхойгүй байдал үүсээд байна.

-Нэр дэвшигч Х.Баттулга сонгогдсон тохиолдолд манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Шинжээчийн хувьд харахад тогтвортой байдал сулрана гэж бодож байгаа. Яагаад гэвэл, сөрөг хүчний Ерөнхийлөгч, эрх баригч намын Их хурал байгаа тохиолдолд зөрчил үүсэх магадлалтай. Иргэдэд ашиггүй улс төржилт их явагддаг. Тухайлбал, том төслүүд маш их улс төрждөг. Тавантолгой, Оюутолгой, Гачуурт, төмөр зам гэсэн томоохон төслүүд өнөөдөр улс төржилтийн шалтгаанаас болж дорвитой хөдлөөгүй.  Тэгэхээр сөрөг хүчний нэр дэвшигч Ерөнхийлөгч болсон тохиолдолд манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон томоохон төслүүд сунжрах, удаашрах эрсдэл бий болно  гэж харж байна. 

-Та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцсан уу. Эдийн засаг уналттай байгаа өнөө үед аль мөрийн хөтөлбөр нь эдийн засгийг сэргээх гарц болж чадах вэ?

-Би яг нарийвчилж судлаагүй, гэхдээ  эрх баригч намын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр эдийн засаг сэргээхэд чиглэгдсэн мөрийн хөтөлбөр гэж харсан. 

 Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.