Өнөөдөр оройхон автобусанд явж байхдаа нэгэн өвөө утсаар чанга, чанга ярих нь нүдэнд туслаа. Харахад хатуу байрын тэр өвөөгийн хүү нь хэрэгт холбогдсон бололтой. Би яг сонссоноо л бичье. Юу ч нэмж, хасалгүйгээр
-Чи миний хүүгийн хэрэг дээр ажиллаж байгаа хүн мөн биз дээ ? Ах нь эхлээд хэлэх юмаа хэлчихэе. Ядаж намайг хүндлээд, миний үгийг бүтэн сонссоныхоо дараа хэлэх юмаа хэлчих тэгэхүү ?
Хүү минь хүний үнэтэй цайтай юм эвдэлжээ, бас өмч хөрөнгөнд нь халджээ....... Ах нь сонссон. Гэхдээ тэр хүний биед нь халдаагүй тийм биз ? Тэглээ гээд хүүг минь 72 цаг саатуулна гэдэгт бол би гүнээ гомдолтой байна......
Чи миний ганцхан л асуултанд хариулчих. Би эцэг хүнийхээ хувьд хэлэхэд "Айл гэрийн эзэн, эр нөхөр нь орой үдэш, гэртээ, халуун ам бүлээрээ хоолоо идэж байх нь тухайн гэр бүлээ хамгаалж буй хэрэг гэж би боддог" Чи миний хүүгийн гэр бүлийг 3 шөнө ямар ч хамгаалах зүйлгүйгээр байлгасныхаа хариуцлагыг наад компьютер, нөүтбүүкээр нь нөхөн төлүүлж чадах юмуу ? Ямарваа нэг зүйл тохиолдоход !!!
- .........................
-Заа хүү минь ойлгосон бол яг одоо хүү дээрээ очоод гэр оронд нь хонуулмаар байна. Миний хүү юм ойлгодог сайн хүү байна. Ах нь очлоо.........
Ингэж хэлээд утсаа салгангаа нулимсаа арчаад гүнзгий санаа алдахыг нь хараад "Эр хүний алдаа, Эцэг хүний хариуцлагаас тэс ондоо зүйл" болохыг улам ихээр мэдэрлээ. Болдогсон бол тэр өвөөтэй жаахан ч гэсэн ярьж суунгаа "Үг бүрийг нь алт эрдэнэс олж байгаатай адил" шимтэн сонсох байсандаа.
Тэгээд зарим нэг айл гэр болж тоглох шахуу явж байгаа залуухан нөхрүүд уншаад бага ч гэсэн юм ойлгох байх гэж бодсондоо бичлээ.