Шинэ мэдээ

Л.Мөнхбаатар: Тухайн хууль агуулгаа бүрэн илэрхийлдэг байх ёстой1 сар 19. 14:42БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ1 сар 18. 18:02О.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03

Наадмын бэлтгэл хангагдсан уу

/7-р сарын 4/  -  12 цаг 53 минут

Үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө долоохон хоног үлдлээ. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуультай давхцаж буй юм. Энэ жилийн наадмын онцлог хийгээд  бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг уншигчдадаа багцлан хүргэе.

Нийслэлчүүд 2.1 тэрбум төгрөгөөр наадна

Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо баяр наадмын төсвийг өнгөрсөн жилийнхээс бууруулж 2.1 тэрбум төгрөгөөр баталсан. Тодруулбал, Өнгөрсөн 2014 онд 2.2 тэрбум, 2015 онд 2.9 тэрбум, 2016 онд 2.9 төгрөгөөр наадах төсвийг баяр наадмыг зохион байгуулах хорооноос баталж байсан юм.

Дашрамд, Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн жил дэвссэн ногоон зүлгийг тойруулаад 600 орчим сая төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн гүйлтийн резинэн зам тавьж, төв асрын 230 сандлыг 27.5 сая төгрөгөөр сольж, шинэчилсэн байна.

Наадмын тасалбарыг энэ сарын 7-ноос худалдаалж эхэлнэ

Энэ жилийн баяр наадмын нээлт, хаалтын тасалбарын үнэ өмнөх жилийнхэтэй ижил байх аж. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Тасалбарыг энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөний кассаар худалдаална. Мөн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөөд байгаа аж.

М.Наранбаатарын шийдэл энэ жил ямар байх бол

Энэ жилийн наадмын нээлт хаалтын тоглолтыг найруулан тавих найруулагчаар өнгөрсөн жил найруулагчаар ажилласан Н.Наранбаатарыг дахин сонгожээ. Н.Наранбаатарын хувьд "Гамлет", "Ромео, Жульетта" зэрэг дэлхийн сонгодогууд жүжгүүдийг энэ цаг үед театрын тайзнаа амилуулсан авъяаслаг залуу найруулагч юм. Өнгөрсөн жил  наадмын нээлтийг түүхчилсэн хэлбэртэй хийж байсан тэрбээр энэ жилийн наадмын нээлтийг “Жангар” туулиар хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн наадмын нээлтэд Алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэхээр бэлтгэлээ хийж байгаа юм байна. Дашрамд, энэ жилийн наадмын нээлтэд Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай”-гийн С.Амармандах нар оролцох юм байна.

Нийт зургаа хоног амарна

Өнгөрсөн 2014 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр наадмын өдрүүдэд тав хоног бүх нийтээр амардаг болсон. Тодруулбал долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд нийтээр амрахаар хуульчилсан юм. Тэгвэл энэ жилийн тухайд энэ сарын 16-нд амралтын өдөр таарч байгаа тул долдугаар сарын 11-нээс эхлэн амарч, 17-нд эргэн ажилдаа цуглахаар таарч байна.

Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ

Энэ жил хүй долоо худагт энэ жил наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр лед дэлгэц суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлнэ.

Мөн энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Хэрвээ баяр наадмын үеэр одоогийнх шиг хуурайшилт ихтэй байвал хурдан морьд уралдах зайг тус бүр хоёр км-ээр наашлуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн шаардлагатай бол наадмын өмнө үүлэнд нөлөөлж бороо оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Аймгуудын баяр наадмын хуваарь 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалттай холбогдуулан зарим аймгийн наадам товлосон хугацаанаасаа хойшлогдоод байгаа юм. Тэгвэл аймгуудын баяр наадам хэзээ болохыг танилцуулж байна. 

”Дээлтэй Монгол наадам” энэ сарын 10-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 11 дэх жилдээ “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр /Даваа гараг/ 14.00-18.00 цагийн хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Наадмын энэ жилийн гол онцлог нь хамгийн том Хүннү дээлийг дэлгэж үзүүлэхээс гадна Киви хамтлагийн дуучин Ука ерөнхий дүр төрх болж байгаа бөгөөд ая дуугаа өргөх юм байна.

Хилийн боомтууд наадмаар амарна

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдээр тохирсны дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтууд амарна.

  • Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):
  • Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
  • Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын  11-13–ны өдөр
  • Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.
  • Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):
  Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Т.Гэрэл

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.