Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө3 цаг 14 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ3 цаг 15 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав3 цаг 37 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?

/7-р сарын 3/  -  14 цаг 14 минут

Ямар мэргэжил дээр вэ?

Энэ асуулт хэцүү. Магадгүй, залуу хүн та өөрийнхөө бүхэл бүтэн амьдралаар л энэ асуултыг хариулах хэрэгтэй байж мэднэ. Энэ талаар унших ном ховор. Миний мэдэхээр Бямбын Ринчингийн 70-аад онд бичсэн нэгэн нимгэн ном бий. 17 насандаа уншиж байв. Уг номыг олоход одоо хэцүү болсон байх. Номын сангуудад байх ёстой. Уг номын гол санаа нь аль ч мэргэжил сайхан. Ямар ч мэргэжил рүү орсон хийх ажил их бий хэмээн Ринчин гуай олон жишээ татсан нь бий.

Их эрдэмтний хэлсэн үгийг баатар хоньчин Намхайнямбуугийн хэлсэн үгээс төлөв харж болно. "Халирах үе их байсан ч, чармайсаар нэгдэлдээ түмэн цагаан хонио өсгөж, баатар болсон. Баатрын алтан соёмбо хотонд минь байсан юм билээ" гэж хэлсэн үгүүд нь миний үеийн олон залууст урам өгсөн нь тодорхой.

Анхны эмэгтэй хөдөлмөрийн баатруудын нэг Дэнсмаа бас л ингэж хэлж байжээ. Дэнсмаагийн хэлсэн "Ажил хүнийг голно уу гэхээс, хүн ажлыг голох ёсгүй" гэсэн үгийг ээж маань намайг багад их хэлдэг байв. Харин одоо заx зээлд шилжсэнээс хойш олон юм өөрчлөгджээ. Мэргэжил гэдэг үг дор хаяж хоёр утгатай болов. Сурсан анги гэж бий. Хийж байгаа ажил гэж бас нэг юм бий. Сэтгүүлч байж болно. Бас ерөнхийлөгч байж болно. Хөнгөн үйлдвэрийн инженер байж болно. Бас, алдартай гадаад харилцааны сайд байж болно.

Хорвоо даяар, мэргэжлээ солих нь маш энгийн үзэгдэл болжээ. Дор хаяж л дэлхий нийтийн худалдааны горим өөрчлөгдөж байна. Нэг салбарын бүтээгдэхүүний үнэ өсөж байхад, нөгөө бүтээгдэхүүний үнэ огцом буурч байна. Гэтэл хувь хүний ухаант амьдрал, ажил эрхлэлт дор хаяж л 40 жил үргэлжилж байна. Хүний настай харьцуулахад, дэлхийн зах зээл дээрх өөрчлөлт маш хурдан явагдаж байна. Зөвхөн Монголд биш, хөгшин Европыг ч энэ шилжилт өөрчилж байна. Мэргэжил гэж ярихад одоо хэцүү болж байна.

Бусад орнуудын тоогоор нэг жилийн дотор 100 хүний 20-40 нь мэргэжлээ (occupations in two- to three-digit classification) сольдог гэсэн тоо бий. Тэр бүхнийг буруу гэхээсээ илүүтэй, яагаад тэд мэргэжлээ ингэж солиод байгааг ойлгох хэрэгтэй. Олон хүмүүс энэ тухай судалж байна.

2 том хүчин зүйл бий гэж эдийн засагчид хэлдэг.

Эхнийx нь салбарын нөлөө. Нөгөө нэг нь хувь хүн өөрийнхөө чадварыг сайжруулахын тулд хичээх чадвар.

Эхний хүчин зүйл дээр нэг жишээ өгье. Би хэдэн жилийн өмнө гэрийнхээ хажуугаас нэг такси аваад хөдөллөө. Нэлээд хуучин машин байна. Жолооч нь харин их сэргэлэн хүү юм. Сурсан зангаараа таксины жолоочтой энэ тэрийг ярьж явсаар, яах ийхийн зуургүй, хувь хувийн амьдралаа бид 2 ярьж эхэллээ. Тэр хүү 2010 онд Монголын уул уурхай ид гаарч байх үед, ялангуяа Хятадууд манайхаас авах нүүрсээ гэнэт өсгөж байсан тэрхэн үед дунд сургуулиа төгсжээ. Шалгалтаа өгөөд Дарханы ТИС-д уул уурхайн мэргэжлээр элсэн орж, амжилттай сураад инженер болоод 2014 онд төгөөд гараад ирэхэд Хятадын хөгжил аль хэдийнээ удааширсан, дэлхийн зах зээл дээр манай зэс, нүүрсний үнэ 3-4 дахин унaчихсан үе хүлээж байв. 2014 онд зэс, нүүрсийн үнэ хэд дахин унахыг тэр залуу 2010 онд яaхан тааж чадах. Тэр залуу байтугай, ОУВС, Азийн Хөгжлийн Банк зэрэг том байгууллагууд эдгээр зах зээлийн талаар маш буруу төсөөлөлтэй байсныг тэдний прогноз, бодит байдал гэрчилнэ. Энэ тухай жил гаруйн өмнө би баримттай пост бичиж байсныг зарим залуус санаж буй байх.

Инээдтэй нь, уг залуугийн машинаас би Боловсролын яамны үүдэн дээр буусан юм. Боловсролын яамны түшмэлүүд надаас нэгэн зөвлөлгөө авахаар хүлээж байсан өдөр. Түүнийг нь би мэдэхгүйгээр Монголын Ажиллах Хүчний Судалгаанаас олсон баримтаа ярьсаар байв. Гэтэл тэдгээр түшмэдүүд "3алуус мэргэжлээ буруу сонгоод байна. Үүнийг яаж засах вэ" гэж асууж байна. "Яагаад залуус буруу сонгоод байна гэж та нар үзэж байна вэ" гэсэн чинь "Залуус зах зээлээ буруу таамаглaж байна" гэж тэд хэлэв. Би хариуд нь хэллээ. "Залуусыг сонголтоо хийж байхад нь та нар ядаж уул уурхай маргааш муудна" гэж хэлж байсан уу гэлээ. Тэд чимээгүй.

Эдийн засгийн цохилтын ихэнхийг бид урьдчилан мэдэхэд хэцүү. Манай засгийн газар ч хянаж чадахгүй. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн хэрхэн өсөж буурах нь манай засгийн газарт ч гэсэн том цохилт байдаг.

Харин, залуу хүмүүн та өөрийнхөө юyнд чадвартай гэдгийг мэдэхийн тулд битгий гаднын цохилтыг хүлээж, дэмий суу. Сайн хөдөлмөрлөвөл өөрийгөө юyнд сайныг шалав түргэн мэдэж болно. Эсвэл, юунд муу, харин өөр юyнд сайн гэдгээ бас шалав мэдэж болно. Аль болох хурдан мэдсэн нь дээр. Хурдан мэдэхийн тулд хөдөлмөрлөх л хэрэгтэй. Эхний мэргэжил дээрээ хөдөлмөрлөсний үр дүн дараагийнх дээрээ гарах нь элбэг (meaning that many skills are easily transferred across occupations).

Намхайнямбуу баатрын хэлсэн үгээр энэ постоо өндөрлөж байна. Түүний нэгэн ярилцлагыг 94 оны эхээр уншиж билээ. "Өвлийн ёлтгор нарны доор, ууланд хонио хариулж явахад, тэртээ доогуур тоос татуулан өнгөрөх замын машиныг хараад залуу насандаа олноо барааддаг ч байж уу гэж санаашрах өдрүүд олон байсан. Гэвч, түмэн цагаан хонио даган явсаар буяныг нь хүртсэндээ харин одоо би баяртай явдаг" гэсэн үг юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.