Шинэ мэдээ

Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07Д.Жагдаг: Судалгаагаар Сибирийн хүр эрвээхий, Өрөөсгөл хүр эрвээхий их хэмжээгээр олшрох төлөвтэй байна11 сар 3. 10:00Монгол залуус Америкт хонь төхөөрч байгаад цагдаад баригджээ11 сар 2. 22:33Ж.Мөнхбат: Ерөнхий сайд над руу баахан дайрлаа11 сар 2. 20:54

Мэдэгдэл

/7-р сарын 4/  -  15 цаг 49 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан олон нийтийн сүлжээгээр “Монголын Алт” (МАК) ХХК-ийн цементийн үйлдвэрийг асар их хэмжээний татвараас чөлөөлөгдсөн, хөнгөлөлт эдэлсэн, мөн цементийн үнэ ханшийг хөөрөгдсөн мэт буруу ташаа мэдээлэл цацагдах боллоо.

“Монголын Алт” (МАК) компани нь жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Евроцементийн үйлдвэрийг 2016 оны 6 дугаар сарын 9-ны өдөр ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнээ 6 дугаар сарын  25-ны өдрөөс эхлэн цементийн үйлдвэрийн нөхцлөөр тонныг нь 134500 төгрөгөөр (НӨАТ орсон) нийлүүлж эхлээд байна.

Монгол Улсын Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40.2-т “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын, улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно” гэж заасан байдаг.

Хуулийн дээрхи заалтыг үндэслэн одоогоос гурван жилийн өмнө Засгийн Газарт хүсэлт гаргасны дагуу ардчилсан нам засаг барьж байх үед буюу Засгийн Газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 190 тоот тогтоолоор Евроцементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн гаалийн татварыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Хуулийн энэ заалт нь шалгуурыг хангасан бизнес эрхлэгч, монголын бүх аж ахуйн нэгжүүдэд тэгш үйлчилдэг. Засгийн Газрын тогтоолын дагуу гаалийн татварын эргэн төлөлт 2017 оны хоёрдугаар хагасаас хийгдэж эхэлнэ.

Иймд “Монголын Алт” (МАК) компанийг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт эдлүүлэх тухай шийдвэр аль ч Засгийн Газрын үед огт гараагүй гэдгийг, мөн цементийн зах зээлд хомсдол үүсгэж, үнэ ханшийг хөөрөгдөхөд хамааралгүй  гэдгийг хатуу мэдэгдэж байна.

Улс төрийн өнгө аястай, сонгогч олон түмний сэтгэл зүйд нөлөөлсөн худлаа гүтгэлгээ зогсоохгүй бол нэр төрөө сэргээлгэх талаар хууль сахиулах байгууллагад хандах болно.

 

“МОНГОЛЫН АЛТ” (МАК) ХХК



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.116.248Зочин   • 7 сарын 6. 9 цаг 06 минут

Энд ерөнхийлөгчийн сонгууль ямар хамаатай юм бэ? тэнэгтэх юм аа, монгол улсад үйлдвэр барьж байгуулсанд тань талархаж байна, үнэ хөөрөгдсөн эсэх нь тусдаа биз, ерөнхийлөгчийн сонгууль энд ямар ч хамаа байхгүй

122.201.22.237Зочин   • 7 сарын 5. 21 цаг 11 минут

HUN GEGCH AMITAN OYUN UHAANAAR URALDAH GEJ AMITANAAS YALGARDAG

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.